УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 77.1 хувийн саналаар баталлаа. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цай бус үдийн хоол иддэг болох юм. Цаашлаад 2024 он гэхэд Ерөнхий боловсролын …
Yearly Archives: 2019
May, 2019
-
30 May
“Найзын яриа” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна
Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд “Найзын яриа” сэдэвт өдөрлөгийг Авлигатай тэмцэх газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна. Авлигатай тэмцэх газраас олон улсын аргачлалын дагуу “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 10 мянга орчим хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулдаг. Судалгааны дүнгээр монгол хүүхдүүдийн …
-
30 May
Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.05.30/ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Хуульд хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт хүргүүлжээ. Хуульд хориг …
-
30 May
Гурван тонн гаруй “Хар зайрмаг” устгажээ
Эрүүл мэндэд тустай гэх тодотголтой “Хар зайрмаг”-т “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ будагч бодисыг ашигласан, нянгийн бохирдол илэрсэн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн гурван тонн гаруй бүтээгдэхүүнийг хурааж, устгалд оруулсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ татан авах талаар үүрэг, чиглэл өгсөн бөгөөд татан авалт хийсний дараа …
-
30 May
Ж.Батзандан: Түр хорооны шалгалтаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлсээр хорьсон нь тодорхой болсон
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр/2019.05.30/ Төрийн ордонд болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж. Батзандан гишүүдэд хандаж үг хэллээ. Тэрбээр “Иргэдийн зүгээс Зөрчлийн хуулийг нэн даруй өөрчлөхийг шаардаж байна. Хоёр жил хэлэлцэж байгаад баталсан том хууль байсан.Эрүүгийн хуулийг 2014 оноос хойш хэлэлцэж 2017 онд арай гэж дуусгасан болсон. Гэвч амьдралд нийцэхгүй олон зүйл заалт оруулсныг даруй өөрчлөх хэрэгтэй. Мөн УИХ-ын …
-
30 May
Ж.Бат-Эрдэнэ: Гишүүдээ махны үнэ нэмэгдсэн нь инээдтэй байна уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ такси үйлчилгээ үзүүлэн иргэдийн ахуй амьдралтай танилцсан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ядуурал найман хувиар нэмэгдсэн байна. Намайг таксинд явсны төлөө УИХ-ын гишүүд инээж байна. Тийм инээдтэй байгаа юм уу. Таксинд яригдаж байгаа бүхэн тийм инээдтэй байгаа юм уу. Махны үнэ нэмэгдсэн нь инээдтэй байна уу. Ядуурлаас болоод архидалт, ажилгүйдэл гээд бүх зүйл дампуураад байгаа …
-
30 May
Өндөгний дэглэмээр жингээ хасах арга
Илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүсгүйчүүддээ зориулан “Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн дөрвөн долоо хоногийн дотор 10-20 кг турах өндөгний дэглэмийг санал болгож байна. Маргарет Тэтчерийн санал болгож буй энэхүү дэглэм Английн домогт хоолны дэглэм юм. Энэхүү өндөгний дэглэмийг АНУ-ын эрүүл зөв хооллолтын клубийн эмч нар Төмөр хатагтай Маргарет Тэтчерт тусгайлан зориулан боловсруулжээ. Тус өндөгний дэглэмийг давхар цитрус жимстэй хослуулан барих хэрэгтэй …
-
30 May
ОЛОН ӨНГӨ: Технологийн боол
Технологийн эрин хөгжихийн хэрээр бид нийгмээс холдож, амьд харилцаа, түүнээс авах мэдрэмж мэдрэхүйгээ алдсаар байна. Дал, наяад оныхны хүүхэд насыг төдийлөн сайн мэдэхгүй. Чих тавин сонсоход үлгэрийн оронд байсан юм шиг мэдрэмж, атаархал төрдөг. Миний болон бидний хүүхэд нас одоо үеийнхнээс бас өөр, бид хамтын төсөөлөл, мэдрэмж дунд сайхан хөгжилддөг байлаа. Гайхалтай сайхан эерэг дурсамж олон байдаг. Тэгвэл хойч үе …
-
30 May
Бугын эвэр, дэрэвгэр жиргэрүүг хилээр гаргах гэж байсан этгээдүүдэд хоёр жилийн хорих ял оноожээ
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б, Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын сүүлээр хянан хэлэлцжээ. Анхан шатны шүүх иргэн Э, Б нарыг “2017 …
-
30 May
Хүүхдийн мөнгийг нэг сая гаруй хүүхдэд олгох шийдвэр гаргажээ
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, судалгаанд хамрагдсан, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, амьжиргааны түвшин нь 670 ба түүнээс доогуур оноотой үнэлэгдсэн өрхийн нэг сая хүүхдэд энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгийг олгохоор боллоо. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2019 оны эхний таван сарын байдлаар нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд олгож байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Хөдөлмөр, …
-
30 May
ЖДҮХС-гийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдэд сургалт хийлээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан “Санамж бичиг”, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдтэй уулзах уулзалт, төсөл бичиг арга зүйн сургалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд өчигдөр зохион …
-
30 May
554 айлын орон сууцны асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2019.05.29/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд 1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг зөвшилцөв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийлээ. “БНМАУ-д тусламж үзүүлж буй …
-
30 May
Сайн дурын багш нар бэлтгэгдлээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрхийн төвшинд болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Аюулгүй ирээдүй айл өрхөөс…” уриан дор “Эрсдэлгүй …
-
30 May
“Монгол цэрэг энхийн төлөө” цогцолборын шав тавьжээ
“Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол цэрэг энхийн төлөө” цогцолборын шав тавилаа. Өчигдөр болсон хөшөө цогцолборын шав тавих ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг болон энхийг сахиулагчид, ЗХЖШ-ын албаны төлөөлөгчид оролцов. Монгол Улс энэхүү өдрийг 2005 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд албан ёсоор Монгол Улсын Засгийн …
-
30 May
Төгөлдөр хуурч С.Саянцэцэг боловсролын тэргүүний ажилтан болов
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэгт Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг гардуулан өглөө. С.Саянцэцэг багш салбарын сайдаасаа шагнал гардах үеэрээ “Дэлхийн хэмжээний монгол төгөлдөр хуурчдыг төрүүлэх зорилготой” ажиллаж байгаагаа илэрхийлж, шавь нар маань ч сүүлийн жилүүдэд амжилтын буухиа таслахгүй байгаад урамтай байна гэсэн юм. С.Саянцэцэг нь ард түмний дунд ардын дуу шиг түгсэн “Зулай цагаан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл