Yearly Archives: 2019

October, 2019

  • 23 October

    III эмнэлэгт ЭМД-аараа MRI оношилгоо хийлгэх боломжтой боллоо

    Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт шинээр суурилагдсан соронзон резонанс томографийн аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү өндөр түвшний хүчин чадалтай MRI аппаратыг Эрүүл мэндийн сайдын багцын 2018 оны хөрөнгө оруулалтаар суурилуулаад байгаа юм. Мөн энэ оны зургадугаар сард тус эмнэлэг дээр зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, оношилгоог явуулах хамгийн сүүлийн, дэлхий дээр цөөн тоотойгоор үйлдвэрлэгдсэн “Philips” брэндийн ангиографийн аппаратыг суурилуулж, өдөр тутмын эмнэлгийн үйл …

  • 23 October

    Улаанбаатарын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглолоо

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглолоо. Хар шороо нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр 3000-4000м3 хар шороог олборлож ирсэн. Хар шорооны …

  • 23 October

    Цэцийн их суудлын хуралдааныг хойшлуулав

    Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг аравдугаар сарын 23-ны өдөр хийхээр товлогдсон билээ. Тус хуралдаанд УИХ-ыг төлөөлөн оролцохоор томилогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан гадаадад томилолттой байх тухайгаа мэдэгдэж, тус хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Цэцэд ирүүлсэн байна. Тиймээс Цэцийн хуралдаанд маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах, тэднийг хуралдаанд биечлэн …

  • 23 October

    Сурагчдын амралт ирэх даваа гаригт эхэлнэ

    2019-2020 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх юм.  Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх долоо хоногийн даваа гаригт буюу аравдугаар сарын 28-нд эхлэх юм. Энэ хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулъя.  НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН СУРАГЧИД  I улирал: 2019.10.28-наас 2019.11.01-нийг дуустал нэг долоо хоног …

  • 23 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамтаар Япон Улсын Эзэн хаан Нарүхито-гийн барьсан хүндэтгэлийн дайллагад оролцлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант …

  • 23 October

    С.Цэрэнчимэд Дэлхийн цэргийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

    БНХАУ-ын Үхань хотноо Армийнханы олимп гэгддэг Дэлхийн цэргийн спортын VII наадмын чөлөөт бөхийн төрөл даваа гарагт /2019.10.21/ эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 57 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2014, 2016, 2017, 2018 оны цэргийн дэлхийн аварга, БНХАУ-ын бөх Ли Хуид 6:3-аар ялагдсан байна. Уг амжилтаараа С.Цэрэнчимэд дэлхийн цэргийн …

  • 23 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах …

  • 23 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 23. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 25. Буд гараг. Их морь одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: Өтлөх үхэхүйСуудал: Уул Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 23 October

    Улаанбаатарт 1-3 градус хүйтэн байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өмнөговь аймгийн нутгаар их цас орно. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч зам, даваа, гүвээ хаагдаж хальтиргаа гулгаа үүсч болзошгүй нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун …

  • 22 October

    ОХУ-ын Казань хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтооно

    UCLG Олон улсын байгууллагын Евразийн бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Расих Кадимович Сагитов “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд бараалхлаа. UCLG Олон улсын байгууллага нь Нэгдсэн Үндэсний байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд хотуудын өмнө тулгамдсан асуудлыг зүй зохистой шийдвэрлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон дэлхийн хотуудыг хооронд нь холбож  ажилладаг талаараа Евразийн …

  • 22 October

    Г. Амарсанаа: Хорхойтсон баавгай тоглоом биш шүү

    Монголын амьтан, ургамлын оюуны өмч эзэмшигчдийн инноваци холбооны тэргүүн, Монгол улсын шинжлэх ухаан, байгаль орчин, соёлын Тэргүүний ажилтан Г.Амарсанаатай уулзаж ярилцлаа. -Баавгай хүнрүү довтолдог гол шалтгаан нь юу вэ? -Өлсгөлөн баавгай хүн рүү дайрдаг.Өлссөн амьтан юунаас ч айхгүй болдог. Өлссөн махан идэшт амьтад эцэж тураад ан амьтан барьж чадахгүй болчихдог учраас мал руу тэгээд хүн рүү дайрдаг. Барихад малаас амархан …

  • 22 October

    С.Амарсайхан: Алслагдсан дүүргүүдэд хөрөнгө оруулалтыг хийж хөгжүүлснээр хотын төвлөрөл багасна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн Багануур дүүргийн ард иргэдтэй үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хоёр дахь удаагаа ирж уулзан, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэн, дүүргийн иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, сонирхсон асуултад хариуллаа. Багануур дүүргийн иргэн, ахмад настан С.Дуламрагчаа “Эрхэм хотын дарга таныг хүрэлцэн ирж …

  • 22 October

    Япон улсын 126 дахь эзэн xаан Нарүхито сэнтийдээ заларснаа албан ёсоор мэдэгдлээ

    Япон улсын 126 дахь эзэн xаан Нарүхитог хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол өнөөдөр /2019.10.22/ Токио хот дахь эзэн хааны ордонд зохион байгуулагдлаа. Эзэн хаан Нарухито нарны бурхан Аматэрасу Омикамид мөргөдөг Касикодоро сүмд орж, бурхдад хаан ширээнд заларсныг мэдэгдэж, үг хэлэв. Эзэн хаан Японы Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, Японы төр, ард түмний нэгдлийн бэлгэ тэмдэг болох үүргээ биелүүлж, …

  • 22 October

    Шутенков Игорь Юрьевич: Улаанбаатарын утаа, агаарын бохирдол багасч өөр өнгө төрхтэй болсон байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаан-Үд хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Балжинимаев Чимит Валерьевич, Улаан-Үд хотын Гадаад харилцааны …

  • 22 October

    “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

    Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа. Энэ жил  “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн  өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь нийслэлийн хэмжээнд болон хороо, дүүрэгт зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд …