Yearly Archives: 2019

May, 2019

  • 29 May

    Д.Сарангэрэл: Сүрьеэгийн халдварыг эрт илрүүлэн эмчилж байна

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сүрьеэгийн өнөөгийн байдал болон үүнтэй холбоотойгоор үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Сүүлийн өдрүүдэд АН-ын эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа эрүүл мэндийн салбар, ЭМ-ийн сайд руу дайрч доромжлон жагсаал углаан хийж байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг хийж байна. ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөл үндэсний хэмжээнд хийсэн сүрьеэгийн тандалт судалгаанд үндэслэн …

  • 29 May

    Дөрвөн настай хүүгээ зодож хүнд гэмтээсэн хойт эцэгт 10 жилийн хорих ял оноолоо

    Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд дөрвөн настай хүүгээ зодсон хойт эцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.5.29/ боллоо.  Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Б.Тодзаяаг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг  мэдсээр байж, гэр …

  • 29 May

    Л.Оюун-Эрдэнэ: УБ хотын замбараагүй газар олголтыг цэгцэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын газрыг замбараагүй, төлөвлөлтгүй байдлаар олгож эхэлсэн асуудлыг тусгайлан авч хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гаргасан талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр мэдээлэл хийлээ.   Тэрээр нийгэмд бий болсон алдаатай, төлөвлөлтгүй, аливаа асуудлыг засаж, залруулж байж бид цаашаа хөгжих талаар ярих цаг болсон. Улаанбаатар хотын утаа, автомашины түгжрэлтэй холбоотой өнөөдөр үүсээд байгаа хүндрэлүүд бол нэг талаасаа …

  • 29 May

    Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон Улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын хуралд оролцож, Зэвсэгт хүчний жанжин штабын цэрэг дайчдад хүндэтгэл үзүүлж, үг хэлэв. Жил бүрийн 5 дугаар сарын 29-нийг НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэхүү баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл …

  • 29 May

    Нийслэлчүүд хотын төсвийн орлого, зарлагыг “тольдож”, хяналт тавих боломжтой боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар донор байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын иргэдэд зориулсан төсвийн эмхэтгэлийг анх удаа боловсруулан гаргаснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Швейцарийн Хөгжлийн агентлагийн захирал Габриелла Спирли, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев, Үндэсний …

  • 29 May

    Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх шинэлэг аргыг нэвтрүүлж байна

    Сүрьеэгээр өвдсөн иргэн эмчилгээнд хамрагдахдаа эмч, эмнэлгийн ажилтан, сайн дурын идэвхтэний зайлшгүй хяналтан дор эм бэлдмэлийг ууж хэрэглэдэг. Тэгвэл энэ хүрээнд техник технологийн дэвшлийг ашиглан Skype application ашиглан эмч, эмнэлгийн ажилтан  алсын зайнаас өвчтөнтэйгээ шууд харилцан, эмчилгээний хяналтан дор эмийг нь уулгах болон зөвлөгөө өгч ажиллаж эхэллээ. Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх шинэлэг аргыг нэвтрүүлснээр өвчтөний хувьд цаг заваа хэмнэх, нууцлалаа …

  • 29 May

    Ч.Улаан: Нийслэлд 50.6 мянган тонн мах шаардлагатай

      УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаарх ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны мэдээллийг сонсов. ХХААХҮЯ-наас махны хомсдол, үнийн савалгааг арилгахаар ажиллаж байгаа бөгөөд энэ онд гурил, хүнсний ногооны хангамж тогтвортой байхыг мэдээлэлдээ танилцуулсан. Мэдээлэлд, манай улсын хүн амын энэ оны хүнсний хэрэгцээнд нийт 117.6 мянган тонн, үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд 50.6 …

  • 29 May

    “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 31 мянган хүүхэд хамрагджээ

    “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас албан ёсоор улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх юм. Эхний ээлжинд буюу энэ онд 02-06 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулахаар зорьж байгаа юм. Хүүхдийн амны …

  • 29 May

    Хүүхдийн баяраар “Бардам туулай” жүжиг тоглогдоно

    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хүүхдийн баярт зориулан “Бардам туулай” хүүхдийн жүжгийг зургадугаар сарын 1-ий өдөр тоглохоор болжээ. С.Михалковын бүтээл “Бардам туулай” хүүхдийн жүжгийг анх найруулагч Ардын жүжигчин, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж болон Ш.Амарсайхан нар тайзнаа тавьж байжээ. Уг жүжгийг найруулагч Г.Ган-Очир шинэчлэн найруулсан бөгөөд хөгжмийн зохиолчоор Д.Жаргалсайхан, зураачаар Д.Давааням ажилласан байна. Хүүхдийн баярын өдөрт зориулан “Бардам туулай” жүжгийг …

  • 29 May

    “Ногоон Улаанбаатар” төслийн үр дүнг танилцууллаа

    Нийслэл Улаанбаатар хот нь Япон улсын Хоккайдо мужийн захиргаатай хамтран “Ногоон Улаанбаатар” техникийн төслийг ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2011 оноос эхлэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн үйл ажиллагаа ирэх есдүгээр сард дуусах бөгөөд үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэгчид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон холбогдох албаныханд …

  • 29 May

    Авто тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ

    Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг …

  • 29 May

    Ерөнхийлөгч элчин сайд нарыг хүлээн авч уулзжээ

    Европын холбоо болон түүний гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /05.28/ хүлээн авч уулзав. Европын Холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо 2009 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уулзалт 11 дэх удаагийнх бөгөөд өнөөдөр, маргааш Улаанбаатар хотод болж өндөрлөнө. Уулзалт нь Европын …

  • 29 May

    Зөвшөөрөлгүй, хотын үзэмжид муугаар нөлөөлсөн сурталчилгааны самбаруудыг буулгана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өмнөх хурлаар гудамж, талбай дахь сурталчилгааны самбарыг цэгцлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотын гудамж талбайд байршуулсан зар сурталчилгааны самбаруудтай холбоотой мэдээлэл сонсож, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн гадна зар сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүний мэдээллэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, гэрээ байгуулсан  хэдий ч төлбөрөө төлөхгүй байх зөрчил цөөнгүй аж. Мөн …

  • 29 May

    Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж

      Үр хүүхдээ “сайн хүн” болгон хүмүүжүүлж, “сайхан дурсамж” үлдээхийг хүсч байвал эцэг эхчүүд та бүхэн дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. 1. Номын санд хамтдаа оч – Хүүхэддээ ном сонгож өг 2. Хамтдаа нарийн боов хий 3. Хамтдаа Легогоор хүүхдийнхээ мөрөөдлийн байшинг барь 4. Гарандаа будаг түрхэж, том ватум цаасан дээр гараараа зураг зур 5. Сайн найзыг нь гэртээ урьж, …

  • 29 May

    Зургадугаар сарын 1-нд зарим хилийн боомт амарна

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтээр амардаг. Тэгвэл энэ удаагийн зургадугаар сарын 1-ний өдөр бямба гарагт тохиож байгаа бөгөөд тус өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж, зөвхөн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын боомт ажиллах юм. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу ийн ажиллах аж. …