Monthly Archives: October 2019

October, 2019

  • 30 October

    Отгонтэнгэр Их сургуулийн оюутнууд 250 гаруй шуудай аргал түүж, зургаан хүүхэдтэй айлд өгчээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачилсан “Соёл-экологи” төслийн хүрээнд “Отгонтэнгэр” их сургуулийн оюутнууд 250 гаруй шуудай аргалыг түүж, Баянзүрх дүүргийн 27-р хорооны оршин суугч иргэн н.Бямбажав, зургаан хүүхэдтэй н.Жагдаг нарын гэр бүлд хүлээлгэн өгчээ. Энэ удаа “Нүүдэлчдийн ахуй соёл бол Эко соёл мөн”уриан дор тогтвортой хөгжлийн боловсролыг түгээж байгаа Отгонтэнгэр их сургуультай хамтран сарын аяныг өрнүүлж байна. Тус …

  • 30 October

    Б.Тодзаяагийн ялыг хэвээр үлдээлээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2019 оны аравдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Б.Тодзаяа нь 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр гэртээ 4 настай, эрэгтэй Э-г орондоо шээлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт …

  • 30 October

    “Нийслэлийн гэр бүлийн өдөр”-өөр 38 хос хуримлалаа

    Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Нийслэлийн гэр бүлийн өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, гэрлэх ёслолын ордон, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Нийслэлийн гэр бүлийн өдөр”-өөр баталгаат гэр бүлүүдийг нэмэгдүүлэх, гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учрыг таниулах зорилгоор залуу гэр бүлд үлгэр дуурайлал …

  • 30 October

    Хогийн цэгээс малын гүзээ түүн, нийслэл рүү тээвэрлэж байжээ

    Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2019.10.28-ний өдөр “Аймгийн хогийн цэгээс малын гүзээ түүж тээвэрлэж байна” гэсэн гомдол мэдээлэл иржээ. Энэ дагуу хэргийг шалгахад иргэн Б нь хогийн цэг дээрээс гүзээ түүж Улаанбаатар хотруу тээвэрлэж байсан нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Иймд хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь тодорхойгүй малын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй …

  • 30 October

    FIBA-ийн комиссын гишүүнээр Л.Мягмаржав сонгогдлоо

    Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоо /FIBA/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Андреас Загклисаас Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржав FIBA 3х3 Комиссын гишүүнээр сонгогджээ. Түүнд Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр сагсан бөмбөгийн спортын хөгжилд тууштай оруулж буй хувь нэмэр, туршлага, ур чадварыг тань үнэлэн FIBA 3х3 Комиссын гишүүнээр 2019-2023 онуудад дөрвөн  жилийн хугацаатай томилсныг албан ёсоор …

  • 30 October

    Төв талбайгаасаа “Сансрын бөмбөлөг” хөөргөсөн анхны улс боллоо

    Hийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв /МАРСА/-ийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Улаанбаатар 380-Сансар өөд” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөв. Ингэснээр Монгол Улс нь задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс боллоо. Хоорондоо 30 минутын зайтай хөөрсөн гурван цуврал сансрын …

  • 30 October

    БНХАУ-ын 700 гаруй иргэнийг саатуулан, шалгаж эхэллээ

    Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Тодруулбал өчигдөр СБД-т байрлах “UNION building”, БЗД-т байрлах “Амар”, “Ориентал”, БГД-т байрлах “Кентавр” зочид буудлаас БНХАУ-ын нийт 700 гаруй иргэнийг баривчлан 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер хураан авчээ. Уг хэргийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг ” Тагнуулын болон …

  • 30 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын билгийн тооллын 3. Буд гараг. Онгоц одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: ТөрөхүйСуудал:  Ус Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 30 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна. 2019 оны 10 дугаар сарын 30-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар түр зуур …

  • 29 October

    Дуучин Б.Амархүүд хоёр жилийн хорих ял оноолоо

    Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн ял оноолоо. Шүүх хурлын шийдвэрийг  шүүгч түүнд уншиж танилцууллаа. Тодруулбал, 2019 оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт НҮБ-ын 1971 онд сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцод багтсан дельта-9 агууламж бүхий өвс нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 …

  • 29 October

    Нийслэлийн 380 жилийн ойд зориулан “Хийморь тэтгэсэн Улаанбаатар” баримтат киног бүтээжээ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ой  өнөөдөр /2019.10.29/ тохиож байна. Ойг тохиолдуулан “Хийморь тэтгэсэн Улаанбаатар”  нэртэй  44 минут үргэлжлэх баримтат кино бүтээжээ .

  • 29 October

    Нийслэлийн түүхт 380 жилийн ойн барилдааныг нээж хотын Захирагч С.Амарсайхан үг хэллээ

    Нийслэлийн түүхт 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Бөхийн барилдааны зүүн жигүүрийг Монгол Улсын аварга Н.Батсуурь, баруун жигүүрийг Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс манлайлан барилдаж байна. Бөхийн барилдааны нээлтэд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар оролцлоо. Ойн барилдааныг нээж хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Арваннэгдүгээр жарны цагаан …

  • 29 October

    Ш.Анхмаа:Сүүлийн гурван жилд 100 гаруй сургууль, цэцэрлэг ашиглалтад орууллаа

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаатай ярилцлаа. –НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ТОО ТӨЛӨВЛӨЖ БАЙСНААС ЭРС ХУРДТАЙ НЭМЭГДЭЖ БУЙ. ХҮН АМЫН ТОО ӨСӨН НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР АСУУДЛУУДЫГ ШИЙДЭХИЙН ЗЭРЭГЦЭЭ НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯМАР БОДЛОГО БАРИМТЛАН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ? Улаанбаатар хотын иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд эхлээд судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байгааг, ямар үр дүнд хүрэх ёстойгоо тодотгов. …

  • 29 October

    УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр гурав дахь жилдээ зарлагдлаа

    УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ Агваанлувсангийн Ундраагийн санаачилгаар 2017 оноос эхлүүлсэн “Идэр оюуны ундраа” аяныг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилго бүхий энэхүү аяны хүрээнд 3 жилийн хугацаанд МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарын 20, ХААИС-ын мал аж ахуй, биотехнологийн сургуулийн 5, нийт 25 оюутанд нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэг олгожээ. Тэрбээр энэ жил уг …

  • 29 October

    Замын цагдаагийн гүүрэн гарцын B хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

    Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын үндсэн хэсэг буюу Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрний үндсэн хөдөлгөөнийг өнгөрөгч есдүгээр сарын 16-ны өдөр нээсэн билээ.  Тэгвэл өнөөдөр /2019.10.29/ тус гүүрэн гарцын B хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Иймд, иргэд жолооч та бүхэн Нарны замаас зүүнээс баруун гар тийш зорчихдоо баруун гар тийш эргэн зургийн дагуу хөдөлгөөнд оролцож, …