Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн ОХУ-ын Саратов хотноо энэ сарын 8-ний өдөр эхэллээ. Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 20 орчим орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулна. Дэлхийн …
Yearly Archives: 2019
September, 2019
-
10 September
Амгалан амаржих газар “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-тэй боллоо
НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд нийслэлийн Амгалан амаржих газарт “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-ийг нээлээ. Энэхүү төв нь эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар тоноглогдсон бөгөөд амаржих газрын бүх эмч, мэргэжилтнүүд дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур …
-
10 September
У.Хүрэлсүх: Ноён уулыг тусгай хэрэгцээнд авч, Дархан цаазат газар болгох ёстой
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо. Тэрбээр “Бидний өвөг дээдэс Хүннүгийн ноёд язгууртнуудын булшийг одоогоос 95 жилийн өмнө Оросын археологчийн удирдсан баг Ноён уулнаас олсон байдаг. Монгол хүн яаж ч ядарч туйлдсан байлаа гээд өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх учиргүй ээ. …
-
10 September
Дуучин М.Нарантуяа “Мангир” нэртэй брендээ гаргажээ
Дуучин Нара буюу М.Нарантуяа “Le miel de Nara” буюу “Мангир” нэртэй зөгийн балны шинэ брендээ энэ сарын 8-ний өдөр цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд зэрлэг цэцэгс, эмийн ургамлаас тоос хүртсэн зөгийн балаар тус брендийн бүтээгдэхүүнүүдээ хийж байгаа аж. Тэрбээр энэ талаараа “Танд хүрч буй энэхүү 450гр балыг гарган авахын тулд : 1150 гаруй ширхэг зөгийнүүд маань 180,200 …
-
10 September
Ч.Раднаабазар: Ирээдүйн тив, дэлхий, олимпийн алдартнууд сууж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Хүүхдийн спортын их наадамд оролцогч тамирчид, багш дасгалжуулагчдыг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, амжилт хүслээ. Налайх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 12 төрлөөр зохион байгуулж 1340 гаруй хүүхэд хамруулсан бол, Хүүхдийн спортын VI их наадамд Налайх дүүргээс спортын 11 төрлөөр нийт 113 тамирчин, 19 багш дасгалжуулагч оролцож байна. Дүүргээ төлөөлөн оролцож …
-
10 September
Х.Гансүх: Телевизийн технологийн дараагийн үе шат Home Media үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна
Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид уламжлалт телевизийн технологи, тогтсон хөтөлбөрт телевизийн үйлчилгээнээс илүүтэй интернетед суурилсан шинэ үеийн дэвшилтэт үйлчилгээг сонгох нь нэмэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан шинэ технологид суурилсан үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ барьж буй “MNBC” ХХК-ий дэд захирал Х.Гансүхтэй ярилцлаа. -“MNBC” ХХК-ий зүгээс хэрэглэгчдэдээ шинээр хүргэж байгаа үйлчилгээнийхээ талаар танилцуулахаас ярилцлагаа эхэлье. –“MNBC” ХХК анх 2007 оноос эхлэн Улаанбаатар хотод олон …
-
10 September
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны багачууд цэцэрлэгтэй боллоо
Нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэл хотод 30 сургууль, 73 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 15,500, цэцэрлэгийн хүчин чадлыг 12,255-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрт “сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 …
-
10 September
“Ирээдүйн авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) болон Америкийн Монголчуудын Соёлын холбоо хамтран “Ирээдүйн Авьяастан” хөтөлбөрийг арав дахь жилдээ зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь Соёл урлагийн их сургуульд анги дэвшин суралцахад санхүүгийн бэрхшээл тулгарч буй орлого багатай өрхийн оюутан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, цаашид сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжин, урлагийн боловсролыг хөгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой. МУЗ нь СУИС-д суралцаж буй орлого багатай …
-
10 September
Ц.Элбэгдоржийг нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хүн гүтгэсэн гэх үндэслэлээр нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Ц.Элбэгдорж нь нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг өөрийнхөө засгийн газрыг унагахаар санал гаргасан гэх мэдээллийг түгээжээ. Улмаар дээрх мэдээллийг шалгуулахаар Н.Алтанхуяг шүүхэд хандаад байсан ба шүүхээс худал мэдээлэл түгээж, Н.Алтанхуягийн ажил …
-
10 September
Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр “Шинэ Монгол Харүмафүжи” ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд нийт 38 бүлэгт 1180 сурагч, 100 гаруй багш ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Шинэ Монгол Харүмафүжи сургууль нь хүүхдүүдийг сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, эрүүл чийрэг, зөв бодолтой Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилго тавин …
-
10 September
Хүүхдийн спортын VI наадмын нээлт болно
Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тоглолт энэ сарын 7-нд Улаанбаатар хотноо эхэлсэн. Тэмцээн 34 төрлөөр энэ сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын 22 байршилд болох бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн 834 сургууль, 546 спорт клубуудын 6000 орчим өсвөрийн тамирчид оролцож байна. Тэмцээний хүндийн өргөлтийн дүн гарсан байгаа бол бусад тэмцээнүүд үргэлжилж байгаа. Өнөөдөр Буянт-Ухаа ордонд Монголын Спортын хүүхдийн VI …
-
10 September
С.Амарсайхан: Хоёр, гуравхан газраас болж хотын зам талбай, дэд бүтцийн асуудал нь шийдэгддэггүй байж болохгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын гудамжнаас шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам руу холбогдох 13 км зургаан эгнээ, хоёр урсгалтай зам барих ажлын бэлтгэлийг хангах үүднээс тухайн газар дээр нь ажиллаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тухайн замын траст …
-
10 September
Лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орлоо
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслол өчигдөр боллоо. БХБЯ-ны захиалгаар анх удаагаа Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, Улаанбаатар хотын захиргаа, УСУГ-т хүлээлгэн өгч байгаа юм. Нээлтийн ёслолд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон холбогдох албаныхан оролцлоо. Лаг усгүйжүүлэх байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх …
-
10 September
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын төлөөлөгч Биата Транкманыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг томилолтын хугацаа нь дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирснийг тэмдэглээд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож …
-
10 September
Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд: 11-12-нд ихэнх нутгаар бороо орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны есдүгээр сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл