Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос авсан допингийн шинжилгээний дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан дөрвөн төрлийн бодис илэрснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өчигдөр /2019.08.26/ мэдээлсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. -Үндэсний бөхийн салбар хорооны дүгнэлтийг үндэслэн Засгийн газраас, …
Monthly Archives: August 2019
August, 2019
-
27 August
“Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүд хуралдлаа
2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 270 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр хуралдаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын талаарх танилцуулга мэдээллийг сонслоо. “400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож нийт 504 жижиглэн цэг байгуулсан. 42 дундын бөөний төвөөс жижиглэнгийн цэгийг хангана. Батлагдсан орц, жорын дагуу …
-
27 August
ДАШТ: Г.Одбаяр шөвгийн 16 үлдлээ
Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэй 73 кг-ын жингийн барилдаан өнөөдөр үргэлжилж байна. Энэ жинд манай хоёр бөх барилдаж байгаагаас эхний тойрогт Ц.Цогтбаатар ялагдсан. Харин “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт Филиппины япон бөх Накано Кэйсэйг ялсан. Гуравдугаар тойрогт түүний өрсөлдөгч нь Африкийн гурван удаагийн аварга Египетийн Мохамед Монюлдин цэвэр яллаа. Одоо тэр …
-
27 August
“Соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх” олон улсын семинар зохион байгуулагдаж байна
Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх Азийн бүсийн түнш орнуудын сургалт, семинар”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус сургалт, семинарт Итали, Австри, АНУ, Канад зэрэг 9 улсын соёлын эд зүйлсийг хууль бус худалдаалахтай …
-
27 August
“Эхнэр минь яаралтай мэс засалд орж чадвал бид элэг бүтэн үлдэнэ”
Монголын сэтгүүл зүйн гэр бүлийн гишүүн “ETV” телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдалд оржээ. Энэ нь дотоод эрхтэнүүддээ нөлөөлж амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа юм байна. Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аянг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс өрнүүлээд эхэлжээ. Бид М.Уянгын гэр бүлийн хүн Ц.Ариунболдтой ярилцлаа. -Эхнэрийн тань биеийн байдал ямар байна вэ? -Өнөөдөртөө бол …
-
27 August
Э. Лхагвадулам, Х. Ивээл нар “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцжээ
Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт уригдсан тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл ОХУ-ын Россия-1 сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт аавынхаа хамт Москвад очиж, тус нэвтрүүлгийн зураг авалтад амжилттай оролцжээ. ОХУ-ын Россия-1 сувгийн “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгээс өнгөрсөн зургадугаар сард “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн оюун ухааны …
-
27 August
Сургуулиудын хяналтын камерт үзлэг шалгалт хийж байна
Их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хичээлийн Шинэ Жил” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна. Уг арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс өчигдрөөс эхлэн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын гадна, дотор хяналтын …
-
27 August
Б.Болороогийн нөхрийн амиа алдсан хэргийг удаашруулсан алба хаагчдад сахилгын шийтгэл оногдууллаа
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороогийн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн зургадугаар сард гарсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Б.Болороо өөрийн цахим хуудсаар дамжуулан, цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад хайхрамжгүй хандсан хэмээн мэдэгдсэний дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав үүрэг өгч албаны шалгалт явуулахаар болоод байсан …
-
27 August
ДАШТ: Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар тэмцээнээ дуусгалаа
Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Л.Энх-Отгон нар зодоглож байна. Ц.Цогтбаатар хэсгийн эхний барилдаанаа Тажикстан улсын тамирчин Х.Бехрузитэй барилдаж цэвэр ялагдаж ДАШТ-ийг эхний тойрогт дуусгалаа. Мөн энэ жинд Г.Одбаяр эхний эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Филиппиний Наканотой барилдана Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанд Л.Энх-Отгон энэ жилийн Европын наадмын аварга, Тель-Авив Гран Пригийн мөнгөн …
-
27 August
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ор хүлээлгэж өглөө
Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй албаныхан өнөөдөр Нийслэлийн “Хүрээ” амаржих газар буюу хуучинаар II-р төрөх эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-ын санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тэднийг эсэн мэнд амаржуулахад зориулагдсан, өндөр намыг нь тохируулж болдог төрөхийн 4 орыг ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад хүлээлгэн өглөө. Мөн тус амаржих газарт “ИМЖ” эхийн асаргааг нэвтрүүлсэн …
-
27 August
Байлдааны онгоцны үзүүлэх тоглолтын үеэр Хүйн долоон худаг руу автобус үйлчилнэ
Халх голын 80 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдах ОХУ-ын байлдааны онгоцны үзүүлэх тоглолт 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, Офицеруудын ордон, Таван шараас их багтаамжийн хоёр автобус 10.20, 10.30 цагуудаас Хүйн долоон худаг руу тус тус үйлчилнэ гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.
-
27 August
Ховд аймаг дахь Гянтболдын далд уурхайн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Алтай, Мөст сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Талст молор”, “Булган стар” компаниудын далд уурхайн үйл ажиллагаанд Байгаль орчин, Геолгоги уул уурхай, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар “Талст молор” ХХК-ий эзэмшдэг MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Гянтболдын далд уурхайд “уурхайг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комисс” ажиллуулаагүй нь нотлогджээ. Тиймээс улсын байцаагчийн …
-
27 August
Танилц:БНСУ-д зорчих визийн журамд орсон өөрчлөлтүүд
Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Элчин сайдын яамны хамтарсан хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Тус хэвлэлийн хурлаар БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм. БНСУ-д зорчих визний журамд хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд орлоо. Тухайлбал, БНСУ-ын виз мэдүүлэхэд шаардагддаг 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг ирэх есдүгээр сарын 2-ноос эхлэн цуцлахаар болсон бол есдүгээр сарын 16-наас …
-
27 August
Х.Баттулга: Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй байдаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад оролцлоо. Уулзалтыг саяхан болж өнгөрсөн айлчлалтай уялдуулан “Монгол-Америкийн харилцаа: Стратегийн түншлэлд тулгуурлан урагшлах нь” сэдвээр зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан юм. Тухайлбал, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан нь бизнесийн орчинд хэрхэн …
-
27 August
Ирэх сард Монгол Улс, БНХАУ-ын гурав дахь удаагийн экспо зохион байгуулагдана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны хүмүүс /2019.08.26/ Хөх хотын дарга Фөн Үйжэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв. Монгол Улс, БНХАУ-ын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл