Monthly Archives: August 2019

August, 2019

  • 30 August

    Маргааш тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

    Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх захирамжийг наймдугаар сарын 22-ны өдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гаргасан. Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах юм. Үүний дагуу маргааш тэгш тоогоор буюу 0,2,4,6,8-аар төгссөн улсын дугаартай автомашинууд  замын хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт …

  • 30 August

    Жүдо ДАШТ: Л.Отгонбаатар болон О.Мөнхцэцэг нар барилдана

    Дэлхийн аваргын 6 дахь өдөр өнөөдөр эмэгтэй -78 кг болон эрэгтэй -100 кг-н өрсөлдөөн болно. Өнөөдөр татамид эрэгтэй -100 кг-н жинд Монгол Улсаа төлөөлөн Бакугийн ДАШТ-ий хүрэл медалийн эзэн Л.Отгонбаатар талбайд гарна. Өнгөрсөн жилийн ДАШТ-д урамтай сайхан барилдан хэсгийн аварга болоод хагас шигшээд өрсөлдөгч бөхдөө ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ялалт байгуулан дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж байсан. Дэлхийн …

  • 30 August

    УБТЗ 15 мянга гаруй төмөр замчдынхаа цалинг нэмлээ

    Түүхт 70 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа “Улаанбаатар төмөр зам” ХНН ирэх 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэхээр боллоо. УБТЗ нь сүүлийн 3 жил дараалан жил бүр нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2016 оноос хойш УБТЗ-ын ажилтнуудын дундаж цалин 30 шахам хувиар өссөн байна. Мөн сүүлийн хоёр …

  • 30 August

    Шварцелюр-Суттер: Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхэд ХБНГУ-аас онцгой анхаарал хандуулж байгаа

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын урилгаар ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яамны парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Рита Шварцелюр-Суттер тэргүүтэй төлөөлөгчид наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хатагтай Шварцелюр-Суттерийг  хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд талууд хоёр орны байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж …

  • 30 August

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг санал хураалтаар үргэлжиллээ

    УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.29) хуралдаан 11 цаг 03 минутад, гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний …

  • 30 August

    Б.Ганхуяг: 2020 он гэхэд 200 орчим км төмөр зам тавих боломж бүрдсэн

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг Засгийн газраас өгсөн билээ. Тус төмөр замын ажлын анхны хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Таван толгой” ХК-иас санхүүжүүлж байгаа юм. Тэгвэл уг төмөр замын ажлын явц, хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.  -Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажил хөрөнгө оруулалтын асуудлаас үүдэн 2015 онд зогссон. …

  • 30 August

    Газрын цахим дуудлага худалдаа ирэх сарын 13-нд явагдана

    Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа  2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана. Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 13-ны өдрийн 09:00 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлэх ба  дараах газруудыг худалдана. Д/д Дүүрэг Хороо Газрын байршил Газрын зориулалт Хэмжээ/га/ Дуудлага худалдааны анхны үнэ //төгрөгөөр 1 Хан-Уул 10 Морингийн …

  • 30 August

    Хотын захирагчийн үүрэг болгосны дагуу “Амгалан” дулааны станц орчмын үерийн хамгаалалтын барилгын хийгдэж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2015 оноос хойш газар чөлөөлөхтэй холбоотой маргааны улмаас 4 жил удааширсан Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх УС-15, “Амгалан” дулааны станцын орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын явцтай энэ сарын 8-ны өдөр газар дээр нь танилцаж, тухайн ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн билээ. Тодруулбал, үерийн суваг барих ажлын трассд орсон …

  • 30 August

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.Баянзүрх10:30-20:00 цагт 2-р хороо 64/2-р байр, Иргэн Амгалан, Гарамжил, Оюунбилэг, Энхжаргал, Батдэлгэр, Гүнжидмаа, Соёмбо, Эрдэнэхүү, Бат-Эрдэнэ /ХОС/, Энхмаа, Хо Сун Хвон, Батмөнх /барилга/, Болормаа, Мөнгөнсүх, Цэрэндаваа, Хүрэлбаатар /ТҮЦ/, Энх-Оюун, Оюунгэрэл /машин угаалга/, Баярхүү, Ганболд, Базаррагчаа, Цацрал, Хөгжлийн салхи ТББ, Натурхаан, …

  • 30 August

    Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, түгээлтийн ажлыг тогтмол сайтар зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлт ямар шатанд хийгдэж байгааг “Таван толгой түлш” ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдалд гэнэтийн шалгалт хийж ажиллалаа. “Өнөөдрийн байдлаар 28 машин борлуулалтын цэгүүдэд түгээлт хийхээр явсан. Үйлдвэр дээр бэлэн …

  • 30 August

    Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

    2019 оны 08 дугаар сарын 29-ний 20 цагаас 08 дугаар сарын 30-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 …

  • 30 August

    Шарагчин гахай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 30. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 30. Билгийн тооллын битүүн. Сугар гараг. Их морь одтой, хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 6 минутад мандан, 19 цаг 37 минутад жаргана. 18:38 цагт сар битүү болно. Тухайн өдөр хонь жилтнээ …

  • 29 August

    Сүрьеэгийн 30 эмч БНХАУ-д суралцана

    Сүрьеэгийн өвчлөл 502 тохиолдлоор буурлаа. Олон эмэнд дасал сүрьеэг 24 сараас 9 сар болгож байгаа цөөн орны нэг манай улс боллоо. Сүрьеэгийн оношлогооны дижитал рентген аппарат, женексперт тоног төхөөрөмж нэмэгдлээ. Сүрьеэгийн эмч нарыг тэтгэлэгтэй бэлтгэж байна. Энэ мэтчилэн сайн мэдээнүүд байна. Гэхдээ дэлхий дахинаа шинээр сэргэсэн энэ өвчинтэй тэмцэхэд дээрх үйл ажиллагаануудыг улам бүр эрчимжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд эмч мэргэжилтнүүдэд …

  • 29 August

    42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудлаар Цэц Их суудлын хуралдаан зарлалаа

    Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ. Дээрх дүгнэлтийг Монгол …

  • 29 August

    Г.Ганхүү Монголын “Хөлбөмбөгийн элч”-ээр өргөмжлөгдөв 

    Монголын хөлбөмбөгийн хөгжлийг эх орондоо болон хилийн чанадад сурталчлах үүрэг бүхий элчээр “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү тодорч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатараас өргөмжлөлөө гардаж авав. Г.Ганхүү “Өнөөдөр миний амьдралд нэгэн мартагдашгүй өдөр тохиож байна. Хөлбөмбөгийн элч байна гэдэг маш том үүрэг хариуцлага. Үзэгч хөгжөөн дэмжигч гэдэг багийнхаа 12 дахь тоглогч байдаг. ДАШТ-ий урьдчилсан шатын тоглолтуудыг хийх үндэсний шигшээ багт маань үнэнч …