Monthly Archives: August 2019

August, 2019

  • 3 August

    Өнөөдөр Чингэлтэй дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 03-ны Бямба гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн …

  • 3 August

    Айрагны ач тус

    Айраг нь шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн амттай сүүн ундаа юм. Гүүний сүү нь бусад малын сүүтэй харьцуулахад альбумин, аминдэм, сүүний чихрийн агууламжаар илүү. 1 литр айраг хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадна. Гүүний сүүний тослог үнээнийхээс бараг 3 дахин бага боловч харьцангуй нам температурт хайлж биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанараараа онцлог юм. Оросын эрдэмтэн П.Ю.Берлин …

  • 3 August

    Цэцэрлэгт шинээр ЭЛСЭГЧДИЙН СУГАЛАА энэ сарын 23-нд явагдана

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхлэн энэ сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр явагдана. Үүний дараа “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа энэ сарын 23-ны БААСАН гарагт нийслэлийн хэмжээнд явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комис систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн …

  • 3 August

    Улсын хэмжээнд он гарсаар 50 суманд ой, хээрийн түймэр гарчээ

    Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50305.8 га ой, 255373.6 га хээрийн талбай, нийт 305679.4 га талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас байгаль экологид 23.756.583.804 төгрөг, түймрийг унтраахад 449.663.142 төгрөгийн зардал гарч, нийт 24.206.246.946 төгрөгийн хохирол учирсан байна. Иргэд, малчид, …

  • 3 August

    Кальцийн дутагдалыг нөхөх арга

    Кальци дутагдснаар хүний биед илрэх шинж тэмдэгүүд: 1. Сэтгэл санааны тогтворгүй байдал 2. Зүрх дэлсэх, цусны даралт хэлбэлзэл 3. Харшил үүсэх, ойр ойрхон сэдрэх 4. Булчин шөрмөс татах, өвдөх, мөчид үе үе мэдээгүй юм шиг болох 5. Хүүхдийн өсөлт удаашрах 6. Хумс хугарах, гэмтэх 7. Сарын тэмдгийн хэмжээ ихсэх 8. Цус шүүрэмтгий болох  Дэлхийн Эрvvл Мэндийн Байгууллагаас гаргасан тоо хэмжээгээр: …

  • 3 August

    Л.Оюун-Эрдэнэ сайд “1111 төв”-ийг шинэчилж, иргэдтэй ойр ажиллахыг үүрэг болголоо

    Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагаатай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. “1111 төв” гэдгээр нь иргэд сайн мэддэг тус төвийн бүтэц, орон тоо хумигдсанаас болоод үйл ажиллагаа нь ч өмнөхөөсөө саармагжсан байна. Наад зах нь урьд нь 6 оператор ажиллаж иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг утсаар, мессежеер, онлайнаар гэх зэргээр 10 гаруй сувгаар хүлээж авч, хариу өгдөг байсан бол …

  • 3 August

    Өсвөрийн ДАШТ-ээс М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ

    Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Болгарын нийслэл Софи хотод  болж байгаа. Монгол Улсын багаас охидын 49 кг-ын жинд М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ. М.Мөнхгэрэл Румын, Украйны бөхчүүдийг ялж, Японы бөх Моэ Киёокад дийлджээ. Улмаар дагах барилдаанд ОХУ-ын А.Первукинаг ялж, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын Шиа Шианминыг ялсан байна. Өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн нэрэмжит болон …

  • 3 August

    Нисэхийн авто замыг түр хаана

    Барилга хот, байгуулалтын яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн авто зам буюу “Пирамид” хотхоны урд талын 0.1 км авто замыг түр хааж дулааны шугамын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Тодруулбал, тус замыг 08 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагаас 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хаана. Тиймээс энэ чиглэлд зорчих иргэд та бүхэн байршуулсан тэмдгийн дагуу түр замаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн …

  • 3 August

    Даралт буулгах аргуудаас

    Орчин үед амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдлаас болж зөвхөн өндөр настнуудад тохиолддог даралт ихсэх өвчинөөр залуус өвдөх нь нэмэгдсэн болохыг эмч нар анхааруулдаг. Тэгвэл тархинд цус харвахаас сэргийлж даралт ихэссэн тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай зөвлөмж хүргэе.  Даралт ихсэх, хий, цус хөөрөх, өвчинд гоёо, тэхийн шээг, алтан гагнуур, нохойн хошууг хувь тэнцүүлэн найруулж нунтаглаад 50 грамм усанд хоолны …

  • 3 August

    Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзжээ

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзан сүүлийн үед тус байгууллагатай холбоотой нийгэмд үүсээд байгаа асуудлуудын талаар ярилцсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчдын хууль бус аливаа үйлдлийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл хүлээн авч, шуурхай шийдвэрлэх зорилго бүхий шууд утас ажиллуулах Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл …

  • 3 August

    Түрээсийн орон сууцын бүртгэл маргааш дуусна

    Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд хамруулах цахим бүртгэлийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Бүртгэлийн цонх долоодугаар сарын 22-ны өдрийн 17 цагт нээгдсэн бөгөөд  наймдугаар сарын 5-н хүртэл 14 хоногийн хугацаатайгаар  цахим хэлбэрээр явуулж байгаа юм.  Одоогийн  байдлаар нийт 29538 иргэн хүсэлтээ өгч, анкетаа баталгаажуулсан байна. Бүртгэл наймдугаар сарын 4-ний 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

  • 3 August

    АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

    АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзлаа.Уулзалтад Монголын талаас улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцов. Уулзалтын эхэнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцаж, боловсон хүчнээ сургахаар ярьж тохиролцлоо. Мөн АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор …

  • 3 August

    Нийтийн эдэлбэр газрын хил заагийг шинэчлэн тогтоож, бүртгэлжүүлж, хараа хяналтыг сайжруулана

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” төслийг танилцуулан батлууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор 54 байршлын 25104.64 га газар, 2010 оны арвандүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор 32 байршлын 34.8 га газар, нийт 86 байршилд эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон …

  • 3 August

    Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө нутгийн зүүн хагаст хална. 2019 оны наймдугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур …

  • 3 August

    Хоёр хар мэнгэтэй хар бич өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 3. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын шинийн гурван. Санчир гараг. Бага морь одтой, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. Наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана …