Monthly Archives: February 2020

February, 2020

  • 7 February

    БОАЖЯ-ны ТНБД-аар Д.Ганболд томилогдлоо

    Засгийн газрын шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Ганболд тамгаа гардаж, ажлаа хүлээж авлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нь 1982 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. 2003 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2014 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгссөн. Статистик-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн …

  • 7 February

    Налайх дүүргийн онцгой комиссоос эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд дэмжлэг үзүүллээ

    Шинэ төрлийн коронавирус, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Налайх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын нөөц хөрөнгөөс эмнэлгийн бүх мэргэжилтнүүдэд өндөр тунтай витамин С, амны хаалт, эмийн санд ариутгалын бодис, 20 хайрцаг тамифлю эмийг тус тус олголоо. Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэгдсэн 630000 төгрөгийн үнэ бүхий тус амин дэм, эм, хэрэгслийг Налайх дүүргийн Засаг даргын орлогч, Коронавирустэй тэмцэх, …

  • 7 February

    Х.БАДЕЛХАН: БАРИЛГЫН САЛБАР ХЯМРАЛААС ГАРЛАА

    УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай барилгын салбарын өнөөгийн байдал болон бусад асуудлаар ярилцлаа. -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, зорилтын талаар ярилцлагаа эхэлье. Манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу? -Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2017 оны намар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимыг шинээр бүрдүүлж, ажлаа аваад, богино хугацаанд амжуулахаар тулгамдсан олон асуудлаар …

  • 7 February

    С.Амарсайхан: Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахад анхаарч ажиллана

    Хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Яармагт баригдаж буй Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав.  Учир нь төсөв хөрөнгөний улмаас дэлхий нийтийн жишигт нийцсэн энэхүү нэгдсэн эмнэлэг ашиглалтад орох хугацаа удаашрах эрсдэлтэй байна. Анх Үндэсний хөгжлийн газарт концессын тендер зарласнаар 2017 оны долоодугаар сард “Томо Бюлдинг” ХХК-тай 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээ …

  • 7 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 07. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 13. Сугар гараг. Өглөгт охин одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: Тийн мэдэхүйСуудал: Гал Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 18 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ …

  • 7 February

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 02 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 6 February

    Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

    Сонгуулийн төв байгууллагын тухай хуульдСонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу өнөөдөр /2020.02.06/  Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа. Улсын Их Хурал 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилсон тогтоол гаргасан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын …

  • 6 February

    Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа

    ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа.   Ажиллах үеэрээ Сумын Онцгой комиссыг хуралдуулан, шинэ коронавирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонслоо. Зам-Үүд авто болон төмөр замын боомтоор хоног тутам улсын хил нэвтэрч буй зорчигчдоор …

  • 6 February

    Ц.Түвшинжаргал:Смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой

    Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна. Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Easypay” компанийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт нар мэдээлэл хийлээ. Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой …

  • 6 February

    Д.Нямхүү: ХӨСҮТ-д долоон сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, шинжилгээ хийж байна

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. 2020 оны хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон ХӨСҮТ-д тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ корона вирусийн халдвар илрээгүй байна. Харин Орхон аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-д ирсэн учраас өнөөдөр шинжилгээний хариу гарах юм . ДЭМБ-ийн мэргэжилтэн О.Ариунтуяа“Өнөөдрийн 08:00 цагийн мэдээгээр …

  • 6 February

    Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо

    Нийслэлийн онцгой комисс өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэлт, түүнд тавих хяналт зохион байгуулалтын ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ. Тэрбээр “БНХАУ-д  шинэ коронавирусийн халдвараар нийт  28251 хүн өвчилж, 564 хүн нас барсан, дэлхийн 24 улсад өвчний тохиолдол бүртгэгдлээ. …

  • 6 February

    Дархан хотод короновирусийн халдвар илрээгүй

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ. Он гарснаас хойш угаарын хийнд хордож нас барсан …

  • 6 February

    В.В.Путин: Монгол Улс бол сайн хөршийн харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр

    Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр барив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Давааг ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт “Монгол Улс бол сайн хөршийн  харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр юм. Өнгөрсөн онд бид хамтдаа Халхын голын 80 …

  • 6 February

    Д.Зоригт: Зургаан сая төгрөгөөс доош зээлтэй байсан ахмадууд тэтгэврээ бүрэн авч эхэлсэн

    Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаа төлөх арга хэмжээ хэрэгжиж, тэтгэвэр авагчид ам сайтай байна. Тус хуулийн хэрэгжилтийн талаар НДЕГ-ын дарга Д.Зоригтоос тодрууллаа. –       Тэтгэврийн зээлийг тэглэх ажил хэрэгжиж эхэлсэн үү? Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль УИХ-аар батлагдан мөрдөгдөж эхлээд байна. Тус хуулийн үйлчлэлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч …

  • 6 February

    ЭМД-ийн сангаас элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлыг үргэлжлүүлэн санхүүжүүлж байна

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол“  үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ онд улсын болон хувийн хэвшлийн нийт 16 лабораторийн элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас үргэлжлүүлэн санхүүжүүлж байна. Энэхүү тусламж үйлчилгээг өнгөрсөн онд лабораторийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар “хангалттай” гэж дүгнэгдсэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин …