Monthly Archives: September 2019

September, 2019

  • 11 September

    Налайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоолоо

    Налайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг урьтаж 2019 оны 06 дугаар сард Налайх  дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн хот байгуулалт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалаг, дүүргийн Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн дарга Б.Батжаргал болон бусад албаны хүмүүс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт 2019 оны 06 дугаар …

  • 11 September

    Дорнод аймаг дахь “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүнээр М.Бадамсүрэн сонгогдлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн “Монгол цэргийн нэгдсэн холбоо” нь үндэсний хэмжээний, мөн нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хуулийг дээдэлж, улс төр, шашнаас ангид, олон нийтэд ил тод байх зарчмуудыг тууштай баримтлан ажилладаг холбоо юм. “Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо” нь Монгол Улсын бүх аймагт салбар холбоогоо байгуулах ажлыг эхлүүлж Удирдах Зөвлөлийн гишүүн бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг …

  • 11 September

    Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгов

    Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 05 дугаар сарын 03-ны 45 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн  үнэлгээний тайланг хүлээн авч дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус Мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрх”-ийн гэрчилгээг зургаан байгууллагад олгохоор болсон. Тэгвэл  тэдгээр байгууллагуудад гурван жилийн хугацаатай “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ …

  • 11 September

    “Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт болно

    Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох  Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалтыг монгол хэлний зөв бичгийн дүрэм, монгол хэлний найруулга зүй  гэсэн багц сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн …

  • 11 September

    Монгол улсын 40.000 иргэний хувийн мэдээлэл хятадын гэмт бүлэглэлийн гарт орсон гэв үү

     Манай иргэдийн дунд элдэв янзын сүлжээнд итгэх итгэл нэлээд өндөр байдаг. Учир нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зальт этгээдүүдийн санаархал, наад нарийн учрыг нь мэдэхгүйгээр сүлжээнд элсэж, эцэстээ залилан, луйварын золиос болж хохирох явдал цөөнгүй гардаг. Сүүлийн үед олны анхаарлыг татсан Chinese digital currency буюу цахим мөнгөний гүйлгээний “CDC” төслийн талаар мэдээлэл гарах болсон. Энэ нь мөн л …

  • 11 September

    Гадаадын иргэн орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор бүртгүүлнэ

    Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах чиглэлээр цуврал тодруулга ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Н. Дуламсүрэнгээс гадаадын иргэдийн бүртгэлийн журмын талаар тодруулснаа хүргэе. -Гадаадын иргэд ямар төрлийн зөрчил нийтлэг гаргадаг вэ? -Гадаадын иргэн, харьяатын газар нь Гадаадын …

  • 11 September

    Дуучин Н.Наранбаатарын шинэ уран бүтээл “Хайртай юу” дууны клип цацагдаж эхэллээ

    Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатарыг залуусын сэтгэлийг хөвсөлзүүлсэн олон гайхалтай дуугаар нь үзэгч, сонсогчид андахгүй. Түүнийг урлагийн ертөнцөд хөтөлж оруулсан багш нь Монголын улсын гавъяат жүжигчин Б.Дашдондог. Наагий анх “Nature sound” студиэс уран бүтээлийн гараагаа эхэлж байсан бол одоо Монголын рок попын ертөнцөд хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа олж, түүнийг дууг сонсдог, тоглолтыг нь шимтэн үздэг фэнүүдтэй …

  • 11 September

    Имартынхан Нийслэлийн Онцгой Байдлын газарт хүчилтөрөгчийн төхөөрөмж, аврах дэвжээ бэлэглэлээ

    Сүүлийн үед Нийслэлийн онцгой байдлын газар, Онцгой байдлын албаны техник, багаж хэрэгслийн хангамж нэмэгдэж, сайжирч байгаа хэдий ч одоо ч гэсэн хүрэлцээ муутай байдаг байна. Тус нөхцөл байдлыг соргогоор мэдэрсэн Имарт хайпермаркет буюу Скай хайпермаркет ХХК, Солонгосын Имарт Компанийн зүгээс хүнд нөхцөлд нийт иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг галын аюулаас хамгаалахын төлөө хөлс хүч, бие сэтгэлээрээ хичээнгүйлэн ажилладаг гал сөнөөгч албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, …

  • 11 September

    “БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна

    Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр …

  • 11 September

    Тарваган тахал өвчний нян илэрчээ

    Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагууд хамтран аймгийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд Өлгий сумын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд болон хөдөлгөөнт эргүүл гаргаж хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын явцад тарвага агнах зорилгоор буу авч явсан,тарвага агнахыг завдсан зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоож, зөрчил гаргасан иргэдэд тарвага …

  • 11 September

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 11-ний Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: СХД 20-р хороо 35/10 кВ Гэрэл дэд станцаас 10кВ Монгол машин, Нефть, Баруун туруун, Тахилт, Эмээлт, Агуулах, Таван толгой, 3-н цохио, Төмөр зам, Хайрт хаан, тахир соёот, Төмөр зам, Нүүдэл, 121-р …

  • 11 September

    Н.Цэрэнбат:Боомтуудад электрон хөтөчийг байршуулснаар жуулчдад тулгардаг хүндрэл бэрхшээл багасна

    БОАЖЯ-наас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 21 боомтын захиргаанд жуулчдад зориулсан анхан шатны хөтчийн үйлчилгээ үзүүлэх аппликэйшн бүхий электрон дэлгэц хүлээлгэж өглөө. Энэхүү электрон хөтөч нь Монгол Улс руу боомтоор дамжин нэвтэрч буй жуулчдад Монгол орны талаарх бүх төрлийн мэдээллийг өгч, 21 аймагт үзэж болох түүх соёл, байгалийн цогцолборт газруудыг танилцуулах юм. Мөн үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг …

  • 11 September

    Налайх, Дарханы замын осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна

    Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлд зам засварын шинэчлэлийн ажил хийгдэж зорчих хэсгийг түр замаар холбон хөдөлгөөнийг зохицуулж байна. Үүний үр дүнд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн осол 66.3 хувь, гэмт хэрэг 77.8 хувь, нас барсан хүн 100 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлд зам засварын шинэчлэлийн ажил хийгдэж зорчих хэсгийг түр замаар холбон хөдөлгөөнийг зохицуулсны үр дүнд …

  • 11 September

    Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзжээ

    Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй иргэдийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” аяны хүрээнд Хурд хамтлаг 18 аймаг, 22 суманд ажиллаа. Уг аяны хүрээнд “Хүний амьдралын зорилго, мөрөөдөл, ноён нуруу, эрүүл амьдрах ёс, эрх зүйн мэдлэг” сэдвээр Хурд хамтлаг, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид хамтран хүүхэд багачууд, өсвөр насныхан, эмэгтэйчүүд болон …

  • 11 September

    Монголын баг Тажикистаны багт 1:0 оноогоор хожигдлоо

    “Катар 2022” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтууд энэ сарын эхээр эхэлсэн. Манай баг есдүгээр сарын 4-нд талбай дээрээ эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багтай хийж, 1:0 харьцаатай ялалт байгуулсан. Харин өчигдөр  /2019.09.10/ F хэсгийг тэргүүлж байгаа Монгол, Тажикистаны багийн тоглолт боллоо. Тоглолтын 80 минутад Тажикистаны баг Монголын багийн хаалганд цорын ганц гоолыг оруулснаар Тажикистаны баг ялалт байгууллаа.  Ирэх сарын 10-нд Монголын …