Monthly Archives: October 2019

October, 2019

  • 31 October

    М. Лхагвагэрэл 125 кг-ын жинд ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин боллоо

    “Будапешт-2019” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин, “Аварга” сургуулийн оюутан ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Унгарын нийслэлээс Монголын эрэгтэй баг тамирчдын хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. М.Лхагвагэрэл Будапештэд тэгшитгэлийн барилдаанд Кыргызстаны Кыргызстаны Музаффар Жаппуевыг оноогоор …

  • 31 October

    Өнөөдөр нэг дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 19-23-р гудамж, 107-р цэргийн ангийн хашаа, Хан дөлгөөн ХХК, Энх амгалан христийн цуглаан, 134-р цэцэрлэг, Аяут өрхийн эмнэлэг, Тавин ус, Ану сервис, Галуут Мандал ХХК-ууд …

  • 31 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг тогтуун өдөртөө дулаахан байна. 2019 оны 10 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, …

  • 30 October

    Д.Түвшинтөр: 30 хоногийн визээр ирсэн жуулчид Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгэл хийлгэдэггүй

    Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөрөөс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. –Өчигдөр болсон гүйцэтгэх ажилтай холбоотой асуудлаар товч мэдээлэл өгөөч. Танай байгууллага тус ажиллагаанд ямар байдлаар оролцсон бэ? -Тагнуул, цагдаагийн байгууллагын шалгалтад манай Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч нар хамтарч оролцон паспорт бичиг баримтын шалгалтыг хийсэн. -Өнөө өглөө авсан мэдээллээр 600 гаруй иргэний паспортыг шалгалтад хамруулснаас …

  • 30 October

    Хатгалгаа өвчний шинж тэмдгийг таних, урьдчилан сэргийлэх аргууд

    Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн …

  • 30 October

    Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны багачууд цэцэрлэгтэй боллоо

    150 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн байгуулалтыг Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Глобал Пост” ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэжээ. Тус цэцэрлэгийн 6 бүлэгт 240 хүүхэд, 30 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Нийслэлийн хэмжээнд СХД-ийн 28 дугаар хороо цэцэрлэггүй хороо байсан бөгөөд цэцэрлэг нээгдсэнээр тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 420 хүүхдээс 240 хүүхдийг хамруулан хичээл сургалтын …

  • 30 October

    “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг батлав

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг батлав Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаадын зээл, хандив, тусламжид хамруулан санхүүжүүлэхээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд: –  Ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах –  Эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, урт хугацааны тусламж …

  • 30 October

    ГХЯ: Латвийн хил дээр саатуулагдсан монгол иргэд дипломат албан хаагчид биш

    Монгол Улсын хоёр иргэн энэ сарын 28-нд их хэмжээний “янжуур” тамхи тээвэрлэж яваад Латви-Оросын хил дээр ОХУ-ын гаалийн байгууллагад саатуулагдаад байгаа билээ. Үүний дараа тус хоёр иргэн нь дипломат албан хаагчид байсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж эхлээд байгаа билээ. Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад “Дээрх хоёр иргэн нь Гадаад харилцааны яам, консул, дипломат албатай ямар ч хамааралгүй. …

  • 30 October

    Д.Гэрэл: Зохион байгуулалтад оролцсон нэг Монгол иргэнийг шалгаж байна

    Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран өнгөрсөн шөнө буюу 2019 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах “Амар, Ориентал”, Баянгол дүүрэгт байрлах “Кентавр”, “Сүхбаатар дүүрэгт байрлах “Юнион”, зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын 800 гаруй иргэнийг  саатуулсан билээ. Уг асуудалтай холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Бид энэ оны наймдугаар сараас хойш мэдээлэл авч байсан. Эхний ээлжинд 80 хүн …

  • 30 October

    Ц.Ганзориг: БНХАУ-ын 740 орчим иргэнийг саатуулсан

    БНХАУ-ын 700 гаруй иргэдийг саатуулсан явдалтай холбогдуулж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Яг одоо байгаа мэдээллээр 740 орчим иргэнийг саатуулаад байгаа ч нэмэгдэх хандлагатай байна гэдгийг хуулийн байгууллагынхан хэлж байна. Эцсийн байдлаар тодорхой мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа хэвлэлийнхэнд өгөх учраас үйл явцыг хуулийн хүрээнд, прокурорын хяналт дор мэдээлэх боломжтойг ойлгоно …

  • 30 October

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ: Монголын талтай хамтарч ажиллана

     БНХАУ-ын 700 гаруй иргэдийг саатуулсан явдалтай холбогдуулж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас МЭДЭГДЭЛ гаргалаа.  Мэдэгдэлд  “2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр манай элчин сайдын яаманд Монголын цагдаагийн байгууллагаас Хятад улсын харьяат иргэд Монгол Улсад цахим гэмт хэрэг холбогдсон талаар мэдэгдсэн. Монгол Улсын цагдаагийн байгууллага эл хэрэгт хуулийн дагуу зохих арга хэмжээг авч байгаа ба одоогийн байдлаар мөрдөн байцаалт, мэдүүлэг …

  • 30 October

    БНХАУ-ын иргэн зөвшөөрөлгүй эмчилгээ хийх гэж байсныг илрүүлжээ

    Энэ сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаргалант апартмент хотхонд Хятад улсын иргэн Хосбаяр гэгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийх гэж байсныг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.Алтантуяа, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Цэвэгсүрэн нар зогсоожээ. Цахим сүлжээнд байршуулсан “Өвөр монгол эмч үзлэг, эмчилгээ хийнэ” гэх зарын мөрөөр очиж шалгахад  дээрх иргэн нь бичиг баримтгүйгээс гадна …

  • 30 October

    Ц.Баасанжавт “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” гардууллаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулган өчигдөр боллоо. Хүндэтгэлийн чуулганы эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн уншиж танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд хандан “Нийслэл хот маань өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх түүхийн гурвалсан холбоог эрчлэн зангидаж цаг хугацааг өртөөлөн өөрчлөлт …

  • 30 October

    Мянган малчны чуулганаас малчдын дэвшүүлсэн саналыг гардууллаа

    Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар, нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Монгол Улсын гавьяат малчин О.Дорж, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр нарын зэрэг хүмүүс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзаж, тус нийгэмлэгээс саяхан зохион байгуулсан “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” малчдын анхдугаар чуулганаас Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгуулахаар гаргасан саналыг гардууллаа.Монгол Улсын гавьяат малчин …

  • 30 October

    Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж бий

     Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэхээр эрчүүдээр л төсөөлөгддөг. Гэтэл өнөө цагт эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэгээрээ ялгарч байгаа эмэгтэй энхийг сахиулагчид цөөнгүй. Тэдний нэгэн төлөөлөл болж, цэнхэр дуулгатан болсон Онцгой бүсгүй бол Д.Отгонжаргал. Түүний хувьд Онцгой байдлын байгууллагын эмэгтэй алба хаагчаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальоны …