Monthly Archives: March 2020

March, 2020

  • 18 March

    Стамбул-Улаанбаатарын нислэгээр 256 зорчигч, есөн тонн ачаа ирнэ

    Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ЗТХЯ-наас мөн мэдээлэл өглөө. Энэ үеэр ЗТХЯ-ны төлөөлөл мэдээлэл өглөө. Тэрбээр “Коронавирусын эрсдэлээс сэргийлэх үүднээс Улсын Онцгой комисс, Засгийн газраас өнгөрсөн хоёр сарын хугацаанд өгч буй үүрэг, чиглэлүүдийг Зам, тээврийн хөгжлийн яам шуурхай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайд долоон удаа тушаал гаргасан. Салбарын ажилтнууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Зам, …

  • 18 March

    Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар 1,337 иргэн ажиглалтын байранд байна

    Covid19 халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-аас өнөөдрийн мэдээллээ өглөө. Монгол Улсад өчигдөр Covid19-ийн халдварын тав дахь халдвар бүртгэгдсэн. Тухайн иргэн гуравдугаар сарын 15-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэн байжээ. Халдвар авсан иргэнтэй ойрын хавьтал болох 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа тухай мэдээллээ. Мөн түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан нэг тохиолдол байгаа бөгөөд удахгүй хариу нь гарах аж. Эмнэлгийн тусламжийн …

  • 18 March

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар есөн асуудал хэлэлцэж, гурван асуудалтай танилцана. Тухайлбал “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” зэрэг хоёр асуудлыг БХБЯ-ны сайд Х.Баделхан дэвшүүлж хэлэлцүүлнэ. Мөн “Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай”, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай” асуудлуудыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар …

  • 18 March

    У.Хүрэлсүх: Ахмад дайчид, цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүддээ баярын мэнд хүргэе

    МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН МЭНДЧИЛГЭЭ Монгол Улсын иргэд ээ, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа, Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд аа, Энхийг сахиулагч-Цэнхэр дуулгатан дайчид аа, Та бүгдэд туурга тусгаар төр улсынхаа сүр хүч, золбоо хийморь нь болсон цэрэг эрсийн баяр-Монгол цэргийн өдөр, …

  • 18 March

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл цахимаар хуралдлаа

    Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ШИНЭ намын зөвлөлөөс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын Тамгын газрын …

  • 18 March

    Баян-Өлгий аймгийн иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

    2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн монгол иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Засаг дарга А.Гылымхан Улсын онцгой комисст мэдээллээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 133 хүнийг тусгаарлах байранд, 59 хүнийг гэрт нь тусгаарлан, байнгын хяналт тавьж байна. Бүгд Найрамдах Казахстан Улсад Монгол Улсын 1000 гаруй иргэн сурч, …

  • 18 March

    ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон иргэдийг зөвхөн Алтанбулаг, Цагааннуур боомтоор хил нэвтрүүлнэ

    Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулиудыг зайны сургалтад шилжүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальковийн 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжийн дагуу тус улсын зарим их дээд сургууль цахимаар хичээллэх болоод байна. Энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон иргэд нутаг буцах тохиолдолд зөвхөн Монгол, Оросын хилийн …

  • 18 March

    ШӨХТГ-аас шатахууны үнэ бууруулах шаардлага хүргүүллээ

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гадаад хилийн үнэтэй уялдуулан шатахууны үнэ бууруулахыг шатахууны худалдаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчдэд албан бичгээр хүргүүллээ. ОХУ-ын Роснефть компанийн шатахууны үнэ энэ сард А-80 тонн тутамд 539 ам.доллар, АИ-92 569 ам.доллар, дизель түлш 566 ам.доллар болж багассан байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарынхтай харьцуулахад, А80, АИ92 автобензин тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллароор тус …

  • 18 March

    Зэвсэгт хүчний генерал, oфицер, ахлагч, түрүүч, байлдагч, энхийг сахиулж буй дайчиддаа Зэвсэгт хүчний 99 жилийн баярын мэндийг хүргэн мэндчилье

    Эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг хэрэгжүүлж буй Монголын зэвсэгт хүчний эрхэм  хүндэт генерал, oфицер, ахлагч, түрүүч, сонсогч, байлдагч, энхийг сахиулж буй дайчид болон нийслэлийн иргэддээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн баярын мэндийг хүргэн мэндчилье. Түүхэн он цагийн хэлхээсэнд Монгол цэргүүд маань эх орноо батлан хамгаалах үйл хэргийн  зэрэгцээ Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад  гар бие оролцож, Зэвсэгт хүчнийхээ нэрийг …

  • 18 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 24. Буд гараг. Суулга одтой, найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр. Барилдлага: РашаанШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: Гал Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг …

  • 18 March

    Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, хүйтэн байна. 2020 оны 03 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, …

  • 17 March

    Монгол улсад Covid19-ийн халдварын 5 дахь тохиолдол бүртгэгдлээ

    Эрүүл мэндийн яамнаас шуурхай мэдээлэл хийлээ. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс Covid19-ийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол боллоо.  Мэдээллээр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн. Лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсон ба хавьтлыг судлах ажил эхэлсэн” гэлээ. Одоогоор …

  • 17 March

    Түр цугларах аюулгүйн талбай 82-оор нэмэгдлээ

     Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн  17 дугаар тогтоолоор  түр цугларах 82 байршлыг шинээр баталлаа. Болзошгүй гамшгаас хамгаалах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах байршлыг Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 25, Сонгинохайрхан дүүрэгт 10, Сүхбаатар дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 26, Чингэлтэй дүүрэгтэй 3, Багануур дүүрэгт 3, …

  • 17 March

    Хотын гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ

    Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний …

  • 17 March

    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийг шинэчилнэ

    Нийслэлийн Засаг даргын “Гэр оронгүй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” А/345 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран  томоохон худалдааны төв, захууд, авто вокзал, орц хонгил, гудамж талбайд хоноглон, архины хамааралтай орон гэргүй 400 гаруй иргэдийг илрүүлж эрүүл …