Monthly Archives: September 2019

September, 2019

  • 12 September

    “Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ болно

    Мишээл экспо төвд энэ сарын 18-24 –нд “Намрын ногоон өдрүүд-2019” шинэ ногоо болон баяжуулсан хүнсний худалдааг зохион байгуулна. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор болох …

  • 12 September

    21 аймгийн “Ногоон паспорт”-той шилдэг сурагчид Бээжин хотоор аяллаа

    Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оноос “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт” аяныг Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Уг аяны хүрээнд 2019 оны 08-р сарын 31-нээс 09-р сарын 06 –ны өдрүүдэд орон нутгийн шилдэг сурагчид Central Asia Travel ХХК-ний Бээжин …

  • 12 September

    ТЕГ-ын даргын томилгооны асуудлаар Цэцэд ханджээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ш.Амгалан Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилох тухай тогтоол Үндсэн хуулийн 45.1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн өргөдөл гаргажээ. Үүнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат хариу өгч, өргөдлийг нь буцаажээ. Тодруулбал, түүний ирүүлсэн Тагнуулын ерөнхий газрын даргыг томилсон томилгооны асуудлаар Цэцэд хандахаас өмнө Засгийн газар болон …

  • 12 September

    Д.Мөнхбаяр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

    Герман улсад үргэлжилж буй буудлагын ахмадын ДАШТ-ий эхний өдөр Монголын гурван тамирчин түрүүлж, дэлхийн аварга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны төрөлд Дашдоржийн Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ.

  • 12 September

    “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлсэн тараг болон савнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ

    ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд зөөвөрлөсөн, тээвэрлэж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалт хийж, тараг болон зөөвөрлөсөн савыг лабораторийн шинжилгээнд өгсөн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Лабораторийн шинжилгээний дүн гарч “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлсэн тараг ба савнаас гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн байна.  

  • 12 September

    Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

    Монголын жүдо бөхийн тамирчид Японы Осака хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-нийг хүртэл оролцсон билээ.  ДАШТ-нээс Монгол Улсын тамирчдаас МУГТ М.Уранцэцэг л хүрэл медаль хүртсэн. Харин бусад тамирчид тааруу амжилт гаргасан учраас Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны удирдлага болон шигшээ багийн дасгалжуулагчид хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсныг тус холбооноос мэдэгджээ. Тодруулбал, Монголын жүдо …

  • 12 September

    Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо

    Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.11) нэгдсэн хуралдаан гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж,  Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.  Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх …

  • 12 September

    “Уудам Монгол” сургуулийн сурагч хоолны хордлогонд оржээ

    Баянзүрх дүүргийн XIII хороо, “Цэцээ гүн” сургуулийн байранд байрлах “Уудам Монгол” эдүкейшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлжээ. Үүнээс 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж байгаа бол таван  сурагч гэрээр эмчлүүлж байна. Үүнтэй холбогдуулаан БЗД дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын явцад тус сургуулийн …

  • 12 September

    Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

    Малчид, иргэдийн анхааралд өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ. 2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛ­САН МЭДЭЭ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус, …

  • 12 September

    Хар хулгана өдөр

    Намрын илүү тэргүүн сар  Долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр Аргын тооллын: 2019.9.12, Пүрэв гараг Наран ургах шингэх: 6.22-19.10 Үс засуулбал: Эд мал арвидна Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сансар Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг …

  • 11 September

    “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулах асуудлын хэлэлцэж дэмжив

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Тус паркийг байгуулахтай холбоотойгоор нийслэлийн ИТХ-аас ТЗҮ-ийг баталсан бөгөөд арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл, ноосон эдлэлийн үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний хавтангийн үйлдвэрлэл байгуулахаар тусгажээ. Мөн дагалдах салбарууд болох талх, нарийн боов, сүү, усны үйлдвэрлэл, хог хаягдал боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэл, фермерийн аж ахуй гэх мэтээр олон чиглэлийн үйлдвэрлэл байгуулах боломжтой байхаар …

  • 11 September

    Р.Дагва: Хөрөнгө оруулалтын ажлын явц хангалтгүй байна

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн 2019 оны төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явцын танилцуулга сонсох, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц” батлах асуудлыг дэмжих тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлах тухай, “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн 380 жилийн ойн медаль, эмблемийн эх загвар батлах тухай зэрэг нийт 16 асуудал хэлэлцэж байна. Нийслэлийн …

  • 11 September

    “Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөрийг баталлаа

    Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралд “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах тухай танилцуулгыг ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг хийлээ. Засгийн газрын 2018 оны Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай албан даалгаврын хүрээнд бүх шатны Засаг дарга нар хүүхдийн эрх хамгааллыг эрчимжүүлэх үүрэг хүлээж буй. Тэгвэл ИТХ нь тухайн шатандаа хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, шаардагдах төсвийг шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм. Уг албан даалгаврын хүрээнд эл …

  • 11 September

    “Говийн чоно-2019” дадлага сургуулийн техникийн болон онолын сургалтууд үргэлжилж байна

    Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт энэ сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид харилцан туршлага солилцох зорилгоор техникийн болон онолын 21 төрлийн сургалтыг хамтран хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 11 September

    А.Отгонбаяр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

    Азийн аварга шалгаруулах пауэрлифтингийн хэвтээ шахалтын тэмцээн энэ 06-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний М1-120 кг жинд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр 255 кг жин өргөж, мөнгөн медаль хүртлээ. Мөн тэрээр аравдугаар сард Өмнөд Африкт зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.