Monthly Archives: August 2019

August, 2019

  • 2 August

    Нийслэлийн 152 хороонд Соёлын элч ажиллуулахыг дэмжлээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журам болон Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр гарсан нийслэлийн Засаг даргын 2019 оны 01, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийн явцын тухай хэлэлцэв. Зөвлөлийн хуралдаанд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр …

  • 2 August

    АТГ: Хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байна

    Авлигатай тэмцэх газар 2019 оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 78 буюу 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 308 буюу 36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 51 буюу 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 11 хэргийг нэгтгэн шалгаж, 2 хэргийг түдгэлзүүлж, одоо 384 эрүүгийн хэргийн …

  • 2 August

    “Токио олимп сан”-д 50 сая төгрөгийн хандив өргөлөө

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, ноён Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын үндэсний язгуур урлаг, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулах, Монгол Улсад бейсбол, жудогийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ …

  • 2 August

    “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ

    “Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр явуулж байгаа юм. Бүртгэлийн цонх 07 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагт нээгдсэн бөгөөд бүртгэл хэвийн үргэлжилж байна. 08 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагийн …

  • 2 August

    Нийтийн тээврийн чиглэлийг шинэчлэх шаардлагатай гэв

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дагуу Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулсанаар зарим албан тушуултнуудын албан тушаалын орон тоо өөрчлөгдсөнөөс шалтгаалж бүрэлдэхүүнийг шинэчлэх ёстой болжээ. Өнгөрсөн хугацаанд тус сангаас олгосон зээлийн эргэн төлөлт хугацаа хэтрэлттэй, зөвлөл хуралдахад олон гишүүнтэйн улмаас ирц нь бүрддэггүй зэрэг …

  • 2 August

    “Никитон”-ы бүх цаг үеийн ШИЛДЭГ ТАВАН ДУУ

    Монголын рок попын ертөнцөд өөрсдийн нэрийг тодоор тамгалсан “Никитон” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тэгвэл  тэдний 2015 онд гаргасан “Нандин шүтээн” цомгоос 5 дууг онцолж, үг, клип, зохиомжийн хамт хүргэж байна.  НАНДИН ШҮТЭЭН Хөөе жолоочоо хурдаа жаахан хасаад өгөөч Хүрэх газраа тийм ч хурдан очмооргүй байна Үнэндээ би өөр хүүхнээс харьж явна Үгүй ээ энэ бол хайр биш байсан Хамаг бүхнээ өөрт чинь …

  • 2 August

    Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид “Цагдаагийн олимп”-д есөн төрлөөр оролцоно

    “Цагдаагийн олимп” нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод наймдугар сарын 08-18-ны хооронд зохион байгуулагдахаар болсон юм. Дэлхийн цагдаа болон галыолн тоглт нь 1967 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2011 оноос эхлэн оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээнд манай цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчид …

  • 2 August

    Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна

    Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан. Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн …

  • 2 August

    “Баянмонгол” хороолол, Нисэхийн авто замыг түр хаана

    Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо “Баянмонгол” хорооллын нүхэн гарц, зүүн талын ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан наймдугаар сарын 01-нээс 03-ны өдрийг дуустал тус чиглэлийн замыг түр хаажээ. Барилга хот, байгуулалтын яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн авто зам буюу “Пирамид” хотхоны урд талын 0.1 км авто замыг энэ сарын 02-04-ны өдрүүдэд түр хаахыг албаныхан мэдээллээ. …

  • 2 August

    Монголын уламжлалт анагаах ухааны түүх, эрдэмтдийн бүтээл зэргийг эмхэтгэн 108 боть бүтээнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын уламжлалт анагаах ухааны өв соёлыг хадгалах, хамгаалах, олон улсад таниулах зорилгоор Монголын уламжлалт анагаах ухааны түүх, үе үеийн эмч, эрдэмтэн мэргэдийн намтар, шилдэг бүтээлүүдийг гадаад дотоодын түүхэн эх сурвалжаас нэгтгэж, эмхэтгэн “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” бүтээлийг олон нийтийн хүртээл болгох санаачилга гаргасан билээ. Энэхүү санаачилгыг Эрүүл мэндийн яам дэмжиж, “Монголын уламжлалт анагаах ухааны 108 …

  • 2 August

    “Монгол ёс, хүмүүжил” номын төслийн хэлэлцүүлэг болов

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/390 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийн дагуу зохиогдож, энэ хичээлийн жилд шинээр хэвлэгдэх сурах бичиг зохиогчдын баг “Монгол ёс, хүмүүжил” номын төслөө хэлэлцүүллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Багш, сурагчдын зуны амралт үргэлжилж байгаа ч салбарын яам, Боловсролын хүрээлэн ачаалал дүүрэн ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах ажил …

  • 2 August

    “НАСА”-гийн дарга Ж.Брайданстан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочлох үеэр тус газрын дарга Ж.Брайданстан бараалхлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа Союз хөлгөөр сансарт ниссэн түүхэн үйл явдлыг дурсан ярьж, монгол эмэгтэйг сансрын нисэгчээр “NASA”-д сургах, хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Мөн одон орон, геофизикийн чиглэлээр …

  • 2 August

    Г.Занданшатар: Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим хэнд ч алагчлалгүй үйлчлэх ёстой

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт “Хүсэлт тавих тухай” албан бичиг илгээлээ. Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын даргад илгээсэн албан бичигтээ, Авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломжийг хууль хяналтын …

  • 2 August

    Х.Баттулга: АНУ Монголын хувьд стратегийн түншлэлтэй тав дахь улс боллоо

    АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Конгрессын номын санд сенатын гишүүд, засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос өнөөдрийг хүртэл дөрөвтэй нь стратегийн түншлэлтэй байсан. Өнөөдөр ийнхүү АНУ нэмэгдэж байгаад баяртай байна. Өчигдөр Ерөнхийлөгч Трамп бид хоёр цаг сунган, илэн далангүй ярилцлаа. Ярилцсан нэг чухал асуудал бол …

  • 2 August

    Дэргэвэр жиргэрүү хууль бусаар хадгалж байсныг илрүүллээ

    Дорнод аймгийн Хэрлэн сумын  I багийн Бунхны задгай гэх газарт тус аймгийн иргэн  Ж ховор  эмийн ургамал  дэргэвэр жиргэрүүг  хууль бусаар  бэлтгэн  хадгалж байсныг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ.  Түүнээс   1259 кг дэргэвэр жиргэрүүг хурааж авсан байна. Энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8.1 , Байгаль орчин аялал жуулчлалын сайдын  2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн  А/43 дугаар тушаал, Байгаль …