Monthly Archives: March 2020

March, 2020

  • 25 March

    Covid19-ийн халдварын тархалтын байдал

    2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09.30 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 81747 (+147) хүрчээ. Биеийн байдал хүнд 1573 (-176), нас барсан 3283 (+7), бүрэн эдгэсэн 73299 (+458) байна. БНХАУ-ын Хонконг 356 (+39), Макао 24 (+3), Тайвань 195 (+26), нийт 575 байна. Гадаад улсаас Хятадад зөөвөрлөгдсөн 427 тохиолдол байна. Дэлхийн хэмжээнд, 373358 (+38664) …

  • 25 March

    ЭМЯ-наас гэртээ ариутгал хийх зөвлөмж гаргав

    “COVID-19”-ээс урьдчилан сэргийлэхийн тулд өрх гэрээ хэрхэн ариутгах талаарх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас айл өрх, иргэдэд хүргэж байна. Тухайлбал: Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлахХүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэхДээрх эд …

  • 25 March

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэмийн хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр …

  • 25 March

    Хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 1. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 24 March

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хамгаалахыг уриаллаа

    Монгол Улс Хүүхэд хамгааллын салбарт эрх зүйн шинэчлэлт хийж, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Өнөөдрийн байдлаар эдгээр хууль тогтоомжийг даган гарсан 50 гаруй журам хэрэгжиж байна. Нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд …

  • 24 March

    “Барс” захад шалгалт хийж, зарим зөрчил илрүүлжээ

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц, нийлүүлэлт борлуулалтын байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтын ажлын хэсэг өчигдөр /2020.03.23/ Баянгол дүүрэгт байрлах “Барс” худалдааны төвд ээлжит хяналт шалгалтыг хийж, тус захын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч нарын борлуулж …

  • 24 March

    Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө

    Нийслэлийн Засаг даргын А/373 дугаар захирамжийн хэрэгжилт, халдваргүйтгэлийн асуудлаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ сарын 24-ны  өдөр мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Нийслэлийн Засаг даргын А/166 дугаар захирамжийн дагуу Нандин-Өргөө ХХК-иас тус дүүргийн ААНБ болон нийтийн эзэмшлийн зам талбайг хамруулан давхардсан тоогоор 573 объектын 76310 мкв талбайд 3 үе шаттайгаар, 37.4 мянган мкв талбай бүхий зам, гудамж талбайд …

  • 24 March

    ЭХЯ: Компаниудын захирлын томилолтын зардал болох 10 гаруй сая төгрөгийг хэмнэлээ

    Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг анх удаа цахим хэлбэрээр явуулсан байна. Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 33 байгууллага оролцсоноос 28 нь цахимаар 5 нь биечлэн оролцжээ. Үйлдвэр, компани тус бүр 2019-2020 оны өвөлжилтийг давсан талаар товч тайланг танилцуулж шаардлагатай бол цаг үеийн болон тулгамдсан асуудлаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцсон байна. Өвөлжилтийн …

  • 24 March

    НҮБ-ын ажилтан Т.Батцэцэг Улсын онцгой комисст хандив илгээжээ

    Covid192-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, НҮБ-ын ажилтан Тойсонгийн Батцэцэг 10 сая төгрөг хандивласныг гэр бүлийн төлөөлөл нь өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өглөө.  Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, …

  • 24 March

    Өвөрхангайд хүчтэй шороон шуурга шуурч байна

    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн 13:00 цагийн байдлаар Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуурч замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байгаа талаар тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Мөн өнөөдөр Баян-Өлгий аймагт цас ихээр орж зорчих хэсэг гулгаатай байгаа аж.  Иймд хөдөлгөөнд оролцогчдыг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг ТЦА-наас анхааруулав. http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html

  • 24 March

    Магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болжээ

    Он гарснаар эхний гурван сарын байдлаар 11907  удаагийн газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болсон байна. Өнгөрсөн баасан гарагт гэхэд Говь-Алтай аймагт дөрвөн удаа газар хөдөлсөн юм. Мэргэжлийн байгууллагын хэлснээр сүүлийн жилүүдэд Монголд газар хөдлөлтийн тохиолдол нэмэгдэж байгаа аж. http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html

  • 24 March

    Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ

    Монгол Ардын Нам ээлжит Бага хурлаа өчигдөр орон даяар цахимаар зохион байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан.   Монгол Ардын Нам эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэм болгодог нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай намын хувьд нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хөгжил иргэн бүрт тэгш шударга хүрэх, дундаж давхаргыг дэмжих зорилтуудыг энэхүү мөрийн хөтөлбөрт онцлон тусгажээ. Мөрийн хөтөлбөрөө боловсруулж …

  • 24 March

    ЭСЯ: Британид оршин суугаа Монгол Улсын иргэн та өнөөдрөөс тогтоосон журмыг чанд мөрдөхийг уриалж байна

    Британийн Ерөнхий сайд Б.Жонсон 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:30 цагт мэдэгдэл хийж, ИБУИНХУ-д коронавируст халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа явдлыг сааруулах үүднээс улс даяар хөл хорио тогтоосноо зарлав. Хөл хорио гурван долоо үргэлжлэх бөгөөд иргэдийг дараах дөрвөн тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглолоо. Хүнсний дэлгүүр, эмийн сан орохӨдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийхээр гарахЭмнэлэгийн тусламж эрэх, бусдыг асрахаар …

  • 24 March

    Д.Нямхүү: 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна

    Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллээр Covid19-ийн халдварын шинжилгээ, сорьцийн талаарх мэдээллийг өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Одоо 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байна. Гуравдугаар сарын 23-ны өдөр Алтанбулаг …

  • 24 March

    Б.Янжмаа: АНУ-д өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 100 гаруй хүн нас баржээ

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээлэл өргөтгөсөн байдлаар явагдлаа. Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. Тэрбээр “Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад халдвар авсан иргэдийн тоо 6,650 болж, нас баралт 335 бүртгэгджээ. Халдварын тархалт улам нэмэгдэж бутай холбоотойгоор тус улсад хөл хорио тогтоох шийдвэр гарсан байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхий …