Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, судалгаанд хамрагдсан, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, амьжиргааны түвшин нь 670 ба түүнээс доогуур оноотой үнэлэгдсэн өрхийн нэг сая хүүхдэд энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгийг олгохоор боллоо.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2019 оны эхний таван сарын байдлаар нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд олгож байна.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой оруулсан асуудлыг хэлэлцээд мөнгөн тэтгэмж авахаар хүсэлтээ гаргаж, судалгаанд хамрагдсан нэг сая хүүхдэд олгох шийдвэр гаргажээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2019 оны эхний таван сарын байдлаар нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд олгож байгаа юм.
Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах юм байна.
Г.Нараа