Monthly Archives: August 2019

August, 2019

  • 29 August

    Бахрейны Хаант Улсад хавсран суух элчин сайд З.Чинтүшиг итгэмжлэх жуух бичгээ барив

    Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Бахрейны Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Элчин сайд З.Чинтүшиг Хаан Хамад Бин Иса Аль-Халифа-д Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлаад Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн, хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт …

  • 29 August

    Г.Занданшатар: Нагоягийн их сургуультай түншлэх нь бидний хувьд боломж мөн

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Сургуулийн урилгаар манай улсад хүрэлцэн ирээд байгаа Японы Нагоягийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эрдэмтэн Рёожи Ноёори-г хүлээн авч уулзлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Таны энэ айлчлал манай хүүхэд залуучуудад шинжлэх ухаан, судалгаанд суурилсан хөгжлийг цогцлоох талаар зөв ойлголт, хандлага төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэж тэмдэглэв. Тэрбээр Нагоягийн …

  • 29 August

    Монголын өглөө “Монголын радио”-оос эхэлдэг

    Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 85 жилийн ой тохиож байна. 1930-аад оны үе. “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19:00 цагийн үед гэнэт “ярьж” эхэлснээр агаарын цэнхэр долгионыг …

  • 29 August

    Ү.Содномцог: Зөрчлийн тухай хуулиар зөвхөн сэтгүүлчдийг онилж шийтгээд байгаа юм биш

    Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд бусдыг гүтгэх, байгаль орчны эсрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэм зөрчих, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргүүд зонхилон гарсан байна. Түүнчлэн өнгөрөгч онд нийт 35 гүтгэх зөрчлийн хэрэгт шийтгэл оноосноос 24 иргэнд тус бүр 2 сая, …

  • 29 August

    З.Энхболд: Э. Оюунболдын цолыг хураах эсэх асуудал амар шийдэгдэхгүй

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос авсан допингийн шинжилгээний дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан дөрвөн төрлийн бодис илэрснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс энэ сарын 26-ны өдөр мэдээлсэн. Э.Оюунболд аваргыг допинг хэрэглэсэн талаар албан ёсны мэдээлэл гарсантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын …

  • 29 August

    60 хүүхдэд 30-100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг байна. 2019-2020 оны хичээлийн жилд Кристина Нобелийн Хүүхдийн сангаас 60 хүүхдэд 91 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ. Тэтгэлэгийн батламжийг өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга …

  • 29 August

    СХД-ийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шавыг тавилаа

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн есөн давхар барилгын ажлыг энэ сарын 28-нд албан ёсоор эхлүүллээ. 1987 онд зочид буудлын зориулалтаар барьж байгуулсан тус төвийн барилгыг эмнэлгийн зориулалтаар өнөөг хүртэл ашиглаж байгаа юм. СХД-ийн 320 гаруй мянга орчим иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор Мэс засал, гэмтлийн тасаг, хавдрын хими, хөнгөвчлөх эмчилгээний тасаг …

  • 29 August

    Г.Занданшатар: Монгол Улсыг “Оюутолгой” биш “Оюунтай толгой” хөгжүүлнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.08.28) Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Энэ онд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэх тус сургуулиас одоогоор нийт 80 мянган гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд төгсөн гарчээ. 2019-2020 оны хичээлийн жилд дотоодод болон олон улсад магадлан итгэмжлүүлсэн, олон улсын их …

  • 29 August

    Л.Амармөрөн: Хичээлийн шинэ жил эхлэхэд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ

    Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор гэмт хэрэг зөрчлийн гаралт бусад үеэс нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх үүднээс хийж буй ажлынхаа талаар   мэдээлэл  хийлээ. Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ өдрүүдэд эл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт 179 орчим ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын хяналтын камерыг ажиллагааг шалгаж, 25 зөрчил илрүүлжээ. Цагдаагийн байгууллагаас шаардлага хангахгүй …

  • 29 August

    Б.Аззаяа: Эрүүл хоолыг жигнэсэн ногоо, гурвалжин будаагаар хязгаарлах хэрэггүй

    Өдөр бүр 45 мянган хүнд эрүүл зөв амьдралын тухай зөвлөгөө, мэдээ мэдээлэл хүргэж, нийгмийн хурдацтай амьдралд хөл нийлүүлэн яваа бүсгүйг “Өглөөний зочин” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор урилаа. Энэ бүсгүйг Бодьхүүгийн Аззаяа гэдэг. Тэрбээр хоол зүйч, зохистой амьдралын хэв маягийн дасгалжуулагч мэргэжилтэй. Харин 45 мянга гэдэг тоо бол түүний фейсбүүк хуудас дахь дагагчдын тоо юм. Бодьхүүгийн Аззаяаг ирэх есдүгээр сард “Зөв …

  • 29 August

    Баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллахад хот бүх талаар нээлттэй байх болно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын гишүүд болон Хотын захирагчийн хамт бизнес эрхлэгчидтэй уулзлаа. МҮХАҮТ-д болсон энэхүү “Бизнес уулзалт”-д 250 гаруй бизнес эрхлэгч, 10 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж …

  • 29 August

    Европын Сэргээн босголт хөгжлийн банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченко, тус банкны Евроазийн дэд бүтэц хариуцсан ахлах банкер Светлана Радченко нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар болон Орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухай, мөн барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж …

  • 29 August

    С.Дорждэрэм: Маргааш орон сууцны зөвлөх комисс хуралдана

    “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр /2019.08.29/ мэдээлэл хийлээ. Нийслэлийн орон сууцны корпорци” /НОСК/  ХК-ийн  дэд  захирал  С.Дорждэрэм “Долдугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлуулсан.  Энэхүү журмынхаа дагуу долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 5-ны өдрийг …

  • 29 August

    Нобелийн шагналтныг салбарын сайд хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын их хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Нобелийн шагналтан, Япон Улсын Нагояа их сургуулийн профессор Ноёори Рёожи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Сайд Ё.Баатарбилэг хичээлийн шинэ жилийн нээлт тохиох энэ өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирж багш, эрдэмтэн, оюутан, судлаач нарт өөрийн лекцийг толилуулах гэж буй профессор Ноёорид талархал илэрхийлээд Монгол-Японы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын …

  • 29 August

    Жүдо ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар тэмцээнээ дуусгалаа

    “Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаанууд болж байна. Эмэгтэйчүүдийн 70 кг-д хүч сорьсон өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогт Бельгийн бөхөд ялагдан, тэмцээнээ дуусгалаа. Эрэгтэйчүүдийн 90 кг-д армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, сумын заан, “Алдар” спорт хорооны бөх Г.Алтанбагана эхний тойрогт хийлсэн. Тэрбээр удаах даваанд Италийн Н.Мунгайтад ялагдан, үзэгчийн …