Monthly Archives: August 2019

August, 2019

  • 1 August

    Наймдугаар сарын өрнийн зурхай

    ХОНЬ Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүтээлч авьяас, оюун ухаан тань амжилтад хүрэхэд тусална. Өрсөлдөгч нар ажилд тань нэлээд саад бэрхшээл учруулахаар байна. Мөн бусдын өмнөөс ажиллах хэрэг ч гарч магадгүй. Хэрвээ ямар нэгэн бизнес аялал төлөвлөх гэж байгаа бол эхлээд үнэхээр хэрэгтэй, хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарна. Зарлагаа нарийн тэмдэглэж, хэрэгцээгүй зардлыг танахыг хичээгээрэй. …

  • 1 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Америкийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулах сонирхолтой АНУ-ын бизнес эрхлэгчид болон тус улсын төрийн байгууллагын төлөөлөгчидтэй ажил хэрэгч уулзалт хийжээ: АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар Төрийн тэргүүнээс сонирхсон асуултаа асууж, илэн далангүй ярилцсан юм. Ялангуяа, Монгол-АНУ-ын харилцаа шинэ түвшинд гарч Стратегийн түншлэлийн түвшинд хүрэхээр зарласан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр …

  • 1 August

    Гал сөнөөгч  Э.Үнэнбатын эмчилгээний зардалд чин сэтгэлийн хандив өргөцгөөе

    Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат нь 2019 оны 04 дүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтрааж яваад биеийн 70% түлэгдсэн бөгөөд БНСУ-д арьс нөхөн сэргээн засах эмчилгээнд явах гэж байна. Одоогоор биеийн бусад хэсэг эмчилгээний явцад сорвижон эдгэрч байгаа ч хоёр гарын арьс таталдаж хугацаа алдах тусам үхжин хатангиршиж …

  • 1 August

    “Coal Mongolia-2019” чуулга уулзалт есдүгээр сард зохион байгуулагдана

    Монгол улс нүүрсний салбартаа хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр амжилттай зохион байгуулж байгаа билээ. Ес дэх удаагийн “Coal Mongolia-2019” чуулга, уулзалт нь “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор 9 сарын 5-6-ны өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдахаар товлогдсон байна. …

  • 1 August

    УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий прокурор , УДШ-ийн Ерөнхий шүүгч нарт албан бичиг илгээлээ

    УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, УДШ-ийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт албан бичиг илгээлээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ял завших боломж олгох, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож буй талаарх асуудлыг шалгаж, яаралтай арга хэмжээ авахыг албан бичгээр сануулсан байна.

  • 1 August

    О.Дөлгөөний дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно

    Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлж, түүнийг дурсан санах зул өргөх ёслолыг наймдугаар сарын 3-ны орой 20.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь хүрэлцэн ирнэ. Монголын сагсан бөмбөгийн ирээдүй тамирчин О.Дөлгөөн нь удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр, долдугаар …

  • 1 August

    Объектын гал түймрийн аюулаас 660 хүний амь насыг авран хамгаалжээ

    Он гарсаар эхний долоон сарын байдлаар объектын гал түймэр нийт 2885 удаа гарч, үүний улмаас 6.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Обьектын гал түймрийн улмаас 41 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтэн 578 толгой мал хорогдож, 1123 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 660 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын …

  • 1 August

    Өвөрхангай аймагт гаднын нөлөөтэй нас барсан эрэгтэйн цогцос олджээ

      Өвөрхангай аймгийн Богд сумын нутгаас үл таних хүний цогцос олджээ. Уг цогцсыг мал хариулж явсан иргэн олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Олон хоног дараалж орсон борооны улмаас цогцос ил гарсан байсан бөгөөд хэргийн газрын үзлэг шалгалтаар 30-40 орчим насны эрэгтэй хүний цогцос болохыг тогтоожээ. Тэгвэл талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон бөгөөд сэжигтэн этгээдүүдийг цагдаагийн байгууллага баривчилсан байна. …

  • 1 August

    АНУ-ын Ойн албатай хамтран Ослын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлнэ

    Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өчигдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Шуан Лууг хүлээн авч уулзсан байна. Дэд хурандаа Филип Шуан Луу нь 2019 оны 07 дугаар сараас Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын ахлах ажилтан болон Батлан хамгаалахын атташегаар ажиллаж байгаа юм. Уулзалтын …

  • 1 August

    Г.Нямрагчаа: Бид хөтөлбөртөө БНХАУ-ын сургалтын давуу талуудыг шингээсэн

    “Оюуны гэгээ” академи зуны эрчимжүүлсэн цөм сургалтандаа элсэлт авч эхэлсэн байна. Уншигчдад мэдээлэл өгөх зорилгоор бид сургалтын давуу тал, онцлогийн талаар тус Академийн үүсгэн байгуулагч, сургагч багш Г. Нямрагчаатай ярилцлаа. -“Оюуны гэгээ” академиа танилцуулахаас яриагаа эхэлье. Хэзээ ямар чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ? -2017 онд үүсгэн байгуулагдаж Монголд жил орчмын хугацаанд ажиллаж байгаад Хятад улсад ажиллаж байгаад ирлээ. Бид ой …

  • 1 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д оршин сууж буй Монголчуудтайгаа уулзлаа

    АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдийнхээ төлөөлөлтэй  уулзаж ярилцсан байна. Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас: Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6,000, Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8,000, Баруун бүсийн Лос Анжелест 2,000, Сан …

  • 1 August

    Автобусны яндангаас хаягдах тортгийг шүүж, цэвэршүүлэх зориулалттай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

    Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд  Улаанбаатар хотын “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF (Diesel Particulate Filter) суурилуулж, утааны РМ ялгарлын бууралтыг турших төсөл”-ийг 2017-2019 оны хооронд амжилттай хэрэгжүүлэн дуусаж байгаа юм. Уг төслөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотод хүлээлгэн өгөх ёслолын …

  • 1 August

    Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоон хоног эхэллээ

    Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн …

  • 1 August

    БНСУ-ын Наксэн хоршоо Сүхбаатар сумтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа

    ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан энэ оны тавдугаар сард БНСУ-д албан томилолтоор ажиллах үеэр тус улсын Наксэн хоршоотой холбоо тогтоон хамтран ажиллахаар тохирон урисан билээ. Ийнхүү урьсны дагуу тус хоршооны дарга CHUNG JAE YOUNG Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өчигдөр /2019.07.31/ зочиллоо. Төлөөлөгчид БНСУ-ын хоршооны бүтэц, зохион байгуулалт, хоршооны хөгжил, Сүхбаатар аймгаас аймаг, …

  • 1 August

    ТЦА: Ногоон дугаартай автомашин нэгдүгээр эгнээгээр зорчихгүй

    Эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ногоон өнгийн дугаар аваад нэгдүгээр эгнээгээр зорчиж болно гэх ташаа мэдээлэл цахим орчинд тарсан. Үүнтэй холбоотойгоор ТЦА-аас тайлбар гаргалаа. Тодруулбал эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчуулах бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж, татварын хөнгөлөлт эдлүүлэх юм. Харин ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд …