Monthly Archives: March 2020

March, 2020

  • 19 March

    Засгийн газар хуралдаж байна

    Засгийн газар өнөөдөр 09:00 цагаас ээлжит бус хурал зарласан байна. Хуралдаанаар Covid19 халдварын нөхцөл байдал, өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний талаар болон Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, Онцгой нөхцөл байдлын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг зохион байгуулах талаар хэлэлцэж байна.  http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html

  • 19 March

    Үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид хяналт шалгалт хийжээ

        Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус  хяналт шалгалтыг 2020 оны 02 дугаар сарын 20-аас 03 дугаар сарын 10-ныг хүртэл зохион байгууллаа.   Дэлхийн дахинд дэгдээд буй шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор Архангай, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд зэрэг …

  • 19 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 25. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: Төрөн түгэхүйСуудал: Шороо Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ …

  • 19 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2020 оны 03 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун …

  • 18 March

    Эрдэс баялаг, банк, санхүүгийн салбарынхан хандивын аянд нэгдлээ

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Улсын онцгой комисст 100 сая төгрөгийн хандив өргөсөн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хандивыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулав.  Мөн өдөр банк бус санхүүгийн 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын банк бус санхүүгийн …

  • 18 March

    МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд БОАЖЯ-наас автомашин бэлэглэлээ

    Байгаль орчны асуудлуудыг цаг алдалгүй олон нийтэд мэдээлж, шийдвэр гаргагчдын болон нийт ард иргэдийн анхаарлыг хандуулах контентуудыг бүтээж буй МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд БОАЖЯ-наас “Мицүбиши-L200” маркын автомашин гардууллаа. Энэхүү машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гардуулж өгөхдөө “Байгаль орчны асуудал дэлхий нийтийнх болсон энэ үед ирээдүй хойч үедээ эх болсон байгалиа энэ хэвээр нь өвлүүлж, олон нийтийн байгаль хамгаалалд хандах хандлагыг өөрчлөх контентуудыг бүтээж буй …

  • 18 March

    Дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл Шенгенийн бүст гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй

    Европын Холбооны гишүүн улсуудын тэргүүн нар хуралдаж, 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 30 хоногийн хугацаанд Шенгенийн бүсийн хилээр иргэдийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоохоор шийдвэрлэв. Шенгенийн бүс нутагт Австри, Бельги, Дани, Герман, Грек, Исланд, Испани, Итали, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Словак, Словени, Унгар, Финланд, Франц, Чех, Швед, Швейцар, Эстони багтдаг. Монгол Улсын иргэдийн хувьд Европын …

  • 18 March

    Л.Наранбаатар З.Энхболдыг шалгуулахаар АТГ, ТЕГ-т хандлаа

    Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр АТГ, ТЕГ-т хандаж, З.Энхболдыг иргэний хувиар шалгуулах хүсэлтээ гаргалаа. Энэ талаар хэлэхдээ, “намайг хэвлэлийн бага хурал хийсний дараа Зандаахүүгийн Энхболд яаран сандран “Хишиг арвин” компани “Страто” компани руу утсаар ярьсан мэдээлэл бий. Энэ хоёр компани нэг эзэнтэй гэдгээ нотолж байгаа мэт намайг хэвлэлийн бага хурал хийснээс 30 минутын дараа ирж мэдэгдэл хийсэн. Мэдэгдэлдээ миний ярьсан бүх …

  • 18 March

    90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  нар  өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээллээ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, шийдвэр гаргасан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд мэдээллийн эхэнд  хэллээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар ярьсан. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж байдаг. Үүнд Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны …

  • 18 March

    Нийслэлийн харъяа байгууллагууд цахимаар албан бичгээ солилцоно

    Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд байгууллага хоорондын албан бичгийг цахимаар солилцдог болсон талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Мэдээллийг  нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, “Newsonic” компанийн захирал Д.Анхбаяр, Архивын газрын технологийн газрын дарга Х.Төмөрбаатар нар хийв.  Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Дижитал Монгол” …

  • 18 March

    НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2020 оны гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг гуравдугаар сарын 22-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 02 дугаар сарын 01-29-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох …

  • 18 March

    Н.Гэрэлт-Од: Нэг оношлуур бараг нэг доллар хүрэхгүй үнээр үйлдвэрлэгчидээс нь авч байгаа

    Эрүүл мэндийн яам өөрийн цахим хуудсаараа дамжуулан оношлууртай холбоотой асуудлаар мэдээллээ. Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н. Гэрэлт-Од “Та бид мэдэж байгаа. Шинэ төрлийн коронавирусын халдвар гархад Монгол Улс хамгийн түрүүн мэргэжлийн байгууллагуудынхаа дэмжтэйгтэйгээр Япон Улсаас 200 оношлуурыг үнэ төлбөргүй авч оношлогоондоо ашиглаж байсан. Үүний дараа дахин 1000 ширхэгээр, 2000 ширхэгээр Японы халдварт өвчин судлалын үндэсний төвөөс оношлуурыг аваад ашиглаж …

  • 18 March

    БСШУСЯ:“Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-III”-ыг хэлэлцэн баталлаа

    Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаараа “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” -ыг хэлэлцэн баталлаа. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын зорилго нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршино. Хөтөлбөрийн төсөлд 4 зорилтын хүрээнд 56 арга хэмжээг 2020-2024 онд хэрэгжүүлэхээр тусгажээ. Өмнөх …

  • 18 March

    Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга “Монгол цэргийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ

    Өнөөдөр тохиож буй “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэм цэргийн алба хаагчид, генерал, офицер, гэрээт болон хугацаат албаны ажилтан албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, энхийг сахиулагчид аа, Та бүхэнд “Монгол цэргийн өдөр” …

  • 18 March

    Ё.Баатарбилэг: Монгол Японы хамтарсан сургалтын эмнэлэг өнөөдрөөс манай яамны харьяанд шилжиж ирж байна

    Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол Японы хамтарсан сургалтын эмнэлгийн байгууллагын талаар хэлэлцүүлсэн. Гарсан шийдвэртэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдлээ. Тухайн эмнэлэг өнөөдрөөс манай яамны харьяанд шилжиж ирж байна. Цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ. Коронавирусийн …