БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг болох Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м, 4 эгнээ гүүрийн ажил үргэлжилж байна. Шинэ гүүрийн дөрвөн тасалгаат хайрцган дам нурууны 120 у/м хэсгийн доод үе болон хавирган хананы хэсэгт 191 машин 1,337 куб бетоныг цутгаж дуусгажээ. Өнөөдрийн байдлаар гүүрийн барилгын ажлын явц 69.60%-тай байна. Баянзүрхийн гүүрийг Монголд анх …
Monthly Archives: August 2019
August, 2019
-
7 August
“Байгалийн түүхийн музей”-н барилгыг буулгах даалгавар өглөө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна. Эх орон, ирээдүй хойч үедээ уламжлалт сэтгэлгээ, дархлаа уламжлуулан үлдээх зорилгоор “Хязгааргүй дуулал” төрийн бус байгууллагын “Уран бүтээлчид-Улсын хилээр” арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэв. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрын болон дэд бүтцийн асуудлыг цогцоор нь …
-
7 August
С.Амарсайхан: Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн авто зам, дэд бүтцэд гарсан хохиролыг тухайн компани төлж барагдуул
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуух төв зам усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа. Наадамчдын гудамжны авто замын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьснаар уулын ус төв зам руу бууж үерт автаад байна. Гурван блок баригдсан 5.0 га тус газарт Байгаль орчин …
-
7 August
Гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Засгийн газрын өнөөдрийн (2019.08.07) хуралдаанаас 100 сая төгрөг олгох шийдвэр гаргасан байна. Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч …
-
7 August
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г 2021 онд ашиглалтад оруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.8.7 болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг зам, замын байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Замын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал …
-
7 August
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан И.Эрдэнэшагайн гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэхээр боллоо
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болжээ. Засгийн газрын өнөөдрийн (2019.08.07) хуралдаанаас талийгаачийн гэр бүлд 100 сая төгрөг олгох шийдвэр гаргасан байна. Талийгаач 2019 оны долдугаар сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.
-
7 August
Үерт автсан айлуудын ойр орчмын усыг зайлуулжээ
Нийслэл хотод 08 дугаар сарын 06-ны өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үер бууж, үерийн улмаас айлууд усанд автсан гэсэн таван удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа. Тухайлбал, Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо “Уурхайчид”-ын 25, 26, 27 дугаар гудамж усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах …
-
7 August
Жүжигчин Т.Бархүүгийн охин кино урлагт хөл тавьжээ
Монгол улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү нарын охин Б.Сүндари кино урлагийн салбарт хөл тавьжээ. Авьяаслаг охин Б.Сүндари Тэнгэр продакшний бүтээл “Хөөрхөн ээжтэй охин” киноны гол дүрд жүжигчин Б.Ариунцэцэгтэй хамтран тоглож байгаа аж. “Хөөрхөн ээжтэй охин” киноны зохиолыг МУГЖ И.Одончимэг бичиж тус кинонд ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм. Тус кино ирэх аравдугаар сарын 18-нд үзэгчдийн хүртээл болно. …
-
7 August
Фото: Охид шиг хувцаслах дуртай арван алдартнууд
Энэ удаагийн фото мэдээ булангаараа үргэлж залуу охид шиг харагдахыг хүсдэг алдартай арван бүсгүйчүүдийн жагсаалтыг танилцуулж байна. Охид шиг хувцаслах дуртай эмэгтэй арван алдартнуудад Холливудын алдартай жүжигчдээс гадна дуучин, загвар өмсөгчид багтжээ. 1. Алексис Рен 2. Эмма Уотсон 3. Эмили Ратажковски 4. Женнифер Лопез 5. Кайли Женнер 6. Эмилиа Кларк 7. Эшли Грэм 8. Рианна 9. Белла Хадид 10. Ким …
-
7 August
Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд автобусаар тогтмол үйлчилнэ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан Үд хот чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр боллоо. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нэмэгдэж …
-
7 August
Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 3135 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 35 иргэн амь насаа алджээ. Үүний 21 нь том хүн, 14 нь хүүхэд байгаа юм. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж: Яндангийн цонолт, халалтаас хамгаалах Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийнцонолт …
-
7 August
ЦЕГ: Цэргийн штабын даргын нас барсан шалтгааныг шалгаж байна
Орхон аймгийн Цэргийн штабын дарга Б ажлын өрөөндөө буудуулж, нас барсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Орхон аймгийн цагдаагийн жижүүрийн утсанд өчигдөр /2019.08.05/ 14:31 цагийн орчимд энэ тухай дуудлага бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалт явуулахад Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Б ажлын байрандаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. …
-
7 August
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан томилогдон ажиллаж байна
Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу 2019 …
-
7 August
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэрүүл тэмцэл ирнэ
Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 7. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 7. Буд гараг. Салхины эх одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Гал Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …
-
7 August
Өнөөдөр дөрвөн дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 07-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 10:30-17:00 цагт: БЗД 8-р хороо Офицерын 36, ХЦУГ-ын ажилчдын орон сууц /16 айл/, 70-р байрууд болон Улаанхуаран орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл