Monthly Archives: August 2019

August, 2019

  • 30 August

    С.Билгүүн: Э.Оюунболдын цол хураах саналыг даваа гаригт хүргүүлнэ

    Хууль зүй, дотоод хэргийн яам харьяа агентлаг болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хууль бус үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй худалдаа хийсэн гэх мэдээлэл сошиалд тараад байгаатай холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Билгүүн өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “ШШГЕГ нь сүүлийн зургаан жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр машин худалдаж аваагүй байсан. Гэхдээ тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн …

  • 30 August

    Зориулалтын бус газарт авто машины худалдаа эрхэлж буй иргэн, ААН-ийн газар эзэмших, өмчлөх эрхийг цуцална

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 20-22-ны өдрүүдэд өөрийн эзэмшил, өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй нийт 62 аж ахуйн нэгжид гурав хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус албанаас өгсөн шаардлагынхаа дагуу энэ сарын 27-ны өдөр гүйцэтгэлийн хяналт хийжээ. 62 ААН, байгууллагаас 16 нь зөрчлөө арилгаж, 46 нь зөрчилтэй хэвээр байсан аж. Иймд холбогдох хууль, …

  • 30 August

    “Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн баримтат киноны нээлт ирэх сарын 2-нд болно

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн Халхын голын тухай дөрвөн ангит түүхэн баримтат кино үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. “Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат кинонд ажилласан уран бүтээлчид, баг хамт олны оролцсон хэвлэлийн хурал өнөөдөр “MNB эвент холл”-д болсон. …

  • 30 August

    Оюутнуудын автобусны картыг есдүгээр сарын 6-наас эхлэн ажлын 3-10 хоногт багтаан олгоно

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврийн смарт картыг шинээр олгох болон сунгах асуудлаар нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.  “2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт авах оюутнуудын хүсэлтийг сургууль тус бүр дээр энэ сарын 26-30-ны хооронд хүлээн авч байна. …

  • 30 August

    Б.Лхагвасүрэн агсны яруу найргийн шинэ номын нээлт ирэх сард болно

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном хэвлэлтээс гараад удаагүй байгаа юм. Тус номын нээлтийг есдүгээр сарын 3-нд “Интерном” номын их дэлгүүрт 13:00 цагаас хийхээр болжээ. “Морин зэрэглээ”  номд яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны сүүлийн хоёр жилийн хугацаанд туурвисан шүлгүүд багтсан аж. Тэрээр өөрөө 20-30 хувийг …

  • 30 August

    Ц.Нямдорж: Чуулганы хуралдаанд ирэхгүй байгаа баян цатгалан гишүүдээ дууд

    УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Тэгвэл Үндсэн хуулийн төслийн хоёрдох хэлэлцүүлгийг хийж байгаа энэ үед гишүүдийн ирц хангалтгүй байгааг УИХ-ын гишүүн, Хууль зүйн Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шүүмжиллээ. Тэрээр чуулганы хуралдаанд, “Амин чухал эрх ашиг ярихаар яагаад алга болдог юм. Яагаад 10.00 цагт хуралдаа ирж чаддаггүй юм. …

  • 30 August

    Өвөр Монгол, Хэбэй мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга арга хэмжээ болно

    Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёл, аялал жуулчлалын цуврал арга хэмжээний нэг болох Өвөр Монголын өөртөө засах орон, Хэбэй мужийн соёл аялал жуулчлалын танилцуулга арга хэмжээ 2019 оны есдүгээр сарын 03-нд “Новотел” зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээний үеэр өмнөд хөршийн зан заншил, үзэсгэлэнт байгаль, Өвөр Монгол, Хэбэй мужуудын соёл, аялал жуулчлалын …

  • 30 August

    Япон, Монголын Эдийн засгийн хорооны даргаар Х.Цүбай томилогджээ

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон, Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Д.Цогтбаатар сайд Япон, Монголын Эдийн засгийн хорооны даргаар томилогдсонд нь Х.Цүбайд баяр хүргээд, Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг ахиулахад тус хорооны зүгээс илүү идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид улс төрийн өндөр итгэлцэлд суурилсан, харилцан ашигтай эдийн засгийн …

  • 30 August

    “Халхын гол – Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно

    БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол, Орос найрамдлын нийгэмлэгээс хамтран Халхын голын байлдааны ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэж, Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан монгол, оросын эрэлхэг дайчдын гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах зорилгоор “Халхын гол-Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээг /2018.08.31/ Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолборт зохион байгуулах гэж …

  • 30 August

    “Тал нутгийн Монгол-2019” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно

    Уламжлал болон зохион байгуулдаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 2019 оны есдүгээр сарын 8-ны өдөр 10:00 цагаас Хүй долоон худагт эхэлнэ. Тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар зохион байгуулагдах юм. Марафонд оролцох иргэдийг Спортын төв ордны 308 тоотод 2019 оны есдүгээр сарын 7-ныг дуустал бүртгэж байгаа бөгөөд хураамж-10,000 төгрөг байна.

  • 30 August

    Жүдо ДАТШ: Л.Отгонбаатар, О.Мөнхцэцэг нар ялагдаж тэмцээнээ дуусгалаа

    Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй -100 кг, эмэгтэй -78 кг-ын жингийн барилдаан болж байна. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар эхний тойрогт Германы дэлхийн мөнгө, хүрэл медальт Карл Рехард Фрэйд цэвэр ялагдан, тэмцээнээ дуусгалаа. Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд О.Мөнхцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт тивийн аваргын хос хүрэл медальт Өмнөд …

  • 30 August

    Замын-Үүдийн чиглэлд нэмэлт галт тэрэг явж эхэллээ

    Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбоотойгоор УБТЗ-аас Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд зорчигчийн галт тэрэг нэмж явуулж эхэллээ. Нэмэлт №278-р галт тэрэг наймдугаар сарын 30 -ны өдрөөс эхлэн баасан гараг бүр аялах боллоо. Тус галт тэрэгУлаанбаатараас 16:30 цагт хөдлөөд, Замын-Үүдэд 07:20 цагт очиж, замдаа бүх зогсоолд зогсолттой аялах аж. Тасалбарыг https://eticket.ubtz.mn/home болон УБТЗ тасалбар аппликейшнээр худалдан авах боломжтой талаар мэдээллээ.

  • 30 August

    Есдүгээр сард ихэнх нутгаар хур тунадас орно

    Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр есдүгээр сард агаарын температур говь болон зүүн аймгуудын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар дунджийн орчим байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус …

  • 30 August

    Э.Оюунболд шүүхэд гомдол гаргажээ

    Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо энэ сарын 26-нд нийтэд зарласан билээ. Харин Монгол Улсын Аварга Э.Оюунболд энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргасан байна. Э.Оюунболдын нэхэмжлэлд: Допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын …

  • 30 August

    528 боловсролын байгууллагаас Гамшгаас хамгаалах хууль тогтоомжтой холбоотой 2,100 зөрчил илэрчээ

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит боловсролын байгууллагуудад зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт дөрөв дэх өдрөө улсын хэмжээнд үргэлжилж байна. Хяналт, шалгалтад өнөөдрийн байдлаар их, дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 528 барилга байгууламжийг …