Өнөөдөр аргын тооллын 2019 оны арванхоёрдугаар сарын 03. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 7. Ангараг гараг. Яруу эгшигт одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: Төрөн түгэхүйСуудал: Уул Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа …
Monthly Archives: December 2019
December, 2019
-
3 December
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 2019 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн бүс нутгаар …
-
2 December
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Бээжин хотноо хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Хятадын олон улсын соёлын солилцооны төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын үндэсний их театрын концертын танхимд тоглогдох Монгол-Хятадын хамтарсан “Алтан ерөөл” урлагийн тоглолтыг зохион байгуулахад хамтран ажилласан Хятадын соёлын …
-
2 December
С.Амарсайхан:Шинэ санаачилга, шийдлүүдийг бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид ажилдаа тусгах нь чухал
“Ирээдүйдээ эзэн байя” уриатайгаар тав дахь жилдээ зохион байгуулагдсан “Хөрөнгө оруулагч үндэстэн-2020” чуулга уулзалтын “Улаанбаатар хотын бизнесийн орчин”, “Сео” зэрэг хэлэлцүүлгүүдэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан панелистаар оролцлоо. Улаанбаатар хот цаашид ямар төлөвлөлтөөр хэрхэн хөгжих, бусдаас ялгарах онцлог нь юу байх вэ, хүн амынх нь талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлж байгаа нийслэлийн хувьд тэдэн рүү чиглэсэн …
-
2 December
Нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа
НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ. Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 …
-
2 December
Дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна
Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ. Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж буй бөгөөд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар …
-
2 December
Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын харьяат болгов
Дэлхийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ираны нэрт жүдоч, 27 настай Моллаей Саеид Монгол Улсын иргэншилтэй болсон талаар бид өнөөдөр мэдээлсэн билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас дөнгөж сая албан ёсоор мэдээллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, …
-
2 December
Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбат сонгогдлоо
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр (2019.12.02) болж, Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагаа …
-
2 December
Замаа ашиглана ч, арчилна ч
Улаанбаатар хотод авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх саналыг нийслэлийн удирдлагуудын зүгээс гаргасанд олон нийтэд янз бүрийн байр суурьтай байна. Энэ нь иргэдийн халаастай шууд холбоотой учраас тэгэх нь ч дамжиггүй. “Түгжрэл бууруулах нэрийдлээр иргэдийнхээ халаас руу өнгийлөө” гэсэн нэг өнцгөөс харвал мэдээж тийм. Гэхдээ энэ бол түгжрэлээс үүдэлтэй гэхээсээ илүү юуны түрүүнд авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангах, зам засвар, …
-
2 December
Жолооч та өдөрт 276 төгрөг төлөөд жилийн турш засвар арчлалт бүрэн хийгдсэн замаар зорчих боломжтой
Уншигч та 20.000 төгрөгөөр юу хийж чадах вэ. Хүнсний хувьд хоёр талх, 5 кг гурил, 1 кг будаа авч болох юм. Харин бүтээн байгуулалтын хувьд энэ мөнгөөр юу бүтээж чадах бол. Хашаан дахь явган хүний замыг энэ мөнгөөр засварлаж хүрэх үү. Аль эсвэл орон сууцны дундах нийтийн талбайн нэг хэсгийг тохижуулж дөнгөх үү. Үгүй дээ тактаа энэ мөнгөөр засварлаж, өнгө …
-
2 December
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ
Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит XXIX хуралдаан өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж байна. Хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай”, “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, …
-
2 December
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны хүрээнд “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг зохион байгуулна
НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол улсын засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Жендэрийн …
-
2 December
Бээжин хотноо “Монголын кино өдрүүд-2019” эхэллээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд талууд соёлын өдрүүдээ харилцан өргөн дэлгэр зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний нэг хэсэг болох “Монголын кино өдрүүд” БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 12 дугаар сарын 1-нд нээлтээ хийлээ. Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн 90 орчим киноноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) …
-
2 December
Д.Санчирбаяр:Агаарын тоосонцрын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 60 орчим хувиар буурсан
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх зургаан дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь очиж ажиллахад зуух яндангийн холбоос муу, үнсээ дүүргэсэн, …
-
2 December
Д.Анар Курош бөхийн Азийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртлээ
ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин Монгол улсын харцага Д.Анар Курош бөхийн Азийн нээлттэй тэмцээний +100 кг-ийн жинд аваргын алтан медалийг хүртлээ. Тус тэмцээн нь арваннэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан юм. Д.Анар жүдо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийн хоёр алт, нэг мөнгө, багийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг хүрэл медальтай, мөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл