Monthly Archives: December 2019

December, 2019

  • 4 December

    Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулах уралдаан зарлагдлаа

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын  14-ны өдрийн А/1210 тоот Захирамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд “Бидний хот” сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа. Уралдаанд Монгол Улсын иргэншилтэй иргэдээс бүрдсэн мэргэжлийн уран бүтээлчдийн багууд болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Элчин сайдын яамдууд төсөл боловсруулан оролцох боломжтой. Сонгон шалгаруулалтад оролцогч нь өөрийн …

  • 4 December

    Нийслэлийн ЕБ-ын 55 дугаар сургууль “Нээлттэй хаалга”-ны өдөр зохион байгууллаа

    Жил бүрийн 12 дугаар сарын 3 -ны хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль ХБИ-ний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зургаа дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ өдөр тус сургуулийн 505 сурагчдын …

  • 4 December

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүд

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албаны ёсны айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд: –  “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т – монголын талаас Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн – оросын талаас Эрчим хүчний сайд А.В.Новак –  “Монгол Улсын Засгийн газар …

  • 4 December

    Зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ

    Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа логистикийн төв хамтран зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхэлж байгаа асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр, “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн захирал К.Олимпиад нар хүргэлээ. …

  • 4 December

    “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

    Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган ажиллаж байна. Тэгвэл Монголын Иргэний нисэхийн ерөнхий газрын хамт олон энэхүү уриалгад нэгдэж,  байгууллага, хамт олноороо ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас …

  • 4 December

    Б.Индра: Зам засвар арчлалт, ус зайлуулах хоолойн асуудлыг шийднэ

    Автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индратай ярилцлаа. -Авто зам  ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр НИТХ-аас гаргасан. Иргэд олон нийтийн дунд татвар нэмэгдсэн гэх ташаа мэдээлэл тархах болсон учраас юуны түрүүнд та энэ талаар тайлбар өгөхгүй юү? -Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр татвар нэмэгдчихлээ гэсэн буруу ташаа мэдээлэл явж байгаа …

  • 4 December

    Ж.Батзандан: Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны гишүүд өнөөдөр /2019.12.04/ Улсын ерөнхий прокурорт хандаж Олон улсын парламентын холбооны шийдвэрийг хүргүүлэв. Мөн энэ үеэр Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг энэ сард багтаан суллахгүй бол бүх нийтийн жагсаал цуглаан, улс төрийн тэмцэл зохион байгуулахаа …

  • 4 December

    Х.Баттулга: Мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглахгүй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм хүрээлэн, Эстоны Засгийн газрын хамтын санаачилгын, олон улсын ашгийн бус “И-засаглал академи” хамтран өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд “Дижитал Монгол” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Бүрэн дижиталчлал хийхэд шаардлагатай бодлого, зохицуулалтын шинэчлэл, цахим засаглалын асуудлаарх хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …

  • 4 December

    Р.Баттогтоход “Мандах нар” одон гардууллаа

    2019 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр буюу өчигдөр Япон улсын Элчин сайдын өргөөнд Япон Улсын Хэргийг түр хамаарагч Ш.Хаяаши “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг Монгол Улсын иргэн Р. Баттогтоход гардууллаа. Р. Баттогтох нь 1977 онд Монгол Улсад анх удаа хэрэгжсэн Японы Хөгжлийн албан ёсны тусламж болох “Говь ноолуурын үйлдвэрийг барьж байгуулах” буцалтгүй тусламжийн төсөлд орчуулагчаар …

  • 4 December

    Монголын гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотноо нээгдлээ

    Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монголын соёлын өдрүүдийн цуврал арга хэмжээний нэг болох гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотноо нээгдлээ. Онгон дагшин байгальтайгаа харилцан шүтэлцээтэй оршиж ирсэн Монголын нүүдэлчдийн ахуй, соёлын зүй тогтлыг Хятадын ард түмэнд толилуулах тус үзэсгэлэн гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн бүтээлүүдээс бүрджээ. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар үзэсгэлэнг …

  • 4 December

    Орос, Монголын засгийн газар эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулав

    Монгол Улсын Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний Сайд А.В.Новак нар ОХУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Москва хотноо байгуулав. Тус хэлэлцээрийг байгуулснаар эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмаар үр ашигтай, эдийн засаг, шинжлэх ухаан – техникийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. ОХУ, Монгол Улсын …

  • 4 December

    М.Ганбаатар: Сайжруулсан түлшний түгээлт, борлуулалтыг улам сайжруулахаар ажиллаж байна

    Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өчигдөр (2019.12.03) “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр дээр ажиллаж, түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын явцтай танилцлаа. Тэрбээр, УИХ-ын даргын 2017 оны захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын …

  • 4 December

    Ил уурхайд 32.3 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийжээ

       Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хүнд даацын машин механизмын парк шинэчлэл сүүлийн гурван жилд эрчимжсэн. Энэ жил гэхэд техникийн шинэчлэлийн хүрээнд 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тухайлбал, Уулын хэсэгт ОХУ-д үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн ЭКГ-12К маркийн экскаватор хоёр, Зам овоолгын хэсэгт Катерпиллер 16М маркийн шинэ загварын автогрейдер, Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын …

  • 4 December

    Ерөнхийлөгчийн болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиудын төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын дэд дарга, Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан өчигдөр (2019.12.03) Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 1.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 1993.02.15-ны өдөр батлагдаж, мөн онд анх …

  • 4 December

    Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хуульд хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж, энэ тухайгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ. ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ТҮҮНИЙГ ДАГАЛДАН БАТЛАГДСАН ЗАРИМ ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмгөөллийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2019 …