Monthly Archives: September 2019

September, 2019

  • 18 September

    Хан-Уул дүүрэгт сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт хэвийн үргэлжилж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн батлагдсан цэгүүд дээр сайжруулсан шахмал түлш борлуулагдаж эхэлсэн. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан түлшний цэгүүд дээр ажиллалаа. Тус дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 4,5,6,7,8,9,10,11,16 дугаар хороодод 21 мянган …

  • 18 September

    Хоёр настай хүүхэд жорлонд унаж, нас баржээ

    Сонгинохайрхан дүүргийн III хороо … тоотод оршин суух айлын жорлонд хүүхэд унаж, нас барсан тухай мэдээлэл өчигдөр /2019.09.17/ 10:15 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Цагдаагийн газраас хэргийн газарт очиж шалгахад тус хаягт оршин суух 1.8 сартай эмэгтэй хүүхэд модон жорлонд унаж, нас барсан нь тогтоогдсон ба хэргийг шалгаж эхлээд байна. Модон жорлонд бага насны хүүхэд унаж нас барсан …

  • 18 September

    Эрдэмтэд “Чингис хаан” хаадын музей байгуулахыг санал нэгтэй дэмжиж байна

    БСШУСЯ-аас Төрийн ордны Б танхимд 2019 оны 09 дүгээр сарын 16-нд “Чингис хаан” хаадын музей байгуулах асуудлаар эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, Засгийн газрын байр суурийг илэрхийлэв. Чингис хаан” хаадын музейг барих барилгын хэлбэр хийц, газрын байршил, үзүүлэг, үзвэрийн дэглэлт, танхимын хуваарилалт, зохион байгуулалтын талаар эрдэмтэд олон янзын байр суурь илэрхийлж байсан ч …

  • 18 September

    Фото: “Сүүний бактерийн хөрөг” буюу “FUTURISTIC TYPE”-ын шинэ цуглуулга

    Шинжлэх ухааныг хувцас загвартай холбохыг эрмэлзсэн The Sci-Fa төслийг Э.Золжаргал санаачлан, Монголын хувцас загварын брэнд FUTURISTIC TYPE-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. “Сүүний бактерийн хөрөг” хэмээх нэртэй The Sci-Fa төслийн анхны коллекцийг Германы Енна хот дахь Хүн төрөлхтний түүхийн Шинжлэх ухааны Макс-Планк хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Цагаан идээний соёл” (Dairy cultures) судалгааны төслийнхөнтэй хамтран гаргасан байна. Э.Золжаргал, Монголын хувцас загварын FUTURISTIC TYPE брэндтэй хамтран уг цуглуулгын загвар хийцийг тодорхойлсон …

  • 18 September

    Х.Болдбаатар жүдо бөхийн Ерөнхий дасгалжуулагчийн үүрэгт ажлаа хүлээж авлаа

    Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалчуулагчаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилсон. Шигшээ багийн шинэ Ерөнхий дасгалжуулагч өчигдөр /2019.09.17/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжиннямаас үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж авсан байна. Х.Болдбаатар дасгалжуулагч 2020 оны Токиогийн олимпод Монголын жүдогийн шигшээ багийг удирдан оролцох хариуцлагатай үүрэг хүлээж байгаа бөгөөд хамтран ажиллах дасгалжуулагчийн багаа өөрөө бүрдүүлэх …

  • 18 September

    Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, бэлчээрийн ургамлын ашиг тус дэлхийн түвшинд үнэлэгдэж байна

      Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST, Japan Science and Technology Agency)-аас хэрэгжүүлдэг САТРЕПС (SATREPS, Science and Technology Research Partnership for Sustainaible Development) хөтөлбөрт МУИС-ийн профессор Ж.Батхүү, Токиогийн их сургуулийн профессор Т.Асами нарын хамтран дэвшүүлсэн “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл шалгарсан юм. САТРЕПС хөтөлбөр нь дэлхий даяар нээлттэй зарлагддаг, өрсөлдөөн ихтэй хөтөлбөр …

  • 18 September

    Монгол Улсад суугаа элчин сайдууд, төлөөлөгчид хөлбөмбөгийн аваргуудаа тодрууллаа

