Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл буюу ШИНЭ намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай асуудлыг өнөөдөр Улсын дээд шүүхээр хянан хэлэлцжээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна. Ийнхүү ШИНЭ нам нь албан …
Monthly Archives: September 2019
September, 2019
-
12 September
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг зарлалаа
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг зохион байгуулах болсон талаараа өнөөдөр тус газрын орлогч дарга Н.Мандуул, НГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул “Уг аяныг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 2018 онд “Би хариуцлагатай аав ээж” аяныг 2018.04.01-07.01 хүртэлх …
-
12 September
Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан болж дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан байгууллагуудыг хүлээн авч уулзан тусгай зөвшөөрөл олгох тухай хуралдлаа. Батлан хамгаалах жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв, Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалтын хоёр дугаар анги, Биокомбинат Улсын төсөвт үйлдвэрийн газар, “Монгол Эко мах” ХХК, …
-
12 September
ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг суллах, ЗТЯ-ны газрын даргыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гарлаа
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос ирсэн хоёр саналыг өнөөдөр хэлэлцжээ. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Д.Доржхандыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирсэнийг хэвээр баталж шийдвэрлэлээ. Харин Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, …
-
12 September
Жүжигчин Б.Ганчимэг “Waiting for the Barbarians” киноны гол дүрд тогложээ
Венецийн кино наадам өнгөрсөн долоо хоногт 76 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Кино наадмын үеэр алдарт жүжигчин Жони Деффийн продюсероор нь ажилласан “Waiting for barbarians” киног анх удаа үзэгчдийн хүртээл болгожээ. Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн уг кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Гүрсэд дүр бүтээснийг бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл …
-
12 September
Цэвэршилтийн үед эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт үүсдэг
Цэвэршилтийн дараах үед эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдийн 40%-д нь ясны сийрэгжилт үүсдэг байна. Эрүүл үед бодисын солилцооны явцад ясны эрдэс бодис нь сөнөрч (resorption), шинэ эрдсээр солигдож (formation) тодорхой баланстай явагддаг бол цэвэршилтийн дараах үед эстроген дааврын дутагдлын улмаас ясны эрдэс бодисын сөнөрөл илүү хурдацтай болж яс хэврэгшиж хугарах эрсдэл нэмэгдэнэ. Цэвэршилтийн үед ясны ресорбци нь шинээр төлжих процессоос 2-3 …
-
12 September
ЭХЭМҮТ-ийн эмч нар Монголд анх удаа судсан дотуурх мэс заслыг амжилттай хийжээ
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Зүрхний катетер ангиографийн баг Монгол Улсад анх удаа судсан дотуурх мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэснийг ЭМЯ мэдээлжээ. Тодруулбал, таван эмч, хоёр сувилагч, нэг техникчээс бүрдсэн тус баг энэ сарын 6-7–нд Бүгд Найрамдах Индонез улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран зүрхний төрөлхийн гажиг болох Ховдол хоорондын таславчийн цоорхойг “окклюдер”-аар хаах судсан дотуурх мэс заслыг дөрвөн …
-
12 September
“Далай шиг говь, Говь шиг далай” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ
Монгол орны хил хязгаар нь үл харагдах алтан шаргал говь, зэрлэг ан амьтан болон БНСУ-ын зах чөлөөгүй дүнхэлзэх цэнхэр далайн амьдралаар аялуулсан “Далай шиг говь, Говь шиг далай” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 9-ний өдөр БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд нээлтээ хийлээ. Тодруулбал, “Photo life” студийн захирал, гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь …
-
12 September
Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ
НҮБ-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ЭСКАП) болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс “Хотын нөөц баялгийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулах нь” төслийг Камбожийн Баттамбан, Тайландын Надий, Филиппины Нага ба Фижигийн Насину, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотуудад хэрэгжүүлэхээр төслийн санал ирүүлсэн 84 хотоос сонгон шалгаруулсан. Энэхүү төсөл нь хотын хэрэглээ ба үйлдвэрлэлийн …
-
12 September
Дэлхийн санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлд С. Даваасүрэн дахин сонгогдлоо
Бүгд Найрамдах Руанда Улсын нийслэл Кигали хотноо хуралдаж байгаа олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн Дэлхийн бодлогын форум (ДБФ)-ын хүрээнд тус нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн 17 дахь ээлжит хуралдаан энэ сарын 10-ны өдөр боллоо. Захирлуудын зөвлөл нь нийт есөн гишүүнтэй бөгөөд дэлхийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах стратеги, бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын оролцоог хангах, гүйцэтгэх удирдлага, …
-
12 September
Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчин, дур мэдэн барилга байгууламжийн хийц бүтээцийг өөрчлөх, аврах зам гарцыг хаах зэрэг зөрчил гаргаж байгаа нь урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг шуурхай унтраахад хүндрэл учирч, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдалд хүргэж байна. Монгол Улсын …
-
12 September
Налайх дүүргийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангахыг үүрэг болголоо
Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн энэ сарын 10-ны өдөр 16 цагт ЗДТГ–ын хуралдааны танхимд боллоо.Шуурхай зөвлөгөөнд хэлтэс, хороод, байгууллагын дарга, удирдлагууд нийлсэн 50 гаруй хүн оролцож, цаг үеийн мэдээлэл солилцсон юм. Уламжлал ёсоор Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс өнгөрсөн 14 хоногийн шуурхай нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулга хийлээ. Өнгөрсөн 14 хоногт Налайх Эрүүл мэндийн төвд 3777 хүн амбулаториор үйлчлүүлсэн бол …
-
12 September
Д.Тогтохсүрэн:Ард нийтийн санал асуулгыг 17 тэрбумаар явуулах боломжтой
УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа билээ.Үүнтэй холбогдуулан ирэх аравдугаар сарын 30, 31-нд ард нийтийн санал асуулгыг явуулахаар тогтоод байна. Санал асуулгын зардалд нийт 29 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гаргасан юм. Ард нийтийн санал асуулга явуулахтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “Төсөв хэт өндөр гэдэгт санал нэг байна. Бүлгийн зүгээс 29 тэрбум төгрөгийг …
-
12 September
2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврт суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа
2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү. 1. Бүртгүүлэх хугацаа: 9.30 (Даваа)-10.7(Даваа) Элчин сайдын яамны ажлын цагийн хуваарь (Даваа-Баасан) 08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30), 10.3 (Лхагва) өдөр БНСУ-ын үндэсний баяр тул амарна. 2. Материал хүлээн авах газар: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 3. Сонгон шалгаруулах оюутны тоо: 4 хүн Монгол Улсын харъяат …
-
12 September
Нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн 100 жилийн ой тохиож байна
Монгол Улсын ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Лувсанжав Мөрдорж агсны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Тус түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хамт олон хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Л.Мөрдорж нь 1919 оны 9-р сарын 15-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1929 онд бага сургууль, 1932 онд санхүүгийн курст сурч, 1932 онд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл