Monthly Archives: August 2019

August, 2019

  • 24 August

    Өнөөдөр сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцохгүй

    Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа юм. Дугаарын хязгаарлалт: Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Улсын дугаар нь …

  • 24 August

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах зураг төслийн уралдааны ялагч тодорчээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.8.23/ “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуй нэгжүүдэд өргөмжлөл, батламжийг нь гардуулан өглөө. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдлаар нь шалгаруулж иргэд олон нийтээс санал авчээ. Нийт 24295 иргэн санал …

  • 24 August

    Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

    Малчид, ард иргэд, тариаланчидын анхааралд: Маргааш өдөр баруун, төв болон зүүн  аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд ихэнх нутгаар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 08 дугаар сарын 23-ны 20 цагаас 08 дугаар сарын 24-ний 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зарим …

  • 24 August

    Харагчин могой өдөр

    Намрын тэргүүн хар бичин сарын найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр Аргын тооллын: 2019.8.24, Бямба гараг Билгийн тооллын: 24 Наран ургах шингэх: 5.59-19.50 Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, …

  • 23 August

    Аврагчид Хөвсгөл нуурт 80 удаагийн шумбалт хийжээ

    Онцгой байдлын ерөнхий газраас “Гүний усны дадлага сургууль”-ийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн Гүний усны сургалтын төвд зохион байгууллаа. Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, дадлагажуулах зорилготой тус сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын …

  • 23 August

    “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 74362 хүүхэд хамрагджээ

    Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 74362 хүүхэд хамрагджээ. Үзлэгт хамрагдсан …

  • 23 August

    Кимбаб чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо

    Чингэлтэй дүүргийн нэг дүгээр хороо,  хоёр дугаар 40 мянгатад байрлах Кимбаб чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагаа, ашиглалтыг прокурорын тогтоолоор бүхэлд нь түр зогсоолоо. Тус дүүргийн 37 дугаар байрны оршин суугчдаас 24 цагийн турш тасралтгүй ажилладаг энэ ресторан хиншүү хярвас их гаргадаг, хурц хоолны үнэрт амьдрахад хүндрэлтэй байгаа тул үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг хүссэн өргөдөл, энэ оны 08 дугаар …

  • 23 August

    Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1.4 километр зам ашиглалтад ороход бэлэн болжээ

    Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 километр авто зам, 57 у/м гүүрийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.Шинэ замын зорчих хэсгийн өргөн 14 метр, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа хоёр метр өргөн ногоон байгууламж, гурван метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай. 1.4 километр авто зам, 57 у/м гүүр ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам …

  • 23 August

    Байгальд ээлтэй цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг судална

    2019 оны наймдугаар сарын 23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Ньюком Групп, “АББ” Групп хамтран Монгол Улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд энэхүү санамж бичгээр “Монгол Улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэх, цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнийг цэнэглэх дэд бүтэц, цахилгаан хураагуурын хэрэглээг судлах, ашиглалтыг турших, хамтын …

  • 23 August

    Улаанчулуутын хогийн цэг дээр ажилладаг иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ

    Нийслэлийн Хүрээ амаржих газрынхан өчигдөр (2019.08.22) Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан чулуутын хогын цэг дээр “Эрүүл эх-Эрүүл хүүхэд” сайн үйлсийн аянг зохион байгуулжээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр бүр хүрдэггүй энэ цэг дээр тус амаржих газрын эх барих эмэгтэйчүүд, хүүхэд нярай, эрчимт эмчилгээний болон лабораторийн эмч сувилагч эх баригч нийлсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ. Аяны …

  • 23 August

    Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв. Монгол Улс, БНСВУ-тай 1954 …

  • 23 August

    “The HU” хамтлагийн “Чингис хаан” дуу цацагдлаа

    Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй  “Хүннү Рок”  урсгалаар уран бүтээл туурвидаг “The HU” хамтлагийн “Гэрэг” цомогт багтсан “Чингис хаан” дуу өнөөдөр /2019.08.23/ олны хүртээл боллоо. Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг болох “THE HU” нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны …

  • 23 August

    Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүнтэй байх саналыг бид дэмжинэ 

    УИХ дахь Ардчилсан намын зөвлөл  өнөөдөр /2019.8.23/мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Сонгуулийн тогтолцоо, төрийн татвар, эдийн засаг, орон нутгийн эдийн засагтай холбоотой асуудлыг хүлээж авахгүй боломжгүй гэсэн тайлбар бид хүлээж авахгүй, дахин ажлын хэсгийн хуралдаанд оруулж, байр сууриа илэрхийлнэ. Ардчилсан намын хувьд улс орны, ард иргэдийн нийтийн эрх ашгийг хүндэтгэж байр суурин дээрээ хэвээр байна. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр …

  • 23 August

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрээр “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, форумын санаачлагч орнуудын нэг болох Монгол Улс нь форумын үйл …

  • 23 August

    “Цагаан шонхор” шүлгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа

    Дотоодын цэргийн штабын даргын баталсан удирдамжийн дагуу анги, байгууллагын алба хаагчдын дунд алба хаагчдын мэдлэг, авъяас билгийг нээн хөгжүүлэх зорилгоор “Цагаан шонхор” шүлгийн уралдааныг 2019 оны 08 дугаар сарын 05-наас 22-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Уралдаанд анги, байгууллагын 1, 2 дугаар үе шатад шалгарсан шилдэг 19 алба хаагч мэдлэг, авъяас билгээ сорин оролцож “Тэргүүн байр”-т 805 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч …