Monthly Archives: July 2019

July, 2019

  • 26 July

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны хурал боллоо

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны хурал боллоо. Хурлын үеэр зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн дарга нар мэдээлэл хийж, бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж буйг танилцууллаа. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа …

  • 26 July

    Ерөнхий сайд Их аварга Какурюү М.Анандад баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг  хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулав. Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд улам их амжилт гаргахыг ерөөн тамирчин хүний хувьд эцэг эх, элгэн нутаг, эрүүл мэнд гурваа эрхэмлэн нандигнаж явахыг захив. Мэргэжлийн сумогийн их аварга Какурюү …

  • 26 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн улсад айлчилна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны долоодугаар сарын 29-нөөс 2019 оны наймдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцана. Айлчлалын үеэр Стратеги, …

  • 26 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 24. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй, хөх хулгана өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Ус Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 26 July

    Өнөөдөр зургаан дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 26-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн …

  • 26 July

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун …

  • 25 July

    Эрэлч нохойн үүрийг олон улсын жишиг стандартын дагуу шинэчлэх ажлыг эхлүүлжээ

    Энэ онд  тохиож буй эрэлч нохойн албаны түүхт 75 жилийн ойг угтан бүтээлч ажлууд хийж байна. Эрэлч нохойн албанд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны гэр бүл, үр хүүхдүүдээс санаачлан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Г.Нэргүй сан”-г байгуулж байжээ. Уг санэЭрэлч нохойн албыг хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын албаны нохой сургах арга барилыг Монгол Улсад …

  • 25 July

    Хүүхдүүд газ үнэрлэх тохиолдол гарч байгаа тул эцэг, эхчүүдийг анхаарлаа сайжруулахыг зөвлөв

    14, 15 настай хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн хэрэг гарч байгаа тул эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 2019 оны долдугаар сарын 23-ны өдөр БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдүүд газ үнэрлээд байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай О, 14 настай Д, 15 настай Э/гурвуулаа эрэгтэй/ нар нь ахуйн хэрэглээний …

  • 25 July

    Кристин Лагард:Хүчирхэг эдийн засгийг бий болгохын тулд авилга гэх “хорт хавдар”-ыг эмчлэх ёстой

    ОУВС-гийн удирдах захирал Кристин Лагард дэлхий нийтийн эдийн засгийн хамтын ажиллагааны төлөөх шинэ санаачилгыг гаргаж, ирээдүй хойч үедээ захидал хүргүүлжээ. Тус нээлттэй захидал нь ОУВС-гийн “Санхүү ба Хөгжил” сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэгдсэнийг  орчуулан хүргэж байна. Хүндэт нөхдөө, Би та бүхэнтэй бидний хамтдаа бүтээсэн түүхийн талаар болон ирээдүйн талаар өөрийн бодлоо хуваалцъя. 75 жилийн тэртээ 40 гаруй улсын төлөөлөгчид чуулж, дэлхийн эдийн засгийн шинэ дүрмийн талаар хэлэлцэж, баталсан …

  • 25 July

    Б. Эрдэнэхуяг: Төв банкны хараат бус байдлын үзүүлэлт 70 хувьд хүрсэн

    Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа. -Монголбанкны зүгээс Төв банкны тухай хууль батлагдахаас өмнө хараат бус байдлын түвшин 50-60 хувьтай байсан. Хууль батлагдсанаар төв банкны хараат бус байдлын түвшин 80 хувьд хүрнэ гэсэн.  Хууль батлагдсанаас хойш ямар үр дүн гараад байна вэ. Хараат бус байдлын түвшин нэмэгдсэн үү?   -2018 оны нэгдүгээр сарын …

  • 25 July

    Спортын мастер М.Дэлгэрхүү Монгол Улсын рекордыг шинэчиллээ

    БНСУ-ын Гванжу хотноо  Усан спортын дэлхийн аварга шалгаруулах 18 дахь тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцож буй спортын мастер М.Дэлгэрхүү 100 метрийн өврөөр даллах сэлэлтэд 54.43 секундийн амжилтаар дэд байрт шалгарч, Монгол Улсын рекордыг шинэчиллээ. Тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн,  спортын мастер М.Дэлгэрхүү, Х.Энхзул нар оролцож байгаа юм. ОУХМ Г.Занданбал энэ сарын 21-нд 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд уралдаж, 1:07.92 амжилтаар мөн л Монгол Улсын рекордыг шинэчилсэн юм. Харин 100 метрийн …

  • 25 July

    “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ

    Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 25 July

    Буйр нуурын усан хил хамгаалалтын нээлт боллоо

    “Буйр нуур” дэд хөтөлбөрийн хүрээнд усан хил хамгаалалтад шинэ техник технологийг нэвтрүүлж, боловсронгуй болгох ажлыг 2018 оноос эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд дотоод нөөц бололцоондоо тулгуурлан Хилийн 0306 дугаар ангийн хилийн 0219 дүгээр салбарын байрыг шинэчлэн засварлаж, ХХЕГ-ын төсвөөр хилийн 0219, 0321 дүгээр салбаруудыг моторт завь, усны мотоцикль, цасны чарга, квадратоцикль, хөнгөн хөлөг чирэгч, зэвсэг, тусгай хэрэгсэл, холбооны иж бүрэн …

  • 25 July

    Зүлгэн дээр зорчсон жолоочийг шалгаж байна

    Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр  Яармагийн замд Приус маркийн автомашины жолооч  зорчих хэсгийн хашлага давж, хориглосон хэсэг буюу зүлэг талбай дээгүүр явж буй бичлэг цахим сүлжээнд байршжээ. Энэ дагуу Тээврийн цагдаагийн алба хаагчид тухайн жолоочийг эрэн хайж өчигдөр /2019.07.24/ замын хөдөлгөөнд оролцож байхад нь илрүүлжээ. Улмаар драйвер үлээлгэхэд согтуурлын зэрэг 0.93 тай гарсан байна. Иймээс дээрх жолоочид зөрчлийн хэрэг нээн шалгаж …

  • 25 July

    UNMISS-ийн командлагч Монголын энхийг сахиулагчдад өндөр сэтгэгдэлтэй байна

    Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Бентью хотод UNMISS ажиллагааны Хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинайкар /Энэтхэг Улсын иргэн/ тэргүүтэй төлөөлөгчид ажиллаж, ажиллагааны газар орны цагийн байдал, дотоодын дүрвэгсдийн хуарангийн хамгаалалт болон үйл ажиллагаа, дүрвэгсдийн ахуй байдал, цэргийн багууд, Засгийн газрын цэргийн хүчний үйл ажиллагаа, мандатын хэрэгжилтийн явцтай танилцсан. Энэ үеэр тэрбээр “Хубилай” баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний …