Monthly Archives: September 2019

September, 2019

  • 17 September

    Дорнод аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

    Дорнод аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тус сумын II-р багийн “Өвөр-Урт” гэдэг газар малчин “У”-ийн нэг тугал  энэ сарын 6-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байна. Иймд сорьц авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Дуут хавдар” болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/81 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.  Голомтод  …

  • 17 September

    Таван буудлаас долоон буудал хүртэлх замыг хоёр хоног хаана

    Энэ сарын 20 /2019.09.20/-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 5 буудлаас 7 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд СБД-ийн 14 дүгээр хороо, ЧД-ийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны …

  • 17 September

    Сургуульд багшлахаар ирсэн гадаадын иргэнийг хар тамхины хэргээр баривчилжээ

    Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өчигдөр /2019.09.16/ өглөө 06.45 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс биедээ хар тамхи, мансууруулах төрлийн эм, бэлдмэл авч явсан гадаадын иргэнийг саатуулжээ. Тодруулбал, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг ЗУРГААН …

  • 17 September

    “Эрэл”-ийн Б .Эрдэнэбатыг яллагдагчаар татлаа

    “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс өнгөрөгч тавдугаар сард хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Б.Эрдэнэбатыг Чингис бондын хөрөнгөөс “Хөгжлийн банк”-аар дамжуулан барьцаа хөрөнгөгүйгээр хоёр ч удаа зээл авсан. Дээрх зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, түүнийг яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасны дагуу өнгөрөгч долоо …

  • 17 September

    Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ барих ёслолын ажиллагаанд Ирландын Ерөнхийлөгчийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Конор Рагхалайх, ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ниаль Бургесс зэрэг албаны хүмүүс байлцлаа. Ирланд Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Элчин сайд Н.Тулга …

  • 17 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 18. Ангараг гараг. Шийдэм одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Шороо Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 17 September

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, салхи шуургатай байна. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …

  • 16 September

    “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлт боллоо

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан …

  • 16 September

    ХХААХҮЯ санаачлан цаасыг зохистой хэрэглэх “3R” хөдөлгөөнийг эхлүүллээ

    ХХААХҮЯ-ны ХҮХБЗГ- аас санаачлан “Эх дэлхийгээ хайрлая, модоо хамгаалья” гэсэн уриатай “3R” хөдөлгөөнийг яаман дээрээ өрнүүлж эхэллээ. Тус хөдөлгөөнийг “Байгууллагынхаа цаасны хэрэглээг бууруулах, хэмнэх, гамнах, цаасыг ар өвөргүй бүрэн ашиглах, нэгэнт гарсан цаасны хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж, сав баглаа боодол болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой юм. Ингэснээр хог хаягдлыг бууруулах, тус санал санаачилгын өргөжүүлэн уриалж, байгууллага аж ахуй нэгжүүдийг хамруулах, сэдэлжүүлэх, нөгөөтэйгүүр олон нийтийн дэмжлэг тусламжтайгаар хаягдал цаасыг дахин боловсруулах системийг сайжруулах, байгаль орчноо хамгаалахад хувь нэмэр …

  • 16 September

    НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг Онцгой байдлын албаны I зэргийн тэмдгээр шагналаа

    НҮБ-аас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсад шинээр томилогдсон Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг угтан авах, Монгол Улсад НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж, НҮБХХ-н Суурин төлөөлөгчийн албыг дөрвөн жилийн турш хашсан хатагтай Биата Транкманыг удаах ажил албанд нь үдэх ёслолын арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож хатагтай Транкманд манай улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд оруулсан хувь …

  • 16 September

    Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

    Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр өнөөдөр /2019.09.16/ тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Озоны үндэсний албанаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн болон бусад албаны төлөөлөгчид оролцов. Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас олон улсын гэрээний өнөөг хүртэлх ололт, амжилтыг үнэлж ,онцлон тэмдэглэхийн …

  • 16 September

    Хүүхдийн сүүн шүдийг хамгаалах аргууд

    Хүүхдийн анхны сүүн шүд цухуйж эхлэхийг эцэг эхчүүд бид “Цахиур цухуйх” хэмээн нэрлэж заншсан. Цахиур цухуйх үед ихэнх хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг учир тэд ундууцаж, тайван бус байдалтай болж эхэлдэг. Энэ нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байдагтай холбоотой юм. Хүүхдийн биед таагүй байдал үүсч байгааг сайтар ажиглавал: • Ойр ойрхон уйлагнах, уцаарлах • Бага зэрэг халуурах …

  • 16 September

    Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс хүргэж байна

    Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 2019.09.16-27-ны өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлаг хуваарийн дагуу ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх юм. Өнөөдрийн хувьд авто болон төмөр …

  • 16 September

    Дөрвөн эгнээтэй, 477 метр урттай шинэ гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ

    Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцлоо. Ерөнхий сайд …

  • 16 September

    Уран сайхны гимнастикийн баг тамирчид ДАШТ-д оролцож байна

    Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрийн дагуу Азербайжан улсын Баку хотноо энэ  сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа.  Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн 37 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 60 орны 150 гаруй баг тамирчид өрсөлдөж байгаа аж. Манай улсын баг тамирчид түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд хоёр  тамирчинтай оролцож …