Monthly Archives: February 2020

February, 2020

  • 6 February

    “Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл ” сэдэвт бага хурал Европын улсад анх удаагаа зохион байгуулагдлаа

    Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхен хотноо ” Монгол улсын хегжлийн гарц шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал 2020.02.01 өдөр болж өндөрлөлөө. Хурлыг МЗХ-ны Герман улс дахь салбар зөвлөл, Ханнс Зайделийн Сан болон Отгонбаяр сантай хамтран зохион байгуулав. Тус арга хэмжээнд Европын холбооны 10 гаруй улсаас нийт 100 гаруй зочид, төлөөлөгчид мөн зохион …

  • 6 February

    ОБЕГ, НЭМҮТ хамтран “Хором бүрээ анхааръя” аяныг өрнүүлж байна

    Онцгой байдлын ерөнхий газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Хором бүрээ анхааръя” ахуйн осол, унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлж байна.   Орчны аюулгүй байдлыг хангуулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх замаар гэр орон, гудамж талбай, ажлын байранд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэн унаж бэртэх, осол гэмтлийн тохиолдлыг бууруулах зорилготой юм.    Тоо баримтаас харахад 10 хүн тутмын 3 нь унаж …

  • 6 February

    Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг хилийн боомтуудад ажиллана

    Шинэ коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хилийн боомтуудад үүссэн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан “Шуурхай бүлэг” өнөөдөр өглөө хилийн боомтууд руу нислэг үйлдлээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ болон Авто тээврийн үндэсний төв, Халдварт өвчин …

  • 6 February

    Хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 06. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 12. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: Өтлөх үхэхүйСуудал: Хий Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа …

  • 6 February

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. 2020 оны 02 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.  Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 19-24 хэм, Дархадын хотгор, …

  • 5 February

    Гэмтэл согог судлалын үндэсний төв Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй албан ёсоор хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

    Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв “Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах” төслийг 2020 оны 1 дүгээр сараас Увс аймагт хэрэгжүүлэн ажиллаж, Нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээгээ албан ёсоор байгууллаа.Эхний ээлжинд ажилласан эмч нар нийт 180 иргэдэд гэмтэл согогийн нарийн мэргэжлийн үзлэг хийж, зөвлөгөө өгч, 40 нарийн мэргэжлийн мэс засал эмчилгээг амжилттай хийгээд байна.Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, …

  • 5 February

    Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэснийг хандивлагч орнууд ойлгоно гэдэгт итгэж байна

     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож ирээд буй Кобаяши Хироюкиг өнөөдөр (2020.02.05) хүлээн авч уулзлаа.     Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Ноён Элчин сайд Кобаяши Хироюки Улсын Их Хурлын даргыг цаг гарган …

  • 5 February

    УОК: Коронавирусын халдвараас сэргийлж нэг эмнэлгийг тусгайлан бэлдэнэ

    Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2020.02.05 болж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцыг хэлэлцэв. Цаашид халдварын сэжигтэй болон онош нь батлагдсан тохиолдолд иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар боллоо. Мөн хилээр орж ирж байгаа монгол иргэдийг тухайн боомтод түр хугацаагаар тусгаарлах байр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайт зэрэг нэр бүхий …

  • 5 February

    Т.Бадрал:Тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргалаа

    Шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр Улсын онцгой комисс шуурхай хуралдлаа. Хурлаар БНХАУ-аас гахай, тахианы мах импортлохыг хориглох, коронавирусийн халдвар орж ирсэн тохиолдолд эмнэлэг, ор бэлэн байлгах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлэл хийлээ. Тэрбээр“Нөхцөл байдал нэлээд ярвигтай болж байна.Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт 1000, 1000-аар …

  • 5 February

    Д.Нарангэрэл: Kоронавирусийн халдвар гаднын улс орноос зөөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна

    ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар өдөр бүр холбогдох албаны хүмүүсийн хамтаар мэдээлэл хүргэж буй билээ. ДЭМБ-ын өгсөн мэдээллээр хоёрдугаар сарын 5-н буюу өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 24,483 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас баржээ. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байгаа аж. Харин насны хувьд нийт тохиолдлын 80 гаруй хувь нь 30-70 настай …

  • 5 February

    Коронавирусийн талаар санаатайгаар худал мэдээлэл тараавал хуулийн хариуцлага хүлээлгэнэ

    Тагнуулын ерөнхий газраас дараах мэдээллийг өгч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал буюу онцгой дэглэм зарлахад хүргэсэн 2019-nCoV коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх хүрээнд нийт ард иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна. -Коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зааврыг чанд мөрдөж хэвших.  -Коронавирусын халдварын талаар олон нийтийн сүлжээ бусад хэвлэл мэдээллийн байгууллага …

  • 5 February

    Иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах эрх зүйн орчин бүрдлээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар өнөөдөр /2020.02.05/ хэвлэлийн бага хурал зарлан, 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10 удаа хуралдаж, бие даасангурван хууль, хамт …

  • 5 February

    Б.Махбалыг суллахаар болжээ

    Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг. Уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж  нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг …

  • 5 February

    ЭМЯ: БНХАУ-д зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэнийг тусгаарласан

    Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.05/ мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Монгол Улс шинэ коронавирусийн халдварын эрсдэл өндөр орны тоонд багтсан. БНХАУ-аас болон бусад орноос эх орондоо ирж буй монгол иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Шинэ коронавирусийн халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөж байгаа ч өвчлөл гарсан оронд …

  • 5 February

    Монгол Улс “Фэспо” аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

    Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо 2020 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдсан “ФЭСПО” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсаас “A star Mongolia”, “Discover Mongolia and Development”, “Tsolmon Travel”, “Жуулчин” зэрэг дөрвөн компани амжилттай оролцлоо. Энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэж буй тус олон улсын үзэсгэлэн нь Цюрих хотноо жил бүр зохиогддог ба үзэсгэлэнд …