      Одоогоос 10 жилийн өмнө “Монгол Улсад суух Дипломат төлөөлөгчийн газар хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн” анхны тоглолтоо эхлүүлж байжээ. Голомт банк болон Гадаад Харилцааны Яам хамтран жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээн өнгөрөгч амралтын өдөр уламжлал ёсоор Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Ред Рок” Ресорт-д болсон. 10 дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол Улсад өөрийн орныг төлөөлөн суух Элчин Сайдын Яам болон …

  • 18 September

    Утаа хаялт ихтэй тээврийн хэрэгслүүдийн техникийн гэрчилгээг түр хураан авч, зөрчлийг арилгуулна

    Тээврийн цагдаагийн газраас утаа хаялт ихтэй, дуу намсгуур нь стандартад нийцээгүй зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийн техникийн гэрчилгээг түр хураан авч, зөрчлийг арилгуулж, арга хэмжээ тооцуулахаар оношилгооны төвүүдэд шилжүүлэн ажиллаж байгаа ажээ. Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 4.1. Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт бодис, тортогжилтын хэмжээ нь MNS 5013, MNS 5014 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /утаа …

  • 18 September

    ДАШТ: Э.Цэндбаатар медалийн төлөө тоглоно

    ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч үзэж буй Азийн наадам, Ази тивийн 2019 оны аварга Э.Цэндбаатар гуравдугаар тойрогт Унгарын боксчин Роланд Галосыг 5:0-ээр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Манай боксчин энэ тулаанд ялснаар 4 дүгээр тойрогт Ирланд, Канадын тамирчдын аль ялсантай нь хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Үндэсний шигшээ баг, “Сүлд”, спорт хорооны тамирчин Э.Цэндбаатар  …

  • 18 September

    Францын Страсбург хотноо болсон олон улсын яармагт Монгол Улс анх удаа зочин орноор оролцжээ

    Францын Страсбург хотноо 9 сарын 6-16-ны өдрүүдэд болж өнгөрсөн 87 дахь удаагийн олон улсын яармагт Монгол Улс анх удаа зочин орноор уригдан оролцов. Тус яармагт жил бүр 900 аж ахуйн нэгж оролцож, 200,000 гаруй хүн ирж сонирхдог бөгөөд энэ жилийн үзэсгэлэн анх удаа нийт 40,000 м2 талбай газарт зохион байгуулагдлаа. Яармагийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болсон Монголын Соёлын өдрүүд болон …

  • 18 September

    УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн сургуулийн оюутнууд, залуу хуульчдын төлөөлөлтэй уулзав

    Хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын мэтгэлцээний клубийн оюутнууд болон залуу хуульч, судлаачид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг үе тэнгийн залуустай хүргэх, Ард нийтийн санал асуулгад идэвхтэй оролцуулах, өөрсдийн дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх зорилгоор өөрсдийн санаачилга, итгэл үнэмшлээрээ нэгджээ. Эдгээр залуусын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу өчигдөр (2019.09.17) УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын даргын Ахлах зөвлөх …

  • 18 September

    “Нийгмийг өөрчлөх боловсрол” залуучуудын хөгжлийн сарын аян үргэлжилж байна

    Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ны өдрийг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ийн Хүн амын сан, Олон …

  • 18 September

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 16-р хороо Согоотын 42-44-р гудамж, Хайтур ХХК /хорооны барилга/, Хайлаастын эцэс, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 12-р хороо Сонгины амралт, Биогийн 38, 39, 52, 53-р байр, МЦХК АТС, Био асралт эмнэлэг, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Гэрэлт номин ХХК, Улаанбаатар банк салбар, …

  • 18 September

    Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ аваргад МҮБХ-ны тамгыг хүлээлгэж өгчээ

    Монголын үндэсний бөхийн холбоо тойрсон маргаанд цэг тавьсан талаараа “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарын хамт өмнө нь Р.Нямдорж, Д.Данзан нарын тэргүүлж байсан буюу өдгөө Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн удирдаж буй холбоог хууль бус хэмээн үзэж, үндсэндээ Бөхийн холбоо хоёр хуваагдсан байдалтай байсан билээ. Тэгвэл “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өчигдөр /2019.09.17/ Б.Бат-Эрдэнэ аваргад хадаг …

  • 18 September

    Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, бусад нутгаар бороо орохгүй, дулаан  байна.   2019 оны 09 дүгээр сарын 17-ны 20 цагаас 09 дүгээр сарын 18-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Монгол-Алтайн …