Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг тогтуун өдөртөө дулаахан байна.

2019 оны 10 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …