Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Довчинсүрэнгийн Ганзоригийг томилох саналыг зөвшилцөхөөр хүргүүлснийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжлээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.Ганбатыг чөлөөлж, Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох тухай зарлиг гаргав. Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
Yearly Archives: 2019
October, 2019
-
4 October
“Токио-2020” хөтөлбөрт хамрагдаж буй баг тамирчдад тэтгэлэг гардууллаа
Олон улсын олимпийн хорооноос “Токио-2020” олимпийн наадмыг угтан, олимпийн хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Олимпийн наадамд оролцох эрх авах, цаашлаад медаль хүртэх боломжтой, шилдэг тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж байна. Монголын үндэсний олимпийн хорооноос, Спорт холбоодын албан хүсэлтийн дагуу тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдийн тухай албан бичгийг Олон улсын олимпийн хороонд илгээн, шалгаруулснаар энэхүү …
-
4 October
Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Д.Ганзоригийг томиллоо
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2019.10.04) үдээс өмнөх хуралдаан 50.7 хувийн ирцтэй эхэлж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Ганзоригийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, Монгол Улсын …
-
4 October
“Нүүдэлчдийн ахуй соёл бол эко соёл” мөн аян эхэллээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “СОЁЛ – ЭКОЛОГИ” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн гол зорилго нь: Монголчууд эрт үеэс байгальтайгаа зүй зохистой харьцаж, түүнийг хамгаалж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ. Иймд байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, …
-
4 October
Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн хатуу хучилттай замын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг Нийслэл хоттой холбох их бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд хийгдэж буй Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын ажил эрчимтэй өрнөж байна. Барилгын ажлын талбайд ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальтбетон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажил хийгдэж, газар шорооны ажлын 60 хувь, буталсан чулуун …
-
4 October
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аав хүү хоёр баавгайд бариулж амиа алджээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойт хэмээх газарт энэ сарын 3-ны өдөр Сибирийн хар баавгай малчин айл руу халдсан хэрэг гарчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар баавгай дайрснаас аав, хүү хоёр амиа алджээ. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж, сүйтгэгдсэн гэрийн ойролцоогоос аавынх нь биеийн хэсгийг олсон гэнэ. Харин хүүхдийнх нь цогцос олдоогүй байгаа учраас эрэн хайх ажиллагааг …
-
4 October
З.Энхболд:Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгын талаар огт яриагүй
Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа. -Та өчигдөр 30 тэрбум төгрөгийг “үгүй” гэдэг хариулт авахын тулд зарцуулж байна гэсэн? -За, үгүй гэсэн хоёр хариултыг нийт сонгуулийн насны 2 сая иргэнээс авахын тулд 30 тэрбум төгрөг зарцуулах нь дэндүү …
-
4 October
Фэйсбүүк болон ХХЗХ-ны хооронд “ногоон суваг” албан ёсоор нээгдлээ
Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компанийн хамтын ажиллагааны үр дүнд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оны 06-р сараас эхлэн Монгол Улсад анх удаа албан ёсоор нээгээд байна. Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж гагцхүү Фэйсбүүк хэрэглэгчдийн …
-
4 October
“60 тэрбум”-ын гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ сарын 9-нд дуусна
Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ц.Сандуйд 16-20 жилийн ял төлөвлөсөн бөгөөд хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 9-р сарын 26-ны өдөр товлогдсон ч түүний өмгөөлөгч өөр газар шүүх хуралтай …
-
4 October
Н.Цэрэнбат: Хөвсгөл аймагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх 19 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ
Ядуурлыг бууруулах Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг 2016-2019 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханх сумд болон Хатгал тосгонд амжилттай хэрэгжүүлж хаалтаа хийлээ. Төслийн хаалтын хуралд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Азийн …
-
4 October
Цахим орчинд “Зөвийг түгээе” аян эхэллээ
Өсвөр насны хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, цахим харилцааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ГХУСАЗЗ, ХХМТГ, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” төрийн бус байгууллага хамтран “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” ухуулга нөлөөллийн арга хэмжээг эхлүүлж байна. 2019 …
-
4 October
Үндэсний хорооны даргаар УИХ-ын даргын зөвлөх Д.Бадарч сонгогджээ
Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар УИХ-ын Тамгын газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Шинжлэх ухааны академиас ЮНЕСКО-гийн Нийгэм хүмүүнлэгийн сектортой хамтран ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн хүрээнд “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинарыг 2019 оны 7-р сард Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ. Тус семинарын оролцогчид Монгол Улсад нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд шинжлэх ухааны …
-
4 October
С.Амарсайхан: Төр, хувийн хэвшлийн хамтарсан аж ахуйн нэгж байгуулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар нийслэлийн баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг дагалдан гарах Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг батлах тухай хэлэлцэж байна. Журмын төслийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн талаар төрөөс …
-
4 October
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барина
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд НИТХ-д өргөн барихыг дэмжлээ. “Эдийн засгийн өсөлт өрх бүрт”, “Хот байгуулалт, дэд бүтэц”, “Байгаль орчин, ногоон хөгжил”, “Нийгмийн хөгжил” , “Засаглал” гэсэн 5 бүлгийн 26 зорилтын хүрээнд нийт 485 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 1 их наяд 496 тэрбум …
-
4 October
“Home plaza” орчмын замын хөдөлгөөний өөрчлөлттэй танилцана уу
“Home plaza“ орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан байна. Олимпийн гудамж талаас буюу шинэ гүүрнээс ирэх хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд Е-мартын гэрлэн дохиотой уулзварт хүрэх бол Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэл рүү явах хөдөлгөөн “Home plaza”-гийн хойд талд баруун гар тийш эргэж зорчдог хэвээрээ байх аж. “Home plaza”-гийн зүүн хойд талын зорчих хөдөлгөөнийг огтлолцолгүй болгох …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл