С.Мөнхбат: Монгол Улсын нэрийг бодож Э.Сумъяаг ДАШТ-руу явуулах шийдвэрийг зөвшөөрлөө

Чөлөөт бөхийн тамирчин М.Пүрэвтунгалагийн ар гэрийнхний өргөдлийн дагуу Чөлөөт бөхийн холбооны сургалт дасгалжуулалтын техникийн зөвлөл өчигдөр орой яаралтай хуралджээ. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос /МЧБХ/ өнөөдөр /2019.09.11/ мэдээлэл хийлээ.


Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “М.Пүрэвтунгалаг Дэхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ явах байсан ч эмчийн магадалгаагаар хасагдсан гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудлаар өчигдөр яаралтай хуралдсан.

Хурлаас 2019 оны ДАШТ-ууд бол Монгол Улсын хувьд олимпийн наадамд оролцох эрх авах хариуцлагатай жил. 53 кг-ийн жин олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг. Олимпийн наадмын эрх авахын тулд ДАШТ-д барилдах тус жинд Монгол Улсыг төлөөлүүлж Э.Сумъяаг барилдуулах нь зөв” гэсэн шийдвэр гаргасан. М.Пүрэвтунгалагийн эрүүл мэндэд анхаарч, эмчилгээнд шаардлагатай хөрөнгө санхүүг холбооны зүгээс гаргана” гэж мэдэгдлээ.

М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбат “Манай гэр бүл Зөвлөлөөс гарсан дээрх шийдвэрийг хүндэтгэн хүлээж авч байна. Үнэндээ бол монголчууд түрүүлсэн мориныхоо байр шагналыг хамгийн сүүлд ирсэн мориндоо өгдөггүй гэдэг үүднээс Э.Сумъяаг ДАШТ-рүү явахгүй үлдэх байх гэж бодож байсан. Би охиноо ДАШТ руу явж чадахгүйг  мэдэж байсан. Хэрэв миний охиныг явуулахгүй бол өөр хэнийг ч явуулахгүй гэж Баянхонгороос гарахдаа бодож байсан. Тиймээс Монгол Улсын нэрийг бодож Э.Сумъяаг ДАШТ-руу явуулах шийдвэрийг хүлээж авсан. Э.Сумъяа ДАШТ-д сайн барилдаж олимпийн эрх авч ирээрэй гэж ерөөе. Би Э.Сумъяаг бодсондоо биш Монгол Улсаа бодоод охиноо үлдээлээ шүү” гэв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …