Monthly Archives: August 2019

August, 2019

  • 26 August

    Хүйн долоон худагт Оросын Цэргийн нисэх хүчний агаарын үзүүлбэр болно

    Халх голын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах баярын болон бусад арга хэмжээний талаар НЗДТГ-ын Цэргийн штаб, нийслэлийн Соёл урлагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Халх голын 80 жилийн ойгоор Улаанбаатар хотод ОХУ-ын А.В. Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт болохоос гадна ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн уран нислэгийн …

  • 26 August

    Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа

    УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан баруун бүсийн аймгуудад ажиллаж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцан, зарим бүтээн байгуулалтын ажлын явцад тулгарч буй асуудлуудад газар дээр нь шаардлагатай арга хэмжээг авч, үүрэг чиглэл өгөн ажиллаж байна. Тэрбээр наймдугаар сарын 17, 18-ны амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг …

  • 26 August

    Дональд Трамп Жуниор: Монгол бол миний очиж үзсэн хамгийн сайхан газруудын нэг байлаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор /Жр/ Монгол орноор аялж байгаад өчигдөр /2019.08.25/ эх орон руугаа буцжээ. Тэрбээр хүүтэйгээ хамт хувиараа аяллын шугамаар ирсэн аж. Ирсэн өдрөө Баян-Өлгий аймаг руу нисч, Монгол орны хамгийн өндөр цэг болох Алтай-Таван богдын Хүйтний оргилд авирч, хүүтэйгээ хамт загасчлан, морь унаж, ан хийж амарчээ.     View this post on Instagram …

  • 26 August

    Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын ХӨТӨЛБӨР

    Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой тохиож буй. Монгол Улсын Засгийн газрын  тогтоолоор Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг  тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан бөгөөд тус хорооны даргаар Монгол Улсын …

  • 26 August

    ДАШТ: Ё.Басхүү, Ан Баул аваргыг нэмэлт цагт торгуулиар хожлоо

    Токиод болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинг ийн барилдаанууд болж байна. Эрэгтэйчүүдийн 66кг-ийн жинд манай улсаас Ё.Басхүү ганцаараа зодоглож байгаа. Тэрбээр хэсгийн эхний барилдаанаа Өмнөд Солонгосын Ан Баул аваргатай хийж хүчтэй өрсөлдөөн гаргаж нэмэлт цагт торгуулиар  хожлоо. Ингэснээр Ё.Басхүү хоёрдугаар тойрог буюу шөвгийн 32-т шалгарч байна. Харин эмэгтэйчүүдийн 52кг-ийн жинд Л.Сосорбарам хэсгийн эхний барилдаанаа …

  • 26 August

    ШЕЗ:Таван шүүгчтэй холбоотой зөвлөмж ирээгүй

    “Аюулгүйн зөвлөлөөс дахиад таван шүүгчийг ШЕЗ-д шилжүүлжээ” гарчиг бүхий мэдээ өнөөдөр /2019.08.26/  нэр бүхий сонин, сайтад гарчээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй болно. УИХ-ын нэр бүхий таван гишүүн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаараа Хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлсэн. Энэ …

  • 26 August

    Дэлхийн өвийн шинжээч “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” техникийн үнэлгээ хийжээ

    Монгол Улс 2018 онд “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр номинацийг бэлтгэн, өргөн барьсан. Энэ дагуу Дэлхийн өвийн хороонд зөвлөх үүрэг бүхий Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн шинжээч Тошио Хаяаши өнгөрөгч өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, техникийн үнэлгээг хийгээд буцлаа.  Техникийн үнэлгээ хийх ажлын хүрээнд шинжээч Тошио Хаяаши Дэлхийн өвийн үндэсний хорооны дарга бөгөөд …

  • 26 August

    Банк бус санхүүгийн байгууллагууд сурагчдад 1000 цүнх бэлэглэв

    Монголын банк бус санхүүгийн байгууллагууд зорилтот бүлгийн 1000 өрхийн хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэглэл бэлэглэсэн уламжлалт арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн нээж, эх орны ирээдүй болсон нийт хүүхэд багачуудад сурлагын амжилт хүсэж, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос жил бүрийн хичээлийн жилийн өмнө зохион байгуулдаг “1000 цүнх аян”-ыг энэ удаа холбооны …

  • 26 August

    Насанд хүрээгүй хүүхдийг шөнийн цагаар ажиллуулж байжээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/37 тоот удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Мүллэвана” ресторанд хяналт шалгалт хийгдлээ. Шалгалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь заалт /Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно./-ыг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн  холбогдох заалтаар …

  • 26 August

    БНСУ-д зорчих визийн шаардлагыг хөнгөвчилж, хариу өгөх 90 хоногийг багасгахаар тохиролцжээ

    Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийлээ. Хоёр орны ижил чиг үүргийн байгууллага болох Цагаачлал, шилжилт хөдөлгөөний байгууллагууд нь 2007 онд хамтран ажиллах талаар Санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах …

  • 26 August

    ”ABU ROBOCON-2019 MONGOLIA” тэмцээнд монголын баг тамирчид хоёрдугаар байрт шалгарчээ

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ -ны дэмжлэгээр “ABU ROBOCON-2019 MONGOLIA” тэмцээн Монгол Улсад анх удаа зохиогдож байна. Тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өчигдөр  болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмцээнд оролцогчдод амжилт хүсч, зарим тоглолтыг үзэж сонирхов. ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд дэлхийн 16 улсын 17 багийн 290 гаруй тамирчин өрсөлдлөө. Оюутан залуусын бүтээлч, шинжлэх ухаанч, үзэл хандлагыг хөгжүүлэхэд өндөр ач …

  • 26 August

    Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар сагсан бөмбөгийн үзүүлэн тоглолт хийлээ

    Сумо бөхийн аварга Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнгөрсөн Бямба гаригт Японы “Сайтама арена” цэнгэлдэх хүрээлэнд болж буй сагсан бөмбөгийн тэмцээний үеэр Японы шигшээ багийг дэмжин, үзүүлэх тоглолт хийжээ. Энэ талаар бичлэгийн жиргээчид твиттер хуудснаа оруулж эхэлсэн байна.   Хакухо Даваажаргал, Какүрюү Ананд ?? pic.twitter.com/1dhv8DrLMC — Batbayar (@baabarfc) August 24, 2019 When you are a Sumo ?? superstar but you got …

  • 26 August

    Хичээлийн шинэ жилийн нээлт Ням гаригт болно

    Энэ жилийн есдүгээр сарын 1-ний өдөр ням гарагт тохиож байгаа. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлт хэзээ болох талаар салбарын яамнаас тодрууллаа. Ерөнхий боловсролын сурагчдын болон цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд буюу ням гарагт болж, харин есдүгээр сарын 2-ноос хичээллэж эхэлнэ гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам мэдээллээ.  

  • 26 August

    Амралтын өдрүүдэд oслын улмаас хоёр хүн амь насаа алджээ

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 476 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд зургаан хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, энэ сарын 24-ний өдөр 08:00 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын …

  • 26 August

    Нэгдүгээр ангийн сурагчдыг энэ сарын 30 хүртэл бүртгэнэ

    2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орох сурагчдыг тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд бүртгэсэн. Харин энэ үеэр бүртгүүлж амжаагүй хүүхдүүдийг бүртгэх ажил энэ долоо хоногт эхэлжээ. Бүртгэл наймдугаар сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. Хавар бүртгүүлсэн хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлагагүйг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна. БҮРДҮҮЛЭХ …