Monthly Archives: June 2019

June, 2019

  • 11 June

    С.Амарсайхан: “Улаанбаатар хотын банк”-ны мэдлийн газруудыг цуцална

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа. Үүнтэй холбогдуулан түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа. -“Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Энэ талаар тодруулахгүй юу? -Газрын эрхийг цуцлах, …

  • 11 June

    “Хавдрын эсрэг үндэсний аян- 2019” Дархан-уул аймагт үргэлжилж байна

    Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь том шалтгаан болсон хавдар өвчин аюулын харанга дэлдээд байна шүү гэдэг дохио сануулгыг өгч, урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл олгох, зорилтот бүлгийн иргэдийг цогц үзлэг шинжилгээнд хамруулах, үндэсний хэмжээний аян өрнүүлэх ажлыг ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио …

  • 11 June

    Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

    Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сараар цагдан хорих шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар АТГ болон ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм.Тэгвэл түүний өмгөөлөгч нарын зүгээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасан юм байна. Энэ хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн …

  • 11 June

    Б.Эрдэнэбилэг, Б.Хурц, Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт хамаарах хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

    Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Хэсэг дуулиан болоод замхардаг эсвэл гацдаг томчуудын холбогдсон дуулиант хэргүүдийг илрүүлж үнэн мөнийг түргэн шуурхай шийдвэрлэдэг болох нь гэсэн таамаг биеллээ олж эхэлж байна. Дуулиант хэргүүдийг илрүүлэх ажлын хэсгээс олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн мэдээлэл ирлээ. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 …

  • 11 June

    Нүүрс тээвэрлэлтийн замын нөхцөл байдлыг шалгажээ

    Өмнөговь, Төв, Дундговь аймгийн Прокурорын газруудын нэгдсэн удирдамжаар Тавантолгойн орд газраас Улаанбаатар хотын чиглэлд хийгдэж буй эрчим хүчний баяжуулсан нүүрсний тээвэрлэлтийн замын нөхцөл байдал, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг шалгасан байна. Улаанбаатар хот руу нүүрсний тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд зориулалтын хучлагагүй явж байгаагаас нүүрс асгарах, улмаар хатуу хучилттай авто замд эвдрэл үүсгэх гол шалтгаан …

  • 11 June

    Хакүхо Монгол иргэдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгч болжээ

    Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооноос өнгөрөгч долоо хоногт их аварга Хакүхо М.Даваажаргалд “00001” дугаартай холбооны гишүүний үнэмлэхийг гардуулан өгснөөс гадна холбооныхоо Хүндэт ерөнхийлөгч болгожээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тус холбооны үйл ажиллагааг дэмжин цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрбээр тус холбооны хамт олныг Токио хотод өөрийн гэсэн ажлын …

  • 11 June

    Хотын даргын “100 хоног “

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн 100 хоногийн хугацаанд нийслэл хотод ямар ямар томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, ямар бодлогын шинжтэй өөрчлөлтүүд хийгдсэнийг тоймлон хүргэж байна. Хотын Захирагч С.Амарсайхан хотын хөгжлийн бодлогыг Х.О.Т гэсэн томъёогоор илэрхийлж, Х буюу Хүн төвтэй хот, О буюу Орчин төвтэй шийдэл, Т буюу Төлөвлөлт төвтэй хөгжил гэсэн бүрэн зураглалаар …

  • 11 June

    Ц.Цэцэгдэлгэрэх: Есөн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа. -Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ жил бүр бүртгэн авч олон нийтэд мэдээлсээр ирсэн. Ингэж нээлттэй мэдээлэхийн ач холбогдол нь юу вэ? -Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг арга нь албан тушаалтнууд шударгаар олсон орлого, хөрөнгийнхөө байдлыг жил бүр мэдүүлэх явдал. АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, …

  • 11 June

    Монголын байт харваачид шилдэг наймд үлджээ

    “Токио 2020” паралимпийн наадмын эрх олгох пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Нидерландын Хертагенбош хотод зургадугаар сарын 3-9-ий өдрүүдэд боллоо. 52 орны 292 тамирчин рекурв /70 м/, компаунд /50 м/ төрлүүдэд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан. Монгол Улсаас “Бээжин 2008” паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржаваар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, цэц мэргэнээ сорьсон юм. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд …

  • 11 June

    Аудитын тайланг өргөн барилаа

    Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.2-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор  Д.Занданбат Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн …

  • 11 June

    Зарим хороог хуваахыг дэмжлээ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэн, Хороодын бүтэц, зохион байгуулалтад оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засаг, захиргааны анхан шатны нэгжийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилснөөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бэрхшээлийг арилгана гэж үзэж буй. Үүний дагуу холбогдох албаныхан хэлэлцэж, энэ оны төсөвт хороодын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөд шаардлагатай санхүүжилтийг тусгасан байна. Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төвлөрөл ихтэй хороодыг хувааж, …

  • 11 June

    Цахилгааны хязгаарлалтыг дөрвөн дүүрэгт хийнэ

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 10:00-10:00 цагт 5-р хороо 15-р хороолол 9/А, 9/Б, 15, 22, 25, 202, 203, 204, 205-р байрууд, Маахуур толгойн 22-31-р гудамжууд, Улаанбаатар их сургууль, Активворлд ХХК болон ойр орчмоор 10:30-17:30 цагт 20, 28-р хороо  УСУГ-ын худгууд Хан-Уул 09:30-15:00 цагт 1, 2-р хороо 19-р …

  • 11 June

    Налайх дүүрэгт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч бямба гаригт нийслэлийн Налайх дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн хэмжээнд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэсэн юм. Тухайлбал, “Голомт” сургуулийг шинэчилж 960 хүүхдийн шинэ сургууль, мөн цэцэрлэг барих,  дүүргийн эмнэлгийг нэн шаардлагатай 150 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг ирэх оны Улсын төсөвт суулгаж, шийдвэрлэхээр боллоо. Мөн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Засгийн …

  • 11 June

    Ерөнхийлөгч ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар энэ оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн тэрээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух ЭСЯ-ны …

  • 11 June

    БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн анхааралд

    БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монгол оюутан сурагчдын тоо нэмэгдэхийн хэрээр БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсч, урт дараалал үүсгэдэг билээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын ЭСЯ-наас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Мягмар гараг бүрийн 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичгийн баталгаажуулалт хийлгэх иргэдийн баримт бичгийн бүрдүүлэлтийг урьдчилан …