Monthly Archives: August 2019

August, 2019

  • 29 August

    ЗЦГ-ын гүүрэн гарцны нэвтрэх хөдөлгөөний эхний хэсгийг 09 сарын 15-ны өдөр нээнэ

    Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл,  дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэл хотод баригдаж байгаа авто зам, гүүрийн ажлуудын явцыг хэд хэдэн удаа биечлэн шалгаж, газар дээр очиж ажиллан, улгамдсан асуудлыг шийдвэрлэж, зам гүүрийн ажлыг хугацаандаа багтааж ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг өгсөн. Удахгүй хичээлийн шинэ жил …

  • 29 August

    Спорт автомашин осолдож гурван хүн нас баржээ

    Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд өнгөрсөн шөнө  ноцтой осол гарч, гурван залуу амиа алджээ. Тодруулбал,  Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд замд 2019 оны наймдугаар сарын 29-ний 03:00 цагийн орчимд “Субару импреза” маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан байна.  Ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй. Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос …

  • 29 August

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил 23.74 хувьтай байна

    Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр замын засвар шинэчлэлтийн ажлын явц наймдугаар сарын 25-ны байдлаар 23.74 хувьтай байна. Багц бүрийн ажлын явцыг танилцуулбал: Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажил 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 27.87 хувьтай, ажлын талбайд 244 ажилтан, 107 машин, техник ажиллаж байна. Багц 2: Хар модот давааны араас …

  • 29 August

    Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 10:30-20:00 цагт  2-р хороо 64/2-р байр, Иргэн Амгалан, Гарамжил, Оюунбилэг, Энхжаргал, Батдэлгэр, Гүнжидмаа, Соёмбо, Эрдэнэхүү, Бат-Эрдэнэ /ХОС/, Энхмаа, Хо Сун Хвон, Батмөнх /барилга/, Болормаа, Мөнгөнсүх, Цэрэндаваа, Хүрэлбаатар /ТҮЦ/, Энх-Оюун, Оюунгэрэл /машин угаалга/, Баярхүү, Ганболд, Базаррагчаа, Цацрал, Хөгжлийн …

  • 29 August

    Жүдо ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар барилдана

    “Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаанууд болно. Манай улсаас өнөөдөр хоёр тамирчин барилдана. 90 кг-ын жинд Алдар спорт хорооны бөх, Азийн наадмын мөнгөн медальт Гантулгын Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн тамирчин 18 настай Цэрэндуламын Энхчимэг өрсөлдөнө. 18 настай залуу тамирчин Ц.Энхчимэг анх удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа …

  • 29 August

    ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт Д.Сүхбаатарын талбайд боллоо

    Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Тэгвэл өнөөдөр Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд уг тоглолтоо дахин толилууллаа. А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын …

  • 29 August

    Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

    2019 оны 08 дугаар сарын 28-ны 20 цагаас 08 дугаар сарын 29-ний 20 цаг   хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө …

  • 29 August

    Шар нохой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 29. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 29. Бархасвадь гараг. Үнэг одтой, гурван хөх мэнгэтэй, шар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, …

  • 28 August

    Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлэх тоглолт боллоо

    Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны Су-30СМ загварын байлдааны дөрвөн онгоцоос бүрдсэн “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр өнөөдөр Хүйн долоон худагт боллоо. Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …

  • 28 August

    Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орууллаа 

    Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр /2019.08.27/ хуралдаж, нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийг нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж, нэгж дээрх орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг хангах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий нэгж дээр ажиллаж байгаа алба …

  • 28 August

    Сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн бэлтгэлээ бүрэн хангаагүй байна

    2019-2020 оны хичээлийн шинэ жилд сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил хэр хангагдаж буйг Нийслэлийн мэргэжлийн хяналт, шалгалт хийжээ. Уг шалгалтын хариуг өнөөдөр /2019.08.28/сэтгүүлчдэд танилцууллаа. Уг шалгалтыг Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Их дээд сургуулиуд гээд нийтдээ 190 боловсролын байгууллагад  хийжээ. Энэ хүрээнд тусгай зөвшөөрөл, сургуулийн гадна, дотно орчин, дотоод хяналт, багшлах бүрэлдэхүүн, сургалтын хөтөлбөр зэргийг хянаж, …

  • 28 August

    60 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг билээ. Кристина Нобелийн Хүүхдийн сан нь 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажилладаг. Жил бүр бид хөтөлбөрт хамрагдаж буй 1200 гаруй хүүхдэд цаашид …

  • 28 August

    Засгийн газрын тэтгэлгээр 45 лаос оюутан Монголд сурч байна

    БНАЛАУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 27-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасидад бараалхав. Дэд сайд Б.Батцэцэг 2015 оноос хойш хоёр улсын ГХЯ-дын ээлжит зөвлөлдөх уулзалт Вьентьян хотноо болж байгаа нь Монгол, Лаосын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглээд Лаос Улсын Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад айлчлах урилгатайг нотлов. Сайд Салөмсай Гуммасид …

  • 28 August

    ОХУ-ын жанжин штабын орлогч дарга А.Ю.Чайков манай улсад айлчилж байна

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболд манай улсад айлчилж буй ОХУ-ын ЗХЖШ-ын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайков тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордноо хүлээн авч уулзлаа. Талууд жилээс жилд улам өргөжин тэлж байгаа хоёр орны Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг хамтран тэмдэглэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Халхын …

  • 28 August

    ДАШТ: Б.Ганхайч дагах барилдаан хийнэ

    “Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр 81, 63 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч 3 тойрогт өрсөлдөгчдөө давж шөвгийн 8-д үлдлээ. Б.Ганхайчийн хувьд, Бразил улсын Алексио Кастильостой учраа таарч солгой тохоод вазари, мордоод бас вазари авснаар ялалт байгуулж, дараагийн тойрогт Б.Ганхайч Пинардтай барилдахдаа өрсөлдөгчөө хутгангуут нь мордоод цэвэр ялж, 16-д шалгарлаа. Түүний дараагийн учраа Италийн тамирчинтай …