Monthly Archives: September 2019

September, 2019

  • 20 September

    Цагаан бич өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 21. Сугар гараг. Чөлөөт эх одтой, найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн наран 6 цаг 32 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай …

  • 19 September

    Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг маргааш нээнэ

    Дөрвөн эгнээ, хоёр урсгалтай Сонсголонгийн шинэ гүүрийг өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдөр ашиглалтад оруулсан билээ. Харин хуучин гүүрийг засварлахаар долдугаар сарын 16-ны өдөр хаасан юм. Уг гүүрийн шинэчлэлийн ажил дуусаж, маргааш /2019.09.20/ 12:00 цагт хөдөлгөөнийг нь нээхээр болжээ. Ингэснээр Сонсголонгийн төмөрбетон хос /шинэ, хуучин/ гүүрийн ажил бүрэн дуусаж байгаа аж. Шинэчлэлийн бүтээн байгуулалтын тухайд, асфальтбетон хучилт хийж, явган хүний зам, …

  • 19 September

    Зарим эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцалж, зэрэглэлийг бууруулна

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнөөдөр эм хангамжийн байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтад 99 байгууллага хамрагдсанаас 22 хуулийн этгээдэд 12 сая 600 мянган төгрөг, 2 хүнд 100 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, нэг сая 24 мянган төгрөгийн хууль бус орлогыг улсын орлогод нөхөн төлүүлжээ. Мөн  Эл Би Бэбис ХХК-ийн 1 дүгээр зэрэглэлийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн …

  • 19 September

    Аврагч Э.Үнэнбат эмчилгээ хийгэхээр БНСУ-ыг зорилоо

    Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат өнөөдөр БНСУ-ыг зорилоо. Түүний биеийн 70 хувь нь түлэгдсэн бөгөөд шат дараатай эмчилгээ хийлгэж, биеийн бусад хэсэг нь сорвижин эдгэрсэн ч хоёр гарын арьс таталдаж, үхжин хатангирших эрсдэл тулгарсан тул БНСУ-д арьс нөхүүлэх хагалгаа хийлгэхээр …

  • 19 September

    Хүүхдийн шүд угаах арга

    Шүд цоорох өвчнөөс сэргийлэх гол арга нь амны эрүүл ахуйг сайтар сахих буюу шүдийг өнгөрөөс цэвэрлэж, угаах арга юм. Тиймээс бага насны хүүхдийн шүдийг хэрхэн зөв арчилж, эрүүл амьдралын хэв маягт сургах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эцэг эхчүүдэд зориулан гаргасан энэхүү зөвлөмжийг сонирхоорой. Хүүхдийн өсөлт-хөгжлийн үе шат бүрт хийгдэх шүд угаах арга: 1. СҮҮН ҮҮДЭН ШҮД ШҮДЛЭХ ҮЕ /1-2 …

  • 19 September

    Б.Жаргалсайхан: МАН-ын генсек гээд шазруун бацаан хэн билээ? тэрэнд хэлье!

    Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан аливаа юмыг ширүүхэн хатуухан хэлчихдэг зантай гэдгийг хэн хүнгүй мэднэ.Үнэнийг шуудхан хэлдэг учраас энэ нь ч иргэдэд таалагддаг гэж хэлж болно. Тэрээр өөрийн цахим хуудаснаа улс төрд сүүлийн үед өрнөөд буй асуудлаар санал бодлоо ийнхүү бичжээ. “МАН-ын ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ! Сайн муугаар хэлэгдсэн ч Үндсэн хуулийнхаа хэлэлцүүлгийг хийчихээд бүрэн эрхийнхээ …

  • 19 September

    Ээлжит бус сонгуулийн чимээ АН-ыг сандаргаж эхэллээ

    -Аль нэг сонгуульд нэр дэвшиж, ялж, олонхи болж, эрх мэдлээ ашиглах асуудал л энэ намынханд хамгийн чухал бололтой- Ирэх арваннэгдүгээр сард УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах тухай асуудал улс төрийн хүрээнд эрчтэй тархаж байна. МАН-ын бүлгийн гишүүдийн гаргасан энэ саналыг тойрч УИХ-ын гишүүд ч байр сууриа илэрхийлээд эхэлжээ. УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлэг засаглалын хямрал, улс төрийн тогтворгүй байдлыг бий …

  • 19 September

    Лидергүй болсон АН-ын зовлон буюу Ерөнхийлөгчөөс Ардчиллаа аврах төлөвлөгөө

    Нөлөө бүхий улстөрчид нь толгой дараалан АТГ-д хавтаст хэрэг нээлгүүлж, авлига албан тушаалын хэргээр шалгагдаж, үндсэндээ лидергүй болсон АН сүүлийн үед ардчиллаа хамгаалья хэмээн сүрхий том дуугарцгааж болсон. Ардчиллыг хэнээс хамгаалах гээ вэ, 30 жил Ардчиллыг дэмжин санал өгч, тэднийг эрх мэдэлд хүргэсэн ард түмнээс хамгаалах гээд байгаа юм уу. Ардчиллыг ер нь хэн “авсалсан” юм бэ гэдэг яриа ч …

  • 19 September

    ДАШТ: С.Батцэцэг цэвэр яллаа

    “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр  гарлаа. Эмэгтэйчүүдийн 68 кг-д С.Батцэцэг эхний тойрогт Узбекистаны Нилуфар Гадаеватай таарсан.Манай тамирчин 25 секундэд цэвэр яллаа.

  • 19 September

    Л.Эрдэнэ-Чулуун: Гэр хороололд олноор байгаа дэн буудал нэртэй газруудыг өөгшүүлж болохгүй

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудал, нийт 129 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн үр дүнгээ өнөөдөр /2019.09.19/ танилцууллаа. Шалгалтад хамрагдсан газруудыг “Зочид буудлын эрүүл аж ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд 8 буюу 6.2 хувь нь их, 92 буюу 71.3 хувь нь дунд, 29 …

  • 19 September

    НӨАТ-ын тохирол энэ сарын 22-нд явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2019 оны наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 9-р сарын 22-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 8 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.  Супер …

  • 19 September

    М.Мөнхшүр: Ажлаа хийж яваа гэмгүй цагдаагийн алба хаагчаар улс төр хийж байгаад урам хугарч байна

    Т.Энхсайхан иргэн гэгч хоёр хоногийн өмнө ЦЕГ-ын ахлах байцаагч Ч.Ойдовыг 500 сая төгрөгийн авлига авсан гэх мэдээлэл хийсэн билээ. Мөн ахлах байцаагч Ч.Ойдовын эхнэр, ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүрийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, тухайн үедээ замын цагдаад саатуулагдахдаа өөрийгөө “Ц.Нямдоржийн дүү байна” хэмээн эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн албан хаагчийн биед халдсан гэж ярьсан. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр өөрийн фэйсбүүк хуудаснаа …

  • 19 September

    Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг боловсрууллаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нийслэлд нэвтрүүлэх, жендэрийн тэгш бус байдлыг арилгах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг GIZ байгууллагын төслийн нэгж, Жендэрийн Үндэсний хорооны шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Долгор, шинжээч Ш.Солонго нар гүйцэтгэжээ. Эдгээр судалгааны дүнд суурилсан жендэрийн дэд хөтөлбөрүүдийг …

  • 19 September

    Топ модель Э.Сэлэнгэ хөл хүнд болжээ

    Топ модель Э.Сэлэнгэ хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, 2014 онд анхны охиноо өлгийдөн авч байв. Тэгвэл залуу хос тун удахгүй бүл нэмэх гэж байгаа ажээ. Хэд хоногийн өмнө Мисс Э.Сэлэнгээгийн төрсөн өдөр болсон бөгөөд энэ үеэрээ хөл хүнд болсноо зарлаж, давхар баяраа тэмдэглэсэн байна. Түүний нөхөр Б.Одбаярын хувьд “Brainstorm” брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн агентлагийг …

  • 19 September

    Нийтийн тээврийн зарим маршрутад өөрчлөлт орно

    Энэ амралтын өдөр буюу есдүгээр сарын 21,22-нд Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийгдэх тул 7 буудлаас 17-ын уулзвар хүртэлх хэсэгт автозамыг хөдөлгөөнийг хязгаарлагдана. Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам” Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв” Ч:24а “Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4” Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот” Ч:28 …