Monthly Archives: August 2019

August, 2019

  • 28 August

    Налайхын авто замын далангийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өчигдөр  Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцан, газар дээр нь очиж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын цементэн хучилтыг ирэх …

  • 28 August

    Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид,хадланчдад, зориулсан мэдээ: Есдүгээр сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар бороо хур татарч, өдөртөө дулаарч тариа, ногоогоо хурааж, хадлан тэжээл бэлдэхэд таатай нөхцөл бүрдэж байгааг анхаарна уу. 2019 оны 08 дугаар сарын 27-ны 20 цагаас 08 дугаар сарын 28-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 …

  • 28 August

    Улаагчин тахиа өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 28. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 28. Буд гараг. Найралт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь …

  • 27 August

    С.Цогтсайхан агсны нэрэмжит “Ардчиллын тухай” сэдэвт дууны уралдаан зарлагдлаа

    Ардчилсан намаас “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан “Олон Улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монголын шинэ үеийн түүхийг нээгч, соён гэгээрүүлэгч, нийтлэлч, сэтгүүлч С.Цогтсайхны агсны нэрэмжит “Ардчиллын тухай” сэдэвтэй дууны уралдааныг зарлаж байна.  Энэхүү уралдаанд яруу найрагч, ая зохиогч болон сонирхсон хувь хүмүүс оролцох боломжтой. Ардчиллын сүлд дуу болох С.Цогтсайханы “Хонхны дуу“ 30 жилийн өмнө нийгмийг сэрээж байсан. Энэхүү …

  • 27 August

    Монгол оюутнууд роботын тэмцээнд түүхэн амжилт гаргалаа

    Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгээр Монголд анх удаа 18 дахь удаагийн “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, …

  • 27 August

    Сурагчийн дүрэмт хувцас авахдаа үйлдвэрийн шошгыг заавал шалгаарай

    Монгол улсын иргэн Т нь Замын-Үүдийн хилийн боомтоор 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Истана маркын автомашинтай хил нэвтрэхдээ 10 нэр төрлийн 409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас буюу оюуны өмчийн эрхэд хамаарах бараа хууль бусаар тээвэрлэж явсныг гаалийн шалгалтаар илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүллээ. Цаашид иргэд сурагчийн дүрэмт хувцас худалдан авахдаа дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх бүхий …

  • 27 August

    Олон улсын морин поло тэмцээний үеэр монгол адууны соёлыг сурталчлав

    Швейцар Улсын Женев хотноо энэ сарын 25-ны өдөр болсон Швейцарын Jaeger-LeCoultre компанийн нэрэмжит олон улсын морин поло мастерс аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улсаас Швейцарын холбооны Улсад суугаа Элчин сайдын яам хоёр дахь жилдээ монгол гэр барьж, монгол соёл ахуйг сурталчлав. Уг тэмцээнийг 30 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Аргентин, Герман, Бельги, Швейцар, Францын тамирчдаас бүрдсэн …

  • 27 August

    Соёл, урлагийн ахисан түвшний сургалт, солилцооны хөтөлбөр зарлагдлаа

    “СОЁЛ УРЛАГИЙН МЕНЕЖМЕНТ МОНГОЛД” Соёл, урлагийн удирдлага, менежмент, залуу манлайлагчдын мэргэжил дээшлүүлэх ахисан түвшний сургалт, солилцооны хөтөлбөрт хамрагдах соёлын ажилтан, менежерүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна. ХӨТӨЛБӨРИЙН АЛБАН ЁСНЫ ДЭМЖИГЧ: Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Соёл урлагийг дэмжих сан ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ: “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, ХБНГУ-ын “Institute for Arts and Media Economics” (IKMW) ХӨТӨЛБӨРИЙН …

  • 27 August

    УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

      УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Хуралдаанд 52 гишүүн оролцож байгаагаас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар одоогоор чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирээгүй тул УИХ-ын дарга тэдний нэрсийг зарлалаа. Нийт 57 гишүүн оролцож байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг …

  • 27 August

    Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн айл өрх, ААН-үүдэд найман цагийн турш цахилгааны хязгаарлалт хийнэ

    ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1, 2, 3-р бүсэд хувааж, мөрдөх журмыг 2017 онд баталсан байдаг. Мөрдөх журмын хүрээнд бүсчлэл бүрийн 110 кВ-ын дэд станцыг өргөтгөх, цахилгаан дамжуулах агаарын шугамын ачаалал даах чадавхийг нэмэгдүүлэх, шинээр дэд станцууд барих зэрэг ажлуудыг 2020 он хүртэлх түвшинд гаргаж, урьдчилсан тооцоолол хийгджээ. Өргөтгөлийн ажлын явцад 110/10/6кВ Умард дэд станц болон 110/10кВ Улаанхуаран …

  • 27 August

    Ө.Энхтүвшин: Э.Оюунболдын байтугай ямар ч тамирчны шээсийг солих боломжгүй

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин допинг илэрсэн Э.Оюунболд аваргатай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Эргэн тойронд нь камер байрлуулсан өрөөнд, зөвхөн тавчик, дотуур хувцастай нь оруулаад допингийн шинжилгээ авдаг. Тухайн бөх шинжилгээний дээжтэй саваа таглаад өгдөг. Э.Оюунболдын байтугай ямар ч тамирчны шээсийг солих боломжгүй. Хэрвээ болдог бол допингийн шинжилгээг улсын наадмын өмнө авмаар …

  • 27 August

    Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг жигдрүүлэх, хадгалалт нөөцлөлтийн үйл ажиллагааг тогтмолжуулахыг үүрэг болголоо

    2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 270 дугаар тогтоолын дагуу “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагааны  талаарх танилцуулга мэдээллийг сонслоо.  “400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож нийт 504 жижиглэн цэг байгуулсан. 42 бөөний төвөөс жижиглэнгийн цэгийг хангана. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг …

  • 27 August

    Булганы залуус халамж горьддог хандлагыг өөрчилж хөгжилд манлайлна

    Булган аймаг анхдагчдаараа алдартай. Хэн ч маргахгүй. Энэ нутгаас олимпийн анхны аварга тодорч, монгол хүн сансарт анх удаа ниссэн гэх мэтээр бидний бахархалт танил түүхүүд цааш хөвөрнө. Гэхдээ Булган аймаг хөгжлөөрөө, иргэдийнхээ амьжиргааны төвшингөөр улсдаа цуутай юу гэвэл тийм биш. Аймгуудыг өрсөлдөх чадвараар нь байр эзлүүлэн жагсаахад араасаа айргийн тавд бичигдсэн гашуун үнэн бий. Газар зүйн байрлал, байгалийн үндсэн өгөгдлөө …

  • 27 August

    100 айлын авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

    Сүхбаатар дүүргийн XI, XII хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын барилгын ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс зам засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж, дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам тавихаар …

  • 27 August

    БНХАУ-ын шилдэг 10 кино үнэ төлбөргүйгээр үзэгчдийн хүртээл болно 

    Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээнд гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын …