Monthly Archives: September 2019

September, 2019

  • 14 September

    Дүнжингарав худалдааны төвөөс Амгалан хүртэл зам хаана

    Өнөөдөр 08-18:00 цаг хүртэл Дүнжингарав худалдааны төвийн урдаас зүүн тийш Амгалангийн төмөр замын гарамтай уулзвар хүртэлх чиглэлийн автозамыг хаана. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн марафон гүйлт болон дугуйн уралдаан зэрэг спортын арга хэмжээ зохион байгуулагдах юм. Иймд аль болох тээврийн хэрэгслээсээ татгалзаж дээрх замуудаар хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

  • 14 September

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Куба улсын Элчин сайд Раул Дэлгадог хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон олон талт хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар ярилцав. Мөн хоёр тал Монгол, Куба улсууд олон жилийн найрсаг сайн харилцаатай явж ирснийг сайшаан тэмдэглэж, 2020 онд тохиох …

  • 14 September

    Ерөнхийлөгч Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” марафоны нээлтэд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагаас “Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” бүх нийтийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор 2015 оноос хойш зохион байгуулагдсан уг хандивын гүйлтийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлсэн юм. Тэрээр “Та бүхэнд “Итгэл найдвар, боломж–Улаанбаатар 2019” бүх нийтийн марафонд оролцохоор, үзэхээр, дэмжихээр цаг зав, …

  • 14 September

    Маргааш зах томоохон худалдааны төвүүд амарна

    Энэ долоо хоногийн ням гараг буюу маргааш /2019.09.15/-т нийслэлд автомашингүй өдөр тохиож байгаатай холбоотойгоор хотын томоохон худалдааны төв, захуудыг амраах шийдвэр гаргасан байна. Ням гарагийн ажиллах өдрийг дараа долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх тухай захирамжийг Улаанбаатар хотын Засаг дарга С.Амарсайхан гаргажээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Засаг даргын захирамжид “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-тэй холбогдуулан энэ захирамжийн гуравдугаар хавсралтад заасан зарим томоохон зах, худалдаа үйлчилгээний …

  • 14 September

    “Автомашингүй өдөр”-ийн үеэр нийтийн тээврийн чиглэлд дараах өөрчлөлт орно

    Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 07:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их …

  • 14 September

    Ойрын өдрүүдэд уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна. 2019 оны есдүгээр сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …

  • 14 September

    Хүнсний стандарт хангасан зориулалтын сав баглаа боодол хэрэглэхийг зөвлөж байна

    Нийслэлийн Баянзүрх  дүүргийн 84 дүгээр сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “КОКО ДЕСЕРТ” ХХК нь хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж байсан үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар хяналт шалгалтыг явуулсан. Үүнтэй холбогдуулан тус лабораторид 2019 оны 9-р сарын 5-нд улсын ахлах байцаагч нь тарагны дээжийг авч, шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгийн талаар  НМХГ-ын төв лабораторийн эрхлэгч М. Бадамцэцэгээс …

  • 14 September

    Жүжигчи А.Өнөржаргал жюү жицү бөхийн ААШТ-ээс хүрэл медаль хүртжээ

    Жюү жицү бөхийн төрлийг сонгож, спортоор хичээллэхэд оройтдоггүйг нотлон харуулсан “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин, “Гаруда академи”-ийн тамирчин А.Өнөржаргал Япон улсын Токио хотноо өчигдөр /2019.09.13/ эхэлсэн IBJJF холбооны Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний Мастерс 2 ангиллын хөх бүсний -76 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртжээ. Мөн тэмцээний Мастерс 1 ангиллын хөх бүсний +100 кг болон үнэмлэхүй жинд барилдсан, Хөвсгөл аймгийн харьяат, улсын начин А.Батмөнх хошой алт,  …

  • 14 September

    Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталлаа

    УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх санал ирүүлсэн. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тав, УИХ-ын байнгын хороодоос 47, УИХ дахь МАН-ын бүлгээс 14, УИХ дахь АН-ын зөвлөлөөс 23, Засгийн газраас 82, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Жавхлан нараас 15 санал ирүүлсэн. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн таван саналын гурвыг нь, …

  • 14 September

    “Эрдэнэт” үйлдвэрийн онцгой дэглэмийг зургаан сараар сунгалаа

    УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн  /2019.09.13/ нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцсэн баталлаа. Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал бүрэн арилаагүй тул онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. …

  • 14 September

    Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

    Казахстаны Нур-Султан хотод өнөөдөр  Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэлнэ. “Токио 2020” Олимпийн наадмын эрх олгох энэхүү хариуцлагатай тэмцээн сонгомол барилдаанаар эхлэх бөгөөд есдүгээр сарын 17-ны өдрөөс эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжилнэ. Монгол Улсын чөлөөт бөхийн холбооноос өнгөрөгч зургадугаар сард УАШТ-ийг зохион байгуулж, жин бүрт түрүүлсэн тамирчдад ДАШТ-д өрсөлдөх эрхийг олгосон билээ. Энэ дагуу УАШТ-ий дараа …

  • 14 September

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажилтай холбогдуулан маргааш 06:00-09:00 цаг хүртэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарлана гэж “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК мэдэгдлээ. Сүхбаатар дүүргийн 16, 18, 19, 20-р хороо Хандгайт Баянбулаг, Санзай Ундраа зуслан, Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр, Янзага зуслан чиглэлийн айл өрх, ААН, Зуслангийн Гүнт, Шаргаморьт, Жигжид, Гоодой, Шадивлан, Ар согоотын айл өрх, ААН, Сэлбэ, Цолмон, …

  • 14 September

    Хөх бар өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 15. Санчир гараг. Шувуун хушуут одтой, таван шар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана …

  • 13 September

    Дуучин Ану хуримын өмнөх зураг авалтын бичлэгээ дэлгэлээ

    “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо энэ сарын 9-нд нижгэр хуримласан билээ. Дуучин Ч. Уранхолбоогийн хувьд Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон юм. Залуу хос өөрсдийн хуримын зургууд болон бичлэгээ цахим хуудаснаа байршуулсан байна. Тэд хуримын өмнөх зураг авалтаа Филиппинд хийсэн бөгөөд гэрэл зургийг “Exa Studio” студийн уран бүтээлчид авчээ.   …

  • 13 September

    Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан МАН-ын удирдлагаас мэндчилгээ илгээлээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон билээ. Мөн энэ жил Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа юм. Эдгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд улс төрийн намууд өнөөдөр (2019.09.13) “Монгол Улс – Ардчиллын замаар 30 жил:, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулав. …