Monthly Archives: September 2019

September, 2019

  • 11 September

    Бүтээлч хот хөтөлбөрийн хүрээнд “Creative Design” арга хэмжээг зохион байгуулна

    Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан “БҮТЭЭЛЧ ХОТ” хөтөлбөрийн хүрээнд “CREATIVE DESIGN” арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний зорилго нь Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй,  дэвшилтэт техник, технологийг ашиглан өрсөлдөх чадвар бүхий чанартай,  шинэлэг дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, …

  • 11 September

    Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах …

  • 11 September

    Сэлэнгэ аймагт хууль зөрчсөн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоолоо

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд Сэлэнгэ аймагт олборлолт, хайгуул хийж бу​й ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв. Нийт 10,853 га газрыг хамарсан хяналт шалгалтын ажлыг явуулж, 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоов. Тэдгээрт албан мэдэгдэл өгч, тухайн газар оронд байсан 363 иргэнийг тухайн …

  • 11 September

    Д.Лүндээжанцан, З.Энхболд нар Үндсэн хуулиар мэтгэлцэнэ

    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс санал асуулгад засаглалын хэлбэрээ ард нийтээс асуух санал гаргасан. Тэгвэл уг  асуудалтай холбогдуулан С1 телевизээс “Парламентын засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглал уу” сэдэвт мэтгэлцээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлагч, МАН-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга …

  • 11 September

    Төв аймгийн замд том оврын гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

    Төв аймгаас Улаанбаатар зорчих чиглэлийн замд том оврын 3 машин мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Тодруулбал, өнөөдөр 13.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  буюу Төв аймгаас Улаанбаатар руу зорчих чиглэлд хүнд даацын хоёр автомашин болон жуулчид тээвэрлэж явсан “Фургон” маркийн автомашинууд мөргөлдсөн байна.  Ослын үеэр 7 хүн гэмтсэн бол 2 нь маш хүнд гэмтэл авч ГССҮТ-д яаралтай хүргэгджээ.  

  • 11 September

    Н.Цэрэнбат: Ноён уул орчмын газрыг дархан цаазат газар болгон ангилал ахиулах шийдвэр гаргалаа

    Засгийн газрын өнөөдрийн /2019.09.11/ ээлжит хуралдаанаар Ноён уул орчмын 21600 га газрын улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2019.09.11/ мэдээлэл хийлээ.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрын улсын тусгай хамгаалалтад авахдаа дархан …

  • 11 September

    “Музейн хөгжил-2019” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ

    Монголын музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалт буюу “Музейн хөгжил-2019” арга хэмжээ Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулга уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр нээж, “БСШУСЯ-наас музейн эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажилд гол анхаарлаа хандуулан Музейн тухай хуулийн төслийг боловсруулж, үзэл баримтлалыг нь батлуулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Энэ хууль музейн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх, музейн …

  • 11 September

    ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг цагдан хорьжээ

    Авлигатай Тэмцэх газраас урд шөнө Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг баривчлан саатуулсан байна. Түүнийг замын тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Гэхдээ хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. АТГ өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ Эрүүл …

  • 11 September

    Энэ сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй

    БНХАУ-ын Намрын баяр 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Монгол, БНХАУ-ын Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт заасны дагуу хоёр талын авто замын боомтууд энэ өдөр буюу Баасан гарагт ажиллахгүй. 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр хаагдах авто замын боомтууд: Замын-Үүд Хавирга Баянхошуу Сүмбэр Бичигт Ханги Гашуунсухайт Шивээхүрэн Бургастай Булган Даян боомт. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  …

  • 11 September

    С.Мөнхбат: Монгол Улсын нэрийг бодож Э.Сумъяаг ДАШТ-руу явуулах шийдвэрийг зөвшөөрлөө

    Чөлөөт бөхийн тамирчин М.Пүрэвтунгалагийн ар гэрийнхний өргөдлийн дагуу Чөлөөт бөхийн холбооны сургалт дасгалжуулалтын техникийн зөвлөл өчигдөр орой яаралтай хуралджээ. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос /МЧБХ/ өнөөдөр /2019.09.11/ мэдээлэл хийлээ. Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “М.Пүрэвтунгалаг Дэхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ явах байсан ч эмчийн магадалгаагаар хасагдсан гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудлаар …

  • 11 September

    Наадамчдын замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагаас хаана

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын орон сууцны барилга, МИАТ ТӨХК-ийн дундын ус дулаан дамжуулах гадна шугамыг шинэчлэн, засварлах ажлыг автозамын зорчих хэсэг сүвлэн гүйцэтгэх зөвшөөрөл олгосон боловч хучилтын хавтан эвдэрсэн, сувагт шороо орсны улмаас засварын ажил хийгдээгүй. Тиймээс  2019 оны 9 дүгээр сарын 11-ний 23:00 цагаас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны 07:00 цагийн хооронд …

  • 11 September

    Жүжигчин Э.Одбаяр, Э.Батнямбуу нар Соёлын Тэргүүний ажилтан боллоо

    “Фантастик продакшн”-ы 10 жилийн ой, “Скайтел” группийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино энэ сарын 7-ний өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр “Фантастик продакшн”-ы жүжигчин Э.Одбаяр, найруулагч Р.Эрхэмбүрэн, зураглаач Г.Гүенбаатар, гэрлийн найруулагч, жүжигчин Э.Батнямбуу нарын эрхмүүд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгав. “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны киног хоног тоолон хүлээсэн үзэгч …

  • 11 September

    Прасанна Ди Силваг “Найрамдал” медалиар шагналаа

    Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Прасанна Ди Силваг  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг ЕТГ-ын дарга З.Энхболд гардуулсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцов. Прасанна Ди Силва нь төрийн болон Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт нийтдээ17 жил ажилласан бөгөөд Монгол, Австрали, Армен, Лаос зэрэг улсуудад Олон улсын байгууллагын удирдах албан тушаалыг …

  • 11 September

    Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж, авто замын ажил 80 хувьтай хийгдэж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан наймдугаар сарын 14-ний өдөр Явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, …

  • 11 September

    Налайхын замын хучилтын ажил эхэлжээ

    Налайхын зам шинэчлэгдэх ажил эрчимтэй хийгдэж байна. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байгаа. Бүтээн байгуулалтын хувьд замын далан, хоолой тунелийн ажлаа бүрэн дуусгаж, хучилтын ажлыг эхлүүлжээ.Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгаж, хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн …