Monthly Archives: September 2019

September, 2019

  • 17 September

    Элчин сайдын яамд болон Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2019.09.17/ Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод тус тус Монгол улсын элчин сайдын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Арабын Нэгдсэн Эмират улсад Элчин сайдын яам байгуулснаар …

  • 17 September

    С.Амарсайхан: Хот байгуулалтын дундын мэдээллийн сан бий болгох ажил хийгдэж байна

    Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Оксфортын их сургууль, “Билл Мелинда Гэйтс” сан Аксесс Сольюшинс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн судалгааны тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн байгууллагууд, технологийн салбарын манлайлагчид, их, дээд сургууль, …

  • 17 September

    Эрдэмтэд “Чингис хаан” хаадын музей байгуулахыг санал нэгтэй дэмжиж байна

    БСШУСЯ-аас Төрийн ордны Б танхимд 2019 оны 09 дүгээр сарын 16-нд “Чингис хаан” хаадын музей байгуулах асуудлаар эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, Засгийн газрын байр суурийг илэрхийлэв. Чингис хаан” хаадын музейг барих барилгын хэлбэр хийц, газрын байршил, үзүүлэг, үзвэрийн дэглэлт, танхимын хуваарилалт, зохион байгуулалтын талаар эрдэмтэд олон янзын байр суурь илэрхийлж байсан ч …

  • 17 September

    Э.Пүрэвжав: Ирэх онд олимпын аварга болох зорилготой байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын Оюун Ухааны академиар зочилж, багш сурагчидтай уулзалт хийлээ. Монгол хүний оюуны чадавхыг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж, улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэх зорилготой уг академи 2010 онд байгуулагдсан цагаас хойш дотоодын 96 тэмцээн уралдаанд давхардсан тоогоор 13 мянган хүүхэд, залуус, ахмад үеийнхнийг …

  • 17 September

    Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

    Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнөөдөр Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мэдүүллээ. УИХ-аас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарны 5-ны өдөр баталж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийсний үндсэн дээр түүнд нийцүүлж нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн …

  • 17 September

    ДАШТ: Э.Сумъяа эхний тойрогт яллаа

    “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Өнөөдөр дэлхийн дэвжээнд Монголын дөрвөн бөх барилдаж байна. Манай тамирчдын салхийг хагалж эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Сумъяа эхний тойрогт Камеруны бөх Эмилиенне Эссомбег 14:2-оор яллаа. Харин Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх Екатерина Полешуктай, Б.Болортуяа Энэтхэгийн Лалита Лалитатай, …

  • 17 September

    Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 шуурхай албаны утсаар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Богд хотхоны 402 дугаар байранд байрлах “Мандуугийн найзууд” нэртэй цэцэрлэгт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шалгалт хийжээ. Шалгалтаар  2019 оны 09 дүгээр сарын 03-наас эхлэн сургуулийн өмнөх боловсрол олгох тухай тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилд, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх …

  • 17 September

    Өнөөдөр Ю.Цэдэнбал агсны 103 насны ой тохиож байна

    БНМАУ-ын Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Маршал, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал 1916 оны есдүгээр сарын 17-нд Дөрвөд далай хан аймгийн зоригт хан хошууны Тугтан овог өнөөгийн Увс аймгийн Давст сумын нутагт малчин ард Юмжаагийн 11 хүүхдийн тав дахь хүүхэд болон мэндэлжээ.   эрээр Эрхүүгийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн …

  • 17 September

    700 сая төгрөгийн алт хилээр гаргахыг завджээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас есдүгээр сарын 14-ний өдөр их хэмжээний алт Монгол Улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан үйлдлийг таслан зогсоолоо. Тодруулбал, мөн өдрийн 12:00 цагийн орчимд иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт зургаан ширхэг, 6 килограмм 40 граммын жинтэй алт нууж, Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь алба хаагчид илрүүлэн, алтыг …

  • 17 September

    Б.Номин-Эрдэнэ шатрын Их мастер боллоо

    Б.Номин-Эрдэнэ шатрын ертөнцийн хамгийн том цол Их мастерын болзлыг биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болжээ. Түүний хувьд энэ цолонд хүрсэн дэлхийн 35 дахь эмэгтэй шатарчин болж байна. Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар тоглож сурсан бөгөөд зургаан настайгаасаа эхлэн тэмцээнд оролцож эхэлжээ. Тэрбээр 10 настайдаа Өсвөрийн дэлхийн аварга болж, 14 насандаа Олон Улсын мастер, эмэгтэйчүүдийн Их мастер цолонд хүрсэн юм. Монголын эмэгтэй …

  • 17 September

    У.Хүрэлсүх: Хүчирхийллээс ангид байх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдал хөгжлийн гол шалгуур болж байна

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилсан “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. Эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг дахь оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн шийдэл эрэлхийлж, санал солилцох юм. Чуулга уулзалтаар “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” …

  • 17 September

    Өнөөдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарна

    “Нурсултан 2019” чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Өнөөдөр 50, 53, 55, 72 кг-ын жингийн барилдаанууд болох бөгөөд манай улсаас ОУХМ Цогт Очирын Намуунцэцэг /50 кг/, МУГТ Эрдэнэчимэгийн Сумьяа /53 кг/, Бат-Очирын Болортуяа /55 кг/, МУГТ Банзрагчийн Оюунсүрэн /72 кг/ нар дэвжээнд гарна. Ц.Намуунцэцэг эхний тойрогт ОХУ-ын бөх Екатерина Полешуктай, Э.Сумьяа Камеруны бөх …

  • 17 September

    “70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Хятадын Төв телевизийн Монгол сүлжээ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан “70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэнд тавигдсан 70 бүтээл нь Хятадын төв телевизийн монгол сүлжээний вэб хуудас, фэйсбүүкийн пэйж хуудас, “Монголын гэрэл зураг, мэдээлэл” сэтгүүл, INET.MN сайтаар …

  • 17 September

    Видео: Дуучин Ука “Надтай үлдээч” жүжгийн дууг дуулжээ

    Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн энэ оны гурав дахь шинэ уран бүтээл болох зохиолч О.Элбэгтөгсийн зохиол, залуу найруулагч MУСТА.Чингүний “Надтай Үлдээч” уянгын драмын жүжиг есдүгээр сарын 6-нд нээлтээ хийсэн билээ. Тэгвэл энэхүү жүжгийн “Stay with me” дууг дуучин Д.Уламбаяр буюу Ука дуулжээ. Жил ирэх тусам залуу уран бүтээлчдээр бүл нэмж буй тус театрын удирдлага, уран …

  • 17 September

    Булгийн эхийг тохижуулж, хамгаалалтад авлаа

    Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ. Булгийн хамгаалалтын хашаа, шонг хүнсний зориулалттай хаягдал хуванцрыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан. Булгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийдэг байснаас хулгайд алдагдах, хурдан эвдэрч муудах явдал түгээмэл …