Монголбанкнаас өнгөрсөн сарын статистик мэдээллийг танилцууллаа. Энэ хугацаанд нийт хадгаламжийн хэмжээ 13.8 их наяд төгрөгт хүрсний 80.4 хувийг иргэдийн хадгаламж бүрдүүлжээ. Иргэдийн нийт хадгаламжийн 19 хувь, байгууллагын хадгаламжийн 25.9 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байгаа аж. Тэгвэл банкуудын зээлийн үлдэгдэл 17.5 их наяд төгрөгт хүрчээ. Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 28 хувиар өсч 9.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин хувийн байгууллагынх 15 …
Yearly Archives: 2019
May, 2019
-
30 May
Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 4, 7-р хороо 15-р хороолол 23, 24, 46/А, 47, 48, 48/Á, Ээрмэлийн 2, 6, 11, 13, 14, 31, 33, 44/1, 50-р байрууд, Билгийн үүдэн бага, дунд сургууль, Ангария трэйд УБ ХХК, 7-р цэцэрлэг, Цэргийн музей, Нийгмийн даатгалын хэлтэс, 0253-р ЦА, Монгол угсаа, Энхүүд ХХК-ууд болон эдгээрийн …
-
30 May
Хөлбөмбөгчин хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчилжээ
Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн талбайд хөлбөмбөгийн талбайг засварлаж, шинээр ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Уг шинэ талбайн нээлт өнөөдөр /2019.05.30/ 10:00 цагаас болох бөгөөд Монголын хөлбөмбөгийн холбоо болон сургуулийн хамт олон оролцох юм. Хөлбөмбөгийн шинэ талбайн нээлтийн арга хэмжээний үеэр хүүхдийн хөлбөмбөгийн “Грассруутсс” баярын арга хэмжээ болно. Азийн хөлбөмбөгийн холбооноос тусгайлан 79 сургуулийг онцлон дэмжсэний учир …
-
30 May
Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан дөрвөн ажилтны ар гэрийнхэнд хоёр өрөө байр өглөө
Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлчүүдийн хувьд “шүдний өвчин” болсон хамгийн эмзэг голомтод ажиллаж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан орон сууцны асуудал шийдэж өгнө гэдгээ амласан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүр …
-
30 May
С.Чинзориг: “Хүүхэд хамгаалагч” төслийг 21 аймагт хэрэгжүүлж байна
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 21 гишүүн, Б.Баттөмөр нарын 22 гишүүн хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар нийтийн сонсголыг зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлсний дагуу УИХ-ын Хууль зүйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран өчигдөр /2019.05.29/ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. Ерөнхий хяналтын сонсголд Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, …
-
30 May
Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
Өнөө, маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 30-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтайн өвөр бэлээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр …
-
30 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 26. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин туулай өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
29 May
Хотын захирагч олон нийтийн сүлжээгээр тархсан зарим асуудалд тайлбар өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болсон “Иргэдийн төсөв-2019” эмхтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тухайлбал, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед түгээж буй мэдээллүүдтэй холбоотой асуудлаар сэтгүүлчид Хотын захирагчаас байр суурийг нь асуусан юм. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр …
-
29 May
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчидтай уулзлаа
Монгол Улс 2005 оноос хойш жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ. Эл өдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабын офицер, ахлагч нартай уулзаж, баяр хүргэлээ. Нийслэл, дүүргийн Цэргийн штабуудад олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 20 гаруй албан хаагч ажиллаж байгаа юм. Тэгвэл …
-
29 May
Аймгуудын наадмын тов гарчээ
Дэнж хотойтол нааддаг дэлхийд ганцхан Монгол наадам айсуй. Энэ жил Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулсны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой тохиож байна. Улсын баяр наадмаас гадна энэ жил ихэнх аймгууд баяр наадмаа долоодугаар сарын 7-29-нд хийхээр тов нь гарчээ. Энэ жилийн наадмыг Говьсүмбэр аймаг эхлүүлж долоодугаар сарын 7, 8-нд зохион байгуулах юм байна. Дорноговьчууд баяр наадмаа хамгийн …
-
29 May
“Хүүхэд бидний аюулгүй орчин” хэлэлцүүлэг боллоо
Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох” өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргасан байдаг. Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх, мэдээлэл авах, …
-
29 May
“Найрамдал” цогцолбор орчимд олгосон газрын асуудлыг цэгцэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын төсөвт үйлдвэрийн газар болгохоор шийдвэрлэв. Ингэснээр үйл ажиллагаа нь жигдэрч, төсөв, санхүүгийн хүндрэлгүй ажиллах бөгөөд олсон орлогоо улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх юм. НИТХ 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г нь …
-
29 May
Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Жилийн ажлын хүрээнд …
-
29 May
Замын-Үүдэд баригдсан барилга, байгууламжуудыг ашиглаж эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсэд ус, дулаан, цахилгаан хангамж болон ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажил хийж 2016-2018 онд Улсын комисст хүлээлгэн өгчээ. Эдгээрийн ашиглалт, үйл ажиллагааг долоодугаар сарын нэгний дотор эхлүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга …
-
29 May
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тоноглосон автобуснуудыг шалгажээ
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний зургаан аж ахуйн нэгж, байгууллагын 56 автобусыг хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийг тээвэрлэхэд зориулан тоноглосон байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн хяналтын хэлтсээс тухайн тээврийн хэрэгслүүдийн зорчигчдын бууж, суух нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын шат тавцангийн техникийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаанд үзлэг, шалгав. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбуснуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудалтай байх, сонсголын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл