2016 оноос эхлүүлсэн Маамуу хүүхдийн цогц контентын төсөл өнөөдөр хүүхдэд зориулсан дуу, хүүхэлдэйн кино, ном, буддаг ном, тоглоом гэх мэт олон бүтээлээр амжилттай үргэлжилж байна. Монгол хүүхдэд зориулсан, монгол ахуйг харуулж, монгол соёлыг таниулсан контент бүтээж соёлын үр тарьж буйг нь Монгол Улсын Засгийн газрын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас өндрөөр үнэлж, тус төслийг санаачлагч Г.Гантуяад Соёлын тэргүүний ажилтан …
Yearly Archives: 2019
June, 2019
-
13 June
“Алтаргана-2020” наадам ОХУ-ын Буриадын Агад болно
Буриад зоны урлаг, соёл, спортын “Алтаргана-2020” их наадам хойтон жил буюу 2020 оны долдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ОХУ-ын Буриадын Ага сууринд болох тов гарчээ. “Алтаргана” наадмыг зохион байгуулах олон улсын хороо саяхан хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Ирэх жил болох ээлжит “Алтаргана” олон улсын наадмын уралдаан, тэмцээнүүд Ага, Могойт суурингуудад зохиогдох ажээ. Наадмын хүрээнд урлаг, соёлын 15, спортын 6 төрлийн …
-
13 June
Видео: “Бөртэ” хамтлагийн клипэнд Н.Айшолпан охин тогложээ
Ардын язгуур урлагийн анхдагч хамтлаг болох “Бөртэ” хамтлагийн “Алтай” хэмээх шинэ уран бүтээл олны хүртээл болоод эхэлжээ. Энэ уран бүтээлийг чимж, Казах түмний төлөөлөл болсон дэлхийд алдартай бүргэдчин Н.Айшолпан охин аавын хамт тоглосон байна. “Бөртэ” хамтлаг нь үндэсний өв соёл, түүхийг хөгжмийн хэмнэлээр дамжуулан дэлхийн сонорт хүргэх. зорилгоор анх 1999 онд Герман улсад таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан түүхтэй. Тэгвэл тус …
-
13 June
Цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол Цэргийн нэгдсэн холбоотой хамтран өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад зориулсан сургалт, лекц зохион байгууллаа. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн 400 эрэгтэй сурагч хамрагдсан энэхүү сургалт Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил төлөвшлийн сэдвээр нийслэлийн Иргэний танхимд боллоо. Сургалтын нээлтэд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Баянзүрх …
-
13 June
Инженерийн шийдлээр улсынхаа хөгжлийг тооцоолж, төлөвлөх цаг болсон байна
Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн зорилгыг эрдэмтэн, профессор, инженерүүд дэмжихээ илэрхийлж, хамтарч ажиллахаар болов. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлгийг ШУТИС-т зохион байгуулав. Үүний өмнөх уулзалт хэлэлцүүлгийг ажлын хэсгийнхэн өнгөрсөн 7 хоногт хийсэн бөгөөд ЗГ-ын 13 яам, 5 агентлагийнхантай уулзаж, 2045 он хүртэлх салбар тус бүрийн хөгжлийн төсөөлөлтэй дэлгэрэнгүй …
-
13 June
Дархан чиглэлийн зам засварын ажлын нээлт энэ сарын 17-нд болно
Улаанбаатар – Дархан чиглэлийн 204 километр авто замыг нийт дөрвөн эгнээ болгохоор ажиллаж байгаа билээ. Одоогоор хуучин хоёр эгнээг нь засварлахаар ажлыг нь эхлүүлсэн байна. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор газар чөлөөлөлт, түр зам гаргах ажил өрнөж байна. Замын тендерт таван компани шалгарсан бөгөөд энэ долоо хоногт компаниуд замын ажилдаа гарч, энэ сарын 17-нд авто замын ажлын нээлт болох аж. Харин шинээр хоёр эгнээ нэмэх …
-
13 June
У.Хүрэлсүх: Бид номын засаглалын бодлогыг орхигдуулсан байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралд оролцлоо. Хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт болж, 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагаа, барилга байгууламжийн байдалтай танилцаж, урлаг соёлын чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргасан шийдвэрүүдийн талаар оролцогчдод мэдээлэл …
-
13 June
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Чингэлтэй 10:00-16:00 цагт: 5, 6-р хороо 6-р хороолол орчим, 15-22, 24, 25, 26, 30, 31, 34, 45, 49-р байрууд, Хөп наран медикал, Баян Ханхөхий трейд, Сэрүүлэг констакшн ХХК-ууд, Хөдөлмөрийн ДС, Нийслэлийн ахмадын хороо, ЗДТГ 5-р хороо, Гранд моторс, Сэрүүн, …
-
13 June
УИХ-ын гишүүн О. Баасанхүү Ардчилсан намын зөвлөлд нэгдлээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах, нэгдэх хүсэлтээ өгсөн билээ. Тэгвэл түүний хүсэлтэд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр /2019.06.12/ хариу өгчээ. Хариу албан бичигт: “УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны 2019 зургадугаар сарын 9-ний өдрийн 6407 албан бичигтэй танилцлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан АН-ын зөвлөл тодорхой зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн. Иймд …
-
13 June
С.Ш.Жээнбеков: Хэлэлцээгээр эдийн засаг, соёлын чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Киргиз улсын “Конгресс-Холл” ордны Их танхимд болж өндөрлөлөө. Баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв. Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков “…Албан …
-
13 June
Улаанбаатарт өдөртөө 25-хэм дулаан байна
2019 оны зургаадугаар сарын 13-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Алтайн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 …
-
13 June
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн …
-
13 June
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Аргын тооллын 6 сарын 13, Бархасвадь гараг. Билгийн тооллын 11, Салхины эх одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг …
-
12 June
Ерөнхийлөгч Х.Баттулга “Ата-Бейит” хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцов
Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиевын хамтаар Киргиз улсын Чон-Таш дахь “Ата-Бейит” хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцлоо. “Ата-Бейит” нь 19 улсын 137 хүнийг нутаглуулсан газарт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн босгосон хөшөө юм байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл илэрхийлэв.
-
12 June
Циркийн ард талын замыг 10 хоног хаана
Сүхбаатар дүүргийн нэг дүгээр хороо, Циркийн ард талын 0.7 км авто замыг 2019 оны зургаадугаар сарын 12-ноос 24-ний өдрийн хооронд 10 хоногийн хугацаатайгаар хаахаар болжээ. Зам хаахтай холбоотойгоор холбогдох тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан тул тус чиглэлд зорчигчид замыг тойрч хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зөвлөлөө. “Сити Ланд Марк” ХХК 800-ийн хос шугам өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж байгаа аж. Мөн Сүхбаатар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл