Monthly Archives: August 2019

August, 2019

  • 26 August

    Дуучин Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар фитнессийн тэмцээнээс медаль хүртлээ

    Мэргэжлийн эрх олгох Олон Улсын бодибилдинг фитнесийн тэмцээнээс “Sweetymotion”хамтлагийн дуучин Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар алт, мөнгөн медаль тус тус хүртжээ. Тэд энэ талаарх сэтгэгдлээ өөрсдийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Ц.Сарнай ”Хэдэн сарын турш намайгаа бат дэмжиж байсан хайрт хань, ээж аав, гэрийнхэн болон хөөрхөн гурван зулзагадаа баярлалаа” гэсэн бол Г.Сүндэрмаа “Анхны тэмцээндээ амжилттай оролцлоо. IFBB Professional League Pro Qualifier Олон улсын тэмцээнийг Монголд амжилттай зохион байгуулсан Монголын …

  • 26 August

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 11:00-18:00 цагт  6-р хороо 13-р хороолол Нарны зам гудамж, 107/А, Б байрууд, Дестинейшн Монголия ХХК, Иргэн Алтанзул, Энхсайхан, МТ Баянзүрх ХХК ШТС-27, Эс Си Эм ХХК /Маргад СӨХ/ болон эдгээрийн ойр орчмоор Чингэлтэй 10:30-20:00 цагт  16-р хороо 42, …

  • 26 August

    МУГТ М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн 2019 оны ДАШТ Япон улсын Токио хотноо өчигдөр /2019.08.25/ эхэлсэн. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг жингийн барилдаанууд болж өндөрлөсөн. Эмэгтэй 48 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг, болон Г.Наранцэцэг нар хүчээ сорьсон юм.  МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын бөх М.Клементтэй барилдаж, ялалт байгуулж, ДАШТ-ийн хүрэл медаль хүртсэн. Харин  Г. Наранцэцэгийн хувьд эхний тойрогт Словений Маруса …

  • 26 August

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна

    2019 оны наймдугаар сарын 26-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5  градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. …

  • 26 August

    Хөхөгчин хонь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 26. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 1 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр …

  • 24 August

    Масаказу Ямамотог Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, хоёр улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон хавдар судлалын салбарыг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Япон улсын иргэн, Токиогийн Эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургуулийн гүйцэтгэх захирал, профессор Масаказу Ямамотог Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа …

  • 24 August

    Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км зам ашиглалтад орлоо

    Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай автозам ашиглалтад оржээ. Энэ зам нь Тосонцэнгэлээс Загастайн даваа хүртэл асфальтаар хучигдсан юм. Харин 2020 он гэхэд Улиастай – Загастайн даваа хүртэлх 67 км шороон замыг хатуу хучилттай болгож дуусгах аж. Монгол улсын Засгийн газар, БНХАУ -ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 42 сая долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр БНХАУ-ын компани гүйцэтгэгчээр, дотоодын гурван …

  • 24 August

    Монголын баг Токиогийн олимпод “Michel & Amazonka” брендийн хувцас өмсөнө

    Токио 2020 зуны олимпын наадамд оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын спортын хувцасны загварт Michel&Amazonka брэнд түрүүлжээ. Тамирчдын спортын нийт 13 төрлийн хувцас байгаа бөгөөд тэдний 8-ыг нь Michel&Amazonka, 5-ыг Японы алдарт Мизүно брэндээр хийлгэхээр болжээ. Харин тамирчдын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд өмсөх хувцасны дүн хараахан гараагүй байна. Michel&Amazonka нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын хувцас загварын брэнд …

  • 24 August

    “Сэншивэе Монгол” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг зогсоожээ

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ  зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр  улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг  нь бүрэн зогсоолоо. Ажлын …

  • 24 August

    С.Батболд: Монгол тээвэрчид 15 улсад тээвэрлэлт хийх боломжтой

    Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжөөд 94 жилийг үджээ. Манай улсын хөгжлийн давуу талын үзүүлэлтэд “Орос, Хятад гэсэн томоохон зах зээлд ойр, ашигт малтмалын нөөц ихтэй” гэсэн бол сул талын үзүүлэлтэд “дэд бүтэц сул хөгжсөн, тивийн болон бус нутгийн олон улсын гол зам, харилцаанаас алслагдсан, далайд шууд гарах гарцгүй” гэж тодорхойлсон байдаг. Харин дээрх давуу талуудаа ашиглан, сул талуудаа хэрхэн …

  • 24 August

    Монгол Улсаас Украйнд суух Өргөмжит консулаар Эдуард Рубан томилогджээ

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суухаар томилогдсон Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Мөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцжээ. Одоогийн байдлаар 300 орчим монгол иргэн Украйнд сурч, ажиллаж амьдардаг. Өргөмжит консулын газар …

  • 24 August

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Даваа гарагт үргэлжилнэ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр 16 цаг 37 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэй эхэлжээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 24.2.Байнгын хорооны …

  • 24 August

    Хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно

    2019-2020 хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд есдүгээр сарын 1-ний өдөр буюу Ням гарагт болно. Харин 2-ны Даваа гарагаас хичээл хуваарийн дагуу үргэлжилнэ хэмээн БСШУСЯ-наас мэдээллээ. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 644,140 сурагч суралцах тооцоолол гарчээ. Энэ нь өмнөх оноос 8.6 хувиар буюу 50,990 сурагчаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

  • 24 August

    Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

    Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх захирамж гаргасан билээ. Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулна. Үүний дагуу өнөөдөр зөвхөн тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох юм. Дугаарын …

  • 24 August

    Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо

    Нийслэлийн Соёл, урлагийн газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр буюу 08 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр НСУГ-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, аян болон зохион байгуулж буй үйл ажиллагааны мэдээллээ хийж, харьяа соёл, урлагийн байгууллагууд 2019 оны наймдугаар сар хүртэл хийж, хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудын тухай танилцууллаа. 2019 …