Monthly Archives: August 2019

August, 2019

  • 5 August

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймгийн зарим сумдад ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулан, ард иргэдийнсанал бодлыг сонсож ажиллаж байгаа билээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив Тэрбээр өнөөдөр /2019.08.03/ Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллалаа. Тус сумын хоёрдугаар багийн малчин С.Ганболдын гэрт зочилж, аж байдалтай нь танилцахын зэрэгцээ хот айлын малчин хөдөлмөрчидтэй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар болон бэлчээр ашиглалт, малын ашиг шим, өв уламжлал, соёл зэрэг олон асуудлыг хөндөж, энгийн …

  • 5 August

    БНСУ-д ажиллах иргэдийг өнөөдөр бүртгэнэ

    БНСУ-д ажиллах хүсэлтэй монгол иргэдийг зөвхөн өнөөдөр /2019.08.05/ цахимаар бүртгэнэ. Цахимаар бүртгэлийн дугаар олгох сисmем http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлнэ. Системийг өнөөдөр 8:00 цагт нээж, 17:00 цагт хаах аж. Бүртгүүлэх явц 1. Та зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүрэг бүртгэлийн байран дээр дахин баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу таны бичиг баримтыг тулгаж шалгахыг …

  • 5 August

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа. Тэрбээр УИХ-ын гишүүний хувиар тойргийнхоо Баянхутаг, Галшар суманд бямба гарагт очсон юм. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу Хэнтий аймгийн сумдын түүхэн онцлогийг тусгасан олон бүтээн байгуулалтын ажлыг тойргийнхоо сум бүрт эхлүүлээд байгаа юм. Баянхутаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт барилгыг шинээр барих …

  • 5 August

    Видео: Дуучин А.Нарандулам “Заяан наваа” дууг шинэчлэн дуулжээ

    “Зун” продакшны дуучин А.Нарандулам, DJ Хөхжимтэй хамтран гэх “Заяан наваа”ардын дууг шинэчлэн дуулжээ. Хөгжмийн найруулгыг тус продакшны Ерөнхий продюсер “Алтан ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат найруулсан байна. “Зун” продакшны уран бүтээлчид өөрийн гэсэн өвөрмөц имижтэй дуучин Б.Алтанжаргалтай хамтран “Цагаан сар”  дууг орчин үеийн хөгжмийн урсгалд оруулан үзэгч, сонсогчдоо өргөн барьсан билээ.  

  • 5 August

    Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд 35,003 иргэн хамрагджээ

    “Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар  цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж дууслаа. Цахим бүртгэлд нийт 35,003 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна.

  • 5 August

    Авлигын мөнгөөр худалдан авсан үл хөдлөх хөрөнгө хаана байгааг илрүүлэхэд АНУ-ын тал туслалцаа үзүүлнэ гэв

    АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзлаа. Уулзалтад Монголын талаас улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцов. Уулзалтын эхэнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцаж, боловсон хүчнээ сургахаар ярьж тохиролцлоо. Мөн АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор …

  • 5 August

    С.Батцэцэг ”Poland open”-ы хошой аварга боллоо

    Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 2-4-нд Польшийн нийслэл Варшавт болсон. Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглосноос есөн тамирчин медалийн төлөө барилдаж хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, …

  • 5 August

    Монголын бяцхан балетчин хүрэл медаль хүртжээ

    “Шиамэн”-ы Олон улсын анхдугаар балетын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон хүүхдүүдээс хоёр бяцхан балетчин хүрэл медаль хүртжээ. БНХАУ-ын Фужиан мужид  зохион байгуулсан сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн уралдааны финалд “Жи-Ривер” сургуулийн сурагч Т.Мэргэнчулуун, Л.Энхжин нар амжилттай оролцож, хүрэл медалийн эзэд болсон байна. Энэ тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 200 орчим мэргэжилтэн, бүжигчид уригдан оролцсон байна. Анхдугаар тэмцээний эхний шатанд 220 оролцогч …

  • 5 August

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.Өнөөдөр гурван дүүрэг болон Төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ. Тухайлбал, Чингэлтэй 10:30-20:00 цагт ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс …

  • 5 August

    Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна

    Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны наймдугаар сарын 05-ны 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу …

  • 5 August

    Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 5. Сумъяа гараг. Тугчин одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, …

  • 4 August

    Шууд санхүүжүүлэх зээл хүсэгчид хоёр төрлийн шаардлага тавина

    МУХБ-наас томоохон төсөл хөтөлбөрт олгох зээлийн эргэн төлөлтийг хэвийн ханган ажиллах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болон бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно. Хуулийн шаардлага нь экспортын бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байх, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын Хөгжлийн бодлоготой нийцтэй байх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв, хийгдсэн байх, эдийн …

  • 3 August

    20 тэрбум төгрөгөөс доош мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрийг Арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлнэ

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлагадаа зарим өөрчлөлтийг оруулж шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгох болсноо МУХБ-ны удирдлагууд мэдэгдсэн. Арилжааны банкуудын бие даан санхүүжүүлэх боломжгүй, далайцтай, эдийн засагт том хэмжээний өөрчлөлтийг бий болгох, олон тооны ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 20 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн …

  • 3 August

    Дотоодын цэргийн алба хаагчид “Цагдаагийн олимп” -д оролцоно

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод 2019 оны наймдугаар сарын 08-18-ны хооронд “Цагдаагийн олимп” зохион байгуулагдана. 1967 оноос хойш хоёр жил тутамд болдог тус олимпод Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2001 оноос эхлэн оролцож байгаа бөгөөд өмнө жилүүдэд 35 алт, 23 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж байсан амжилттайгаар эх орондоо ирж байжээ. Тэгвэл 2019 оны …

  • 3 August

    Унгар улсад 700 оюутан суралцуулна

    Монгол Улсаас гадаадын орнуудад 180 мянган иргэн ажиллаж, амьдарч байгаагаас 40 мянга гаруй нь оюутан юм. БНХАУ-д хамгийн их буюу 10 мянган оюутан суралцаж байна. Жил бүр Засгийн газрын шугамаар суралцах оюутнуудын сонгон шалгаруулалт болдог. Өөрөөр хэлбэл, тухайн улсын хэлний анхан шатны мэдлэг болон мэргэжлийн чиглэлээр шалгалт авдаг гэсэн үг. Мөн ийм шалгалт өгөөд ОХУ руу явж суралцсан оюутан олон …