Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 6. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 6. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа …
Monthly Archives: August 2019
August, 2019
-
5 August
Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн баг гуравдугаар байр эзлэв
Польш улсын нийслэл Варшавт энэ сарын 2-4-нд болсон чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээнд Монгол Улсаас оролцсон гавьяат тамирчин С.Батцэцэг эмэгтэйчүүдийн 68 кг-д түрүүлж, тус тэмцээний хошой аварга боллоо. Мөн 65 кг-д ОУХМ Х.Болортуяа алтан медаль хүртэж, төрийнхөө дууллыг эгшиглүүлэв. Манай улсаас тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр шигшээ багийн 10 тамирчин оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн баг …
-
5 August
Малчид цаг агаарын мэдээллийг мессежээр хэрхэн авах вэ?
Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессежний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж, тусгай системийг боловсруулаад байна. Тус систем Монгол Улсны хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган …
-
5 August
“Андлалын өргөө”-ний барилгын ажлын явц 60 хувьтай явагдаж байна
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх хот, Батноров, Баян-Овоо зэрэг тойргийнхоо сумдад ням гарагт ажиллав. Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуульд Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлэхээр болсонтой холбогдуулж шинээр хөл бөмбөгийн талбайг олон улсын стандартаар барихаар болсон бөгөөд сонгосон талбайтай танилцсан юм. Хөл бөмбөгийн талбай Бэрх хотод ашиглалтанд орсноор 41-р тойргийн сумдын дунд хөл бөмбөг болон бусад спортыг хөгжүүлэх боломж бүрдэх …
-
5 August
Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт долоо хоногийн турш явагдана
“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр явагдаж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар өнөөдөр /2019.08.05/ “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг хаасан. Бүртгэлийн явцад хүндрэл …
-
5 August
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд …
-
5 August
Хууль зөрчин нууцаар ажиллаж байсан уурхайд хоёр хүн амиа алджээ
Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд 2019 оны наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алджээ. Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан усанд унаж осолдсон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж …
-
5 August
Наймдугаар сарын 15-ны дотор бүх сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээний ажлыг дуусгахыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр “Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна. Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 …
-
5 August
Видео: Циркчин Б.Баттулга “Авьяаслаг Австраличууд” шоуны дараагийн шатанд шалгарлаа
“Авьяаслаг Австраличууд” шоу нэвтрүүлгийн энэ жилийн дугаарт циркчин Б.Баттулга амжилттай оролцож, дараагийн шатандаа шалгарчээ. АНУ-ын Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг “Механик цирк”-ийн циркчин тэрбээр энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод эхлээд нуруун дээрээ, дараа нь толгой дээрээ эргүүлж, мөн гуалин модон савлуурт шүүгч болон хөтлөгчийг суулган эргүүлж, үзэгч болон шүүгчдийг алмайруулжээ. Монгол орны түүх соёлыг Австрали улсад сурталчлан таниулахыг …
-
5 August
Элэгний B,C вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 86271 иргэн хамрагджээ
Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр орон даяар хэрэгжиж буй. Тус хөтөлбөрийн хоёрдугаар шатанд 2019 оны долоодугаар сарын 29-ний байдлаар 884,246 даатгуулагч хамрагдлаа гэж ЭМДЕГ-аас мэдээллээ. Үүнээс 86271 иргэн вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдсан байна.
-
5 August
Мөрдөн шалгах байгууллагын мэдүүлэг авах өрөөнүүдийг шалгажээ
Нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хяналтын харьяа мөрдөн шалгах байгууллагуудын мэдүүлэг авах өрөөнүүдэд 1 дүгээр улиралд хяналт шалгалт хийсэн. Мэдүүлэг авах өрөө нь Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Мэдүүлэг авах өрөөнд …
-
5 August
Хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллох хэрэгтэй
Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл юм. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулдаг аж. …
-
5 August
Өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй байна
Он гарсаар улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50,305.8 га ой, 255,373.6 га хээрийн талбай, нийт 305,679.4 га талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас байгаль экологид 23,756,583,804 төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449,663,142 төгрөгийн зардал гарчээ. Харин өнөөдөр буюу наймдугаар сарын 05-ны …
-
5 August
БОАЖЯ-наас “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг эхлүүллээ
БОАЖЯ-наас “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгуулсан.Үргэлжлүүлэн “Хоггүй, цэвэрхэн Монгол” аяныг жилийн хугацаатай зохион байгуулахаар болсон байна. Аяны хүрээнд олон нийтэд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлахаас гадна нөлөөллийн ажлууд хийх юм байна. Мөн сар бүр тухайлсан сэдвийн хүрээнд аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын дунд уралдаан зарлахаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат удирдамж гаргажээ. Уг удирдамжид аймаг, нийслэлийг 6 бүсэд хувааж, …
-
5 August
“Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт товлогдлоо
Монголын рок попын домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. “Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003) цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ. Үүн дээр тэдний цоо шинэ цомог нэмэгдэн, худалдаанд гарахад бэлэн болсон байна. Шинэ цомогт багтсан шинэ дууныхаа нэгийг “Харанга” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл