Monthly Archives: August 2019

August, 2019

  • 2 August

    Иргэн Д.Зинаг Улаанбаатар хотын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагналаа

    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр Зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ өдөр төмөр замтай ажил, амьдралаа холбосон ажилтан албан хаагчид, ахмад буурлууд төр засгийн байгууллагуудаар хөдөлмөр алдараа үнэлүүлэн, одон тэмдгээр энгэрээ мялааж, баяр дээр баяр нэмсэн үйл явдлууд тохиож байна. Тэдгээр хүмүүсийн нэг болох Улаанбаатар Төмөр замын “Вогон Депо”-д 40 гаруй жил үйлчлэгчээр …

  • 2 August

    Денвер хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр АНУ-ын Денвер хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Монгол Улсын Өргөмжит консул, Денвер-Улаанбаатарын Эгч дүүс хотуудын зөвлөлийн тэргүүн Жэймс Вагенландер тэргүүтэй төлөөлөгчид байлцсан бөгөөд талууд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар …

  • 2 August

    Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна

    Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан. Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн …

  • 2 August

    Техникийн үзлэгт ороогүй машиныг А, Б бүс рүү нэвтрүүлэхгүй

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний ажлын явцыг сонсож, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай,  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг 10 асуудал хэлэлцэж байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга, мэдээллийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, …

  • 2 August

    Г.Ундармаа: Араб адуу л олж чадсангүй

    Жүжигчин, найруулагч, продюсер Г.Ундармаагийн “U Film” кино компани “Single ladies” романтик инээдмийн киног 2013 онд үзэгчдийн хүртээл болгосон билээ. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны 1,2,3 анги нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулсан юм. “Single ladies-1,2,3,” киноны зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичсэн юм. Тэгвэл энэ удаад “Single ladies-4” киноны зохиолыг яруу найрагч, …

  • 2 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Сенатын Гадаад бодлогын байнгын хороонд зочлов

    АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Парламентын ордонд Сенатын Гадаад бодлогын байнгын хороонд зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Сенатын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Жэймс Риш, тус байнгын хорооны гишүүн, сенатор Э.Марки нарын төлөөлөгчид угтаж, Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Америкийн хамтын ажиллагаа дипломат харилцаа 30 …

  • 2 August

    Өнөөдөр нийслэлийн хоёр дүүрэг болон Төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ

    2019 оны наймдугаар сарын 2-нд цахилгааны тоноглолд хийх засвартай холбогдуулан цахилгаан хязгаарлах хуваарийг танилцуулж байна. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт ЧД-17 хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайт 28, 29, 32-р гудамжууд, Баян хайрхан-1-8, Зүрх уул, МонЦаМэ-н Зуслан, Чингэлтэй Уул, Мужаан Цех /ЖДҮ/, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУББ, Шижирбаатар /Дэлгүүр/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй Аз ХХК, …

  • 2 August

    Насанд хүрээгүй этгээдүүдийн хулгайн гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоолоо

    Иргэний ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид насанд хүрээгүй этгээдүүдийн хулгайн гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоолоо. Энэ сарын 29-30-г шилжих шөнө шөнийн 02 цаг орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд 14-19 насны 1 бүлэг 6 этгээд тээврийн хэрэгслийн дугуй 4 ширхэг, аккумлятор 2 ширхгийг хулгайлж хэргийн газраас зугтаах үед нь эргүүлийн алба …

  • 2 August

    ЦЕГ-ын Тусгай ажиллгааны газрын алба хаагчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод зохион байгуулагдсан Киокушин каратэгийн 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Киокушин каратэгийн холбооны баг тамирчид, Олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын албаны бэлтгэл, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа, М.Баттүшиг, Спортын мастер, мөн газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар, Спортын мастер, мөн газрын бүлгийн ажилтан цагдаагийн ахмад, Т.Ариунболд, …

  • 2 August

    АНУ-ын Сенатын гишүүн Тэд Иохо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

    АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Иохо бараалхлаа. Тэд Иохо нь 40 гаруй гишүүний хамтаар Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг Конгресст өргөн барьсан бөгөөд Конгресс дахь Америк-Монголын бүлгийн гишүүн юм. Өмнө нь хэд хэдэн удаа Монгол Улсад айлчилж, малчдын амьдрал ахуйтай танилцсан тэрбээр Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын хууль тогтоох байгууллагаар дэмжүүлэхээр …

  • 2 August

    Наадмаар бохирдуулсан нуурыг тамирчид цэвэрлэж, хогийг нь “Ард” даатгалынхан худалдан авав

    Тэсвэр хатуужлын спорт Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Өгий нуурт амжилттай зохион байгуулагдлаа. Усанд сэлж, тэндээсээ 5-10 мянган метр замд дугуй жийн, улмаар дахин ийм хэмжээний тойрог замд үргэлжлэн гүйж аваргаа шалгаруулдаг энэхүү гайхамшигт спорт жилээс жилд өргөжин тэлж байгаа юм байна. Тэмцээнд 305 тамирчин оролцсон нь өмнөх жилүүдээс даруй нэг дахин илүү баг тамирчдыг …

  • 2 August

    С.Амарсайхан: Өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хэрэгжүүлж ажилла

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай”, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын зуухнуудад техникийн шийдэл хэрэгжүүлж, дулаан, цахилгаанаар халаах, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай, нийслэлийн 152 хороонд соёлын элч ажиллуулах тухай асуудлуудыг …

  • 2 August

    Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар дулаан байна.   2019 оны наймдугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн …

  • 2 August

    Гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 2. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын шинийн нэгэн. Сугар гараг. Их морь одтой, гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай …

  • 1 August

    32-ын тойрог орчимд барилгын материал худалдаалдаг ААН, өрхийн хашаанаас хөрсний дээж авч шинжилнэ

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаа, Замын цагдаа, Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газрын ажил хариуцсан мэргэжилтнүүд 32-ын тойрог орчимд өнөөдөр /2019.08.01/ ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор дүүргийн 12, 13 дугаар хороо 32-ын тойрог орчмын элс, хайрга, барилгын материалын …