Monthly Archives: September 2019

September, 2019

  • 23 September

    Г.Лхагвадорж: Улс төрчдийн рейтингийг тогтоох ХАМГИЙН ТОМ цахим санал асуулга үргэлжилж байна

    Zaluu.com сайт нь улс төрчдийн рейтингийг тогтоох зорилгоор олон нийтийн дунд нээлттэй санал асуулгыг цахим хэлбэрээр сонгуулийн өмнөх жил уламжлал болгон явуулдаг билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн өмнөх “сунгаа” болох хамгийн том цахим санал асуулгыг тус сайт эхлүүлж буйтай нь холбогдуулан Zaluu.com сайтын Гүйцэтгэх захирал Г.Лхагвадоржоос зарим зүйлүүдийг тодрууллаа.  Санал асуулга нь 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 11 дүгаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. Уг санал асуулга …

  • 23 September

    Ц.Чулуунбат : “Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтын үеэр Буянт-Ухаа цогцолбор руу 10 автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

    Монгол Улсын рок хөгжмийн амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан “Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтыг аравдугаар сарын 19-ний өдөр “Буянт-Ухаа “ дахь спорт цогцолборт хийх болсон талаараа өнөөдөр /2019.09.23/ хэвлэлийн бага хурал хийлээ. “Харанга 30 жил – Замд гаръя…” хуралд “Харанга” хамтлагийн ахлагч, МУГЖ Ц.Энхманлай, МУУГЗ Ц.Чулуунбат / гитарчин, дуучин/, …

  • 23 September

    Хотын ажлыг хойш нь татсан компаниудыг аравдугаар сарын 1-нээс олон нийтэд зарлана

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай 36 чиглэлд 60 автобус нэмж үйлчилгээнд гаргана Нийтийн тээврийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Улаанбаатар хот доторх болон хот …

  • 23 September

    Байгаль хамгаалагчдад автомашин, мотоцикл гардуулан өглөө

    Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га бүхий нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай автомашин, мотоциклоор паркаа шинэчиллээ. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдад 146 сая төгрөгийн үнэ бүхий 11 мотоцикл, нэг Nissan Patrol Y61 загварын туулах чадвар өндөртэй автомашин гардуулан …

  • 23 September

    “УБТЗ” ХХН-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УБТЗ” ХХН-ийн  зүтгүүрийн депод ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байгаа бөгөөд техник, тоног төхөөрөмжийн засвар, станцуудын нүүрс татан авалт, ургац тээвэрлэх зэрэг төлөвлөгөөт ажил хуваарийн дагуу явж байгааг албаны хүмүүс Ерөнхий сайдад танилцуулав. Тус байгууллага энэ онд 26.3 сая орчим тонн ачаа тээвэрлэхээс өнөөдрийн байдлаар 18 сая тонныг …

  • 23 September

    НӨАТ: Таван сая төгрөгийн азтан 21 тодорлоо

    НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны наймдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, хэвлэгдсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.  Энэ удаагийн сугалааны азын дугаар: 73544853 Уг тохирлоор: 30 мянган төгрөгийн азтан  24,625 100 мянган төгрөгийн азтан 2,462 Нэг сая төгрөгийн азтан 231 5 сая төгрөгийн азтан 21 10 сая, 50 сая төгрөгийн азтан тодроогүй бол Супер шагналын тохирлын дугаар 26079010 гарч, 70 сая төгрөгийн азтан тодорсонгүй.  

  • 23 September

    Ахлах ахлагч Э.Үнэнбатын хагалгаа амжилттай болжээ

    Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат БНСУ-д арьс нөхүүлэх хагалгаа хийлгэхээр болж, тус улсыг зорьсон билээ. Түүнийг ийнхүү Солонгос улсад эмчилгээ хийлгэхэд зориулж Монгол Улсын Засгийн газраас 100 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон бол Онцгой байдлын байгууллага, алба хаагчид, Орхон аймгийн …

  • 23 September

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзав

    Ерөнхий сайд Орхон аймагт ажиллах үеэрээ “Уурхайчин” соёлын төвд орон нутгийн иргэдтэй уулзлаа.  Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулав. Ирэх онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин,  тэтгэврийг нэмэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх зорилгоор Татварын багц хуулийг хэрэгжүүлэх гэж байгааг тэмдэглэв. Эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр иргэдээ дотоодоос бүрэн хангах нь Засгийн газрын гол …

  • 23 September

    Ерөнхийлөгч Х.Баттулгад Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхав

    Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын мэдээллийн технологи, эрчим хүч, сансар судлал зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, албаны хүмүүстэй уулзахаар Энэтхэгийн Бенгалуру хотод хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхаж, БНЭУ-д айлчилж хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв. Ноён Важубхай Рубадхай …

  • 23 September

    “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдэх Энэтхэг улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан уулзалтын дүнд “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргаж байна. МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ УЛАМ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ:  Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам …

  • 23 September

    Налайхын 20.9 км авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нар  Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан одоогийн байдлаар  замын хучилтын ажил хийгдэж байна.Налайхын замын 20.9 …

  • 23 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д байдаг Монгол хийдэд зочиллоо

    Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Бихар мужийн Бодь Гаяа хотод байх Монгол хийдэд зочиллоо. Өдгөө Бодь Гаяад бурхны шашны олон улс орны сүм байдаг дотор Гандан хүрээний гол бэлгэдэл болох Өндөр гэгээний Батцагаан дуганы нэршилтэй Монгол хийд 2017 оны нэгдүгээр сараас нээгдсэн юм. Төрийн тэргүүнийг тус хийдэд хүрэлцэн очих үед Монголын …

  • 23 September

    “Miss Universe Mongolia -2019” тэмцээний үндэсний ялагчаар Б.Гүнзаяа тодорлоо

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг 68 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч өнгөрсөн Баасан гаригт тодорлоо Тодруулбал, тэмцээний финалын шатанд 13 үзэсгэлэнт бүсгүй өрсөлдсөнөөс мисс Б.Гүнзаяа тэргүүн титмийн эзэн болов. Мисс Б.Гүнзаяа олон улсын загварын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож тив дэлхийд нэрээ гаргасаар ирсэн өсөх ирээдүйтэй …

  • 23 September

    Номын өглөг хийгээд гадагш эд өгөхөд сайн өдөр

    Намрын илүү тэргүүн сарын таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр Аргын тооллын: 2019.9.23, Даваа гараг Билгийн тооллын: 24 Наран ургах шингэх: 6.36-18.47 Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу …

  • 23 September

    Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

    Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хур тунадас орохгүй, өдөртөө дулаахан байна. 2019 оны 09 дүгээр сарын 22-ны 20 цагаас 09 дүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. …