Monthly Archives: March 2020

March, 2020

  • 19 March

    БНХАУ-ын ЭСЯ болон Монголд байнга оршин суудаг Хятад иргэдээс хандив гардуулав

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой …

  • 19 March

    Н.Батжин: Зээлийн эргэн төлөлтийн хүндрэлийг харгалзаж, дэмжлэг үзүүлж байна

    Зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэрийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа. Уг шийдвэр гаргах болсон шалтгаан, нөхцөл байдлын талаарх мэдээллийг юуны өмнө өгнө үү. Тодруулбал, COVID-19 вирусний  тархалттай холбоотойгоор зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтүүд хэрхэн доголдож байгаа вэ, өмнөх оны энэ үетэй харьцуулахад байдал ямархуу байгаа вэ? COVID-19-ийн хүрээнд хийгдэж буй хөл хориотой холбоотойгоор бизнесийн үйл …

  • 19 March

    С.Цогтгэрэл: Бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэд хяналт тавин ажиллаж байна

    Улсын онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийлээ. Хурлын үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл “Улс оронд бий болоод буй онцгой нөхцөл байдлын үед бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэд хяналт тавин ажиллаж байна. 115 тусгай утсанд даваа гарагаас өнөөдрийг хүртэл хугацаанд 194 иргэнээс санал гомдол ирсний 134 нь худалдаа үйлчилгээний …

  • 19 March

    Баян-Өлгий аймагт халдваргүйжүүлэлт хийгдэж байна

    Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТ, сургууль, цэцэрлэг зэрэг 90 байгууллагад орчны эрүүл ахиун нөхцөлийг сайжруулж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, 60 гаруй байгууллага хичээлийн байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна. Мөн гар утасны худалдаа, нийтийн тээвэр, сүм хийд, авто засвар, угаалгын газар, зочид буудал, амралтын газар, санхүүгийн байгууллага, халуун ус, үсчин, гоо сайхны зэрэг …

  • 19 March

    Шатахууны үнэ литр тутамд 120-200 хүртэл төгрөгөөр буурах боломжтой

    Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулга хийв. Он гарсаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом буурч байгаа нь хэрэглэгч орон Монгол Улсын хувьд таатай нөлөө үзүүлж байна. Өчигдрийн байдлаар  газрын тос нэг баррель нь 31.41 ам долларт хүрч буурсан нь манай эцсийн хэрэглэгчдэд шатахууны үнэ литр тутамд 200 …

  • 19 March

    Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана

    Засгийн газар өнөөдөр /2020.03.19/-ний өдөр  ээлжит бусаар хуралдаж энэ онд ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай тогтоолыг батлав. Үүнд: Хөгжлийн банкинд “Ноолуур” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монгол банкны бодлогын хүү буурсантай уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцлийг хөнгөрүүлэх, Үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудал багтлаа. Улмаар түүхий …

  • 19 March

    Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн боомтуудаар орж ирсэн иргэдийг аймаг, аймагт нь тусгаарлажээ

    Өнөөдрийн байдлаар 1,706 иргэнийг тусгаарлан ажиглаж байгаа бөгөөд сэжигтэй тохиолдол гэж үзэн 309 хүнийг шинжилгээнд хамруулснаас таван тохиолдлын онош батлагдаж, дөрвөн хүний шинжилгээ хийгдэж байгаа ажээ. Истанбул-Улаанбаатарын нислэгээр өчигдөр 252 иргэн, нисэх багийн 15 ажилтан иржээ. Тэднээс ХӨСҮТ-д 24, Цэргийн төв эмнэлэгт хоёр хүнийг тусгаарлаж, бусад иргэдийг Зүчи, Бага баян, Асралтмед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авсан байна. Энэ талаар болон цаг …

  • 19 March

    Д.Нарангэрэл: Сургууль, цэцэрлэгийн хөл хориог үргэлжлүүлэх саналтай байгаа

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин нэг сараар буюу дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах саналтай байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед авдаг түгээмэл арга хэмжээ бол хол хорио, хөдөлгөөн хязгаарлах байдаг. Энэ жишгээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хөл хориог үргэлжлүүлэх саналтай байгаа. Хэдийгээр өвчний анхны голомт БНХАУ …

  • 19 March

    Б.Янжмаа: ЮНЕСКО-оос дэлхийн хэмжээнд нийт 849 сая хүүхэд сургууль завсардаад байгааг мэдээлсэн

    Эрүүл мэндийн яам цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ДЭМБ-ын өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн дотор Европын бүс нутагт халдварын шинэ тохиолдол 10,911-ээр нэмэгдсэн бол Номхон далайн баруун бүсэд шинээр 312 хүн халдвар авч, дэлхийн хэмжээнд Covid19-ийн тохиолдол 191,127 бүртгэгдээд байгаа ажээ. Ингээд улс орнууд халдварын тархалттай хэрхэн тэмцэж байгаа, ямар арга хэмжээ авсан нөхцөл байдлын талаар мэдээллийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн …

  • 19 March

    Ц.Мөнхбаатар:65 мянган угаар мэдрэгчийг ирэх даваа гарагаас иргэдэд тараана

    Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг билээ. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн өдрүүдэд угаарын …

  • 19 March

    СЗХ:ББСБ, ХЗХ-оос олгосон зээлийн ангиллын журамд түр хугацаанд өөрчлөлт орууллаа

    Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ын улмаас дотоодын эдийн засаг, санхүүгийн салбарт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж эхлээд байгаа энэ үед санхүүгийн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хойшлуулан зээлийн дарамтаас чөлөөлөх, зээлийн зөөлөн бодлого авч хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны …

  • 19 March

    Цэцэрлэг, сургуулийн хориог сунгах эсэхийг баасан гарагт шийднэ

    Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдааны үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хийсэн мэдээлэлдээ сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яаманд хандсан тухайгаа мэдэгдлээ. Олон нийтийн зүгээс хоёр санал ирж байгаа. Эцэг эхчүүд, сургалтын байгууллагуудаас хичээл, сургуулийг оруулмаар байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байна гэдэг. Үүнтэй холбоотойгоор 12 дугаар анги төгсөж байгаа …

  • 19 March

    АШУҮИС-ын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэв

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. Монгол-Японы эмнэлэг нь АШУҮИС-ын  судалгаа, эрдэм, шинжилгээ, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг юм. Жилд 7000 гаруй …

  • 19 March

    Цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллагуудын жагсаалт

    Covid19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчиллөө. Иргэд шинэ коронавирус /КОВИД-19/-ийн халдварт өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой юм. Иргэд …

  • 19 March

    БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илгээнэ

    Шинэ коронавирус буюу COVID-19 цар тахалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо Улсын хэмжээнд 50 мянга гаруй амны хаалт оёж, ЭМЯ-нд 10.000 амны хаалт хүлээлгэн өгсөн. Түүнчлэн МЭХ-ны аймаг, нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллага болон онцгой комисст сайн үйлсийн аян өрнүүлж мөнгөн тусламж үзүүлэхийн зэрэгцээ халуун аарц, чацаргана өгч сэтгэлийн дэм үзүүлсээр байна. Монгол улсад COVID-19 …