Monthly Archives: February 2020

February, 2020

  • 5 February

    “Монос Эмийн үйлдвэр”эмнэлгийн ажилчдын ариутгал халдваргүйжүүлэлтэд зориулан нэг тонн денатурат спиртийг хүлээлгэн өглөө

    “Монос Эмийн үйлдвэр”-с нийгмийн хариуцлагын хүрээнд ЭМЯ-ний харъяа эмнэлгүүдийн эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдын ариутгал халдваргүйжүүлэлтэд зориулан нэг тонн денатурат спиртийг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ корона вирусийн халдварын хяналтад байгаа Ухань хотоос ирсэн 31 том хүн, нэг бага насны хүүхэд болон халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ХӨСҮТ-н эмч, сувилагч ажилчдад зориулан нийт 96 хүнд “Монос эмийн …

  • 5 February

    ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгалаа

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан баг өчигдөр шинэ коронавирусийн халдвар гарсан нөхцөлд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгалаа. УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх эмнэлгийн ерөнхий захирлын тушаалаар шинэ корона вирусийн халдварыг тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх 40 ор бүхий тасаг, тасагт орж ажиллах эмч, сувилагч, асрагч, тэдний өмсөх нэг удаагийн хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангасан тухай танилцууллаа. Эмнэлгээр …

  • 5 February

    Шүлхийн вакцины цех ашиглалтад орлоо

    1923 онд “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц” нэртэй гадаадын иргэдийн хувийн жижиг үйлдвэрийг Засгийн газраас худалдан авснаар Монголын Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, биотехнологийн ууган үйлдвэр,  Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрын суурь нь тавигдсан юм. Энэхүү үйлдвэрт мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  40 гаран нэр төрлийн биобэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байна. Монгол Улсад шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэх …

  • 5 February

    Коронавирусын оношлогоо хийх лабораторийг бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ

    Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори /УМЭАЦТЛ/-д Монгол Улсын Засгийн Газар ХХААХҮЯ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын тусламж дэмжлэгээр  мал, амьтны гоц халдварт өвчнийг оношлох био аюулгүйн-III  зэрэглэлийн лаборатори 2008 онд анх байгуулж ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл оношилгоо баталгаажуулалтын ажлыг тасралтгүй гүйцэтгэж ирсэн Монгол Улсын Мал эмнэлгийн биоаюлгүйн-III  зэрэглэлтэй цорын ганц лаборатори юм. Дэлхийн 24 оронд 20 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж 400 …

  • 5 February

    Ирэх даваа гарагаас НӨАТ-ын урамшууллыг буцааж олгоно

    НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10 буюу ирэх даваа гарагаас иргэдийн данс руу шилжүүлж эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авах юм.  Цаашид НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд  2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ. 996 иргэний хоёр тэрбум гаруй төгрөгийн урамшууллыг “эрсдэлтэй” хэмээн …

  • 5 February

    МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны  суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэр гаргалаа. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, …

  • 5 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 05. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 11. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, таван шар мэнгэтэй шар бар өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: ТөрөхүйСуудал: Мод Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг …

  • 5 February

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 02 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.  Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 хэм, …

  • 4 February

    Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ойн өдөр “Сүхбаатар” намтарчилсан комик бүтээлийн нээлт боллоо

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрөөр “Сүхбаатар” шинэ эриний Монгол жанжны намтарчилсан комик номын нээлт боллоо. Нийт түүхэн 10 цуврал бүтээл гарах бөгөөд эхний 2 номыг уншигчдын хүртээл болгоход бэлэн болгожээ. Үлдсэн 8 номыг ирэх 6 дугаар сард багтаан гаргана. Мөн хүүхэд, залууст зориулсан 10 цуврал анимейшн, радио жүжгийн бүтээлийг гаргах юм байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2018 онд эхлүүлсэн уг …

  • 4 February

    Л.Мөнхтүшиг: БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

    Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.04/ мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Коронавирусийн халдвартай холбоотойгоор БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын газраас гадна хилийн чанадад байгаа нийт иргэдийн аюулгүй байдлыг хангах, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийг ЭСЯ-дад өгөөд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д байгаа ЭСЯ, Консулын газрууд халдварын голомтод хамаарахгүй нутгаас эх орондоо …

  • 4 February

    Түлэнхийн төвийг 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2020 оны 2 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Кувейт Улсад ажиллаж байна. ТНБД Д.Даваасүрэн энэ сарын 3-нд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадертай уулзаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тэрбээр Кувейтийн сангаас Монгол Улсад авто зам, усан цахилгаан станц, Түлэнхийн төв барих, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх зэрэг …

  • 4 February

    “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын медалийг дахин боловсруулсан түүхий эдээр хийнэ

    Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”- хөтөлбөрт тулгуурлан зохион байгуулж буй “Олон улсын залуучуудын ногоон наадам” хамтран зохион байгуулагч талуудтай хамтын гэрээг үзэглэж эхэллээ. Спортын 25 төрөлд зохион байгуулагдах тус наадам ирэх 9 дүгээр сарын 13-20 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. “Олон улсын залуучуудын ногоон наадам” нь улс эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад эко боловсрол, эрүүл …

  • 4 February

    Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо

    Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсгийг үндэслэн “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох” тухай УБЕГ-ын …

  • 4 February

    Түүхий нүүрсийг элсэн доор нуун тээвэрлэж явсныг илрүүлжээ

    Хоёрдугаар сарын 1-ний өдөр “Northbenz” маркийн автомашинаар иргэн Б нь найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун тээвэрлэж явсныг НМХГ-ын алба хаагчид илрүүлжээ. Налайх дүүргээс тээвэрлэж байсан тус нүүрсийг “Амгалан” дулааны станцад төвлөрүүлэн шалтгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Засгийн газарын шийдвэрээр өнгөрөгч 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ. …

  • 4 February

    “AIPS Sports media AWARDS” : Ч.Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл гуравдугаар байр эзэллээ

    Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоон /AIPS/-ноос зохион байгуулдаг “AIPS Sports media AWARDS” ёслолын ажиллагаа  Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж шилдгүүдээ тодрууллаа.  Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан гэрэл зургийн уралдааны “Алтан агшин” төрөлд 125 орны зурагчдын шигшмэл 1794 бүтээл өрсөлдсөнөөс Чулуунбаатарын Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртлээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл …