Monthly Archives: September 2019

September, 2019

  • 16 September

    Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

    Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилжээ. Авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт …

  • 16 September

    “Цэвэр агаар – Автомашингүй өдөр ” арга хэмжээний хүрээнд “СПОРТЛОГ УЛААНБААТАР” өдөрлөг боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд “Автомашингүй өдөр” өдөрлөг болж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр нар оролцлоо. “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” …

  • 16 September

    Х. Ивээл охины “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцсон бичлэг цацагдаж эхэллээ

    Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт уригдсан тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл ОХУ-ын Россия-1 сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт аавынхаа хамт Москвад очиж, тус нэвтрүүлгийн зураг авалтад амжилттай оролцcон байна. Х.Ивээл охины өнгөрсөн наймдугаар сард оролцсон нэвтрүүлэг өнөөдөр /2019.09.16/ Монголын Оюун Ухааны Академийн албан ёсны пэйж хуудаснаас цацагдаж эхэллээ.   Х.Ивээлийн хувьд нэг багц буюу …

  • 16 September

    Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээтэй боллоо

    Монгол Улсын Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн нэг бүтээлч ажил бол хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ юм. Тус явуулын үйлчилгээ нь гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлд нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Хүүхэд хамгааллын үйлчилгээ өнөөдөр /2019.09.16/Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж байна. Энэхүү автобустай үйлчилгээг мэргэжлийн баг …

  • 16 September

    “Дэлхийн мисс-2019” тэмцээнд М.Цэвэлмаа Монгол Улсаа төлөөлөн оролцоно

    Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс 2019” буюу “Miss World” уралдаанд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр М.Цэвэлмаа тодорлоо. Монгол улсыг төлөөлөн оролцох гоо бүсгүй М.Цэвэлмаад титэм гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2019.09.15/ Холидэй Инн зочид буудалд болж, тэргүүн титмийг “Miss World-2018” уралдааны оролцогч Э.Энхриймаа гардуулсан юм. Ийнхүү мисс М.Цэвэлмаа 2019 оны арванхоёрдугаар сарын 14-нд Лондон хотноо болох 69 дэх …

  • 16 September

    Амралтын өдөр явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон хоёр осол гарчээ

    Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 14-15-нд  нийт 492 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 359-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж хоёр хүний амь нас хохирсон бөгөөд  хоёр  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Есдүгээр сарын 14-ний   өдрийн  18.00 цагийн …

  • 16 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-нд Энэтхэг улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийнэ. Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон …

  • 16 September

    Сэтгүүлч М.Уянгын эмчилгээний зардалд зориулж Британи дахь Монголчуудын клуб хандивын гүйлт зохион байгуулжээ

    Британи дахь Монголчуудын “Team Mongolia Runners Club” гүйгчдийн клубийн хамт олон сэтгүүлч М.Уянгын эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс хандивын гүйлтийг энэ сарын 15-ны өдөр Лондон хотын алдарт “Richmond” паркд зохион байгуулжээ. Гүйгчдийн клуб нь байгуулагдаад удаагүй ч хэд хэдэн олон нийтийн хандив босгох үйл ажиллагаанд идэвхитэй оролцоод байгаа билээ. Жишээлбэл, жил бүр  Англи улсад зохиогддог хавдрын эсрэг “Cancer Research UK …

  • 16 September

    Найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” кино Олденбургийн кино наадмаас шагнал хүртжээ

    Төрийн соёрхолт  яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино Герман улсын Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” шагнал хүртжээ. Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол,ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан юм. Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, …

  • 16 September

    ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг дахин цагдан хорьжоо

    ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг энэ сарын 9-10-нд шилжих шөнө АТГ-аас баривчилж 48 цаг саатуулаад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн сулласан. Улмаар тэднийг Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Тэгвэл прокурор уг асуудалд эсэргүүцэл бичиж, шүүх дахин хуралдсанаар Ч.Алтанхуяг, Баярхүү нарыг нэг сарын хугацаатай цагдан …

  • 16 September

    Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах “Жаргалын мод” аянд нэгдээрэй

    Монголын сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллахдаа “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж, “Сурагч” сонин, Shuud TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жарантайн Жаргалсайхан маань 2017 оноос эхлэн хүнд өчинтэй тэмцэж явсаар өнөөдөр хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштой, 4 дүгээр үеийн бөөрний дутагдал, 2 дугаар үеийн архаг цус багадалт, 3 дугаар үеийн …

  • 16 September

    Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах шилдэг бүтээлийн уралдааныг дүгнэлээ

    НИТХ, НЗДТГ, НБОГ-аас 2019 оны зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ны хооронд  хөрсний бохирдлоос сэргийлэх, доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн “Хөрсний бохирдлыг бууруулах – шийдэл” төсөл, бүтээлийн  уралдаан, нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал, хөрсний бохирдлын хор нөлөөг иргэд, олон нийтэд фото зургаар дамжуулан хүргэж, тэдэнд орчин тойрныхоо “Хөрс хамгаалах” хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хөрс ба амьдрал” …

  • 16 September

    “Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуулийн нээлт маргааш болно

    Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь  аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа маргааш болно. Дадлага сургуульд Монгол, АНУ-аас гадна Австрали, Канад, Франц, Нипаль, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг …

  • 16 September

    Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд Төв талбай дээр төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм. 2019 оны 09 дүгээр сарын …

  • 16 September

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил улирал харгалзахгүй үргэлжилнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу баригдаж буй 414.6 км төмөр замын ажил Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян гэсэн хоёр суманд зэрэг үргэлжилж байгаа юм. Ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, туслан гүйцэтгэгчээр одоогийн байдлаар дотоодын 15 аж ахуйн